Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад аялалууд
Бал сарын аялал-Тайланд /6 шөнө 7 өдөр/
Хонг Конг- Далайн Парк /3 өдөр 2 шөнө/
Хонг Конг – Макао /4 шөнө 5 өдөр/
Панда баавгайн эх орон Ченгдү /4 шөнө 5 өдөр/
Хайнан Арал /8 шөнө 9 өдөр/
Чежү арал-Бээжин /5 Шөнө 6 Өдөр/
 
Тусгай аялал

« Буцах

Чежү арал-Бээжин /5 Шөнө 6 Өдөр/

Аялалын хугацаа: 5 өдөр 4 шөнө
Үнэ:1,915,000 төгрөг

Аяллын код:                       МТА-JE-01

Aяллын чиглэл:                УБ-Бээжин-Чэжү-Бээжин-УБ

Зочид буудал:                   ★★★ 


Өдөр 1

Улаанбаатар-Бээжин-Чежү

Өглөөний нислэгээр Бээжинг зориж 2 цаг 10 мин нисээд онгоцны буудалд газардаж дараагийн онгоцоор Солонгосын үзэсгэлэнт арал Чежү рүү 2 цаг 30 мин гаруй нисин хүрнэ.  Нислэгийн үргэлжлэх нийт хугацаа: 4 цаг 40 минут

Онгоцны буудлаас аяллын хөтөч тосон авна. Өнөөдөр бид YONGDUAM ROCK болон ''Мysterious road'' буюу (Шидэт зам)-гэдэг газараар аялна. Энэ зам дээр хөдөлгүүрийн нь унтраасаан машин газар өөд өнхөрдөг ер бусын зам ба энэ тайлагдашгуй нууцыг аялагч та харах болно. Үүний дараа KWANDOKJONG мөн Таб Донг хэмээх далайн боомтын дэрэгдэх жуулчидын очих дуртай алдартай ресторан, зоогийн газар, дэлгүүрүүд болон шөнийн клуб-үүд байдаг Чэжү хотын томоохон гудамжинд зочилон оройн зоог барина. Эндхийн ресторан зоогийн газруудын загас, далайн бүтээгдэхүүн нь хамгийн шинэ байдгаараа алдартай ба өглөөний 4 цаг хүртэл ажиладаг байна. 

Оройн хоолны дараа зочид буудалдаа амрана 

    


Өдөр 2

Чежү – Сеонг Санг “Sunrise Peak”

Өглөөний цайны  дараа JEJU FORKLORE AND NATURAL MUSEUM  болон " Sunrise Peak " (Мандах нарны оргил) хэмээх Чежүгийн зүүн хэсэгт орших 5000 гаруй жилийн түүхтэй ЮНЕСКО-гийн дэлхийн өвд 2007 онд бүртгэгдсэн хүмүүсийн явган аялал хийдэг оргил руу явцгаана. Оргилын дээрээс үзэсгэлэнт байгалийн гоо сайхныг харж эрч хүчийг мэдрээрэй. Өдрийн хоолний дараа Чежү арлын эртний ёс заншил, амьдрлын хэв маягийг хадгалан үлдсэн 1300-аад хүн амтай "Folk Village" тосгонд зочилж эртний хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан тухайн цаг үеийн хоол хүнс, хувцас хунар, орон байр, дуу хөгжимтэй танилцана. Тэндээсээ" Yakcheonsa Temple ", "World Cup Stadium" зочилоод дараа нь азидаа цорын ганц далай руу шууд цутгадаг залуу ойгоор хүрээлэгдсэн " CHEOJIYEON WATERFALL" хүрхрээгээр аялж " JUSANGJEOLLI CLIFF" хадан цохио үзэж алжаалаа тайлан оройн зугаалга хийнэ.

Оройн хоолны дараа буудалдаа амрана.

   


Өдөр 3

Чэжү

Өглөөний цайны дараа бид Солонгосын Хүнхорхойдойн дэлгүүрээр орно. Энд олон төрөлийн, жинхэнэ байгалын гаралтай хүнхорхойдой худалдаалдаг ба   эртний хаад ноёд хүнхорхойдойг хэргэлдэг байсныг бид сайн мэдэх билээ. Үүний дараагаар гоо сайхны дэлгүүрээр орж гоо сайхны бүтээгдэхүүнтэй танилцаж худалдан авалт хийх боломжтой. Дараа нь өдрийн хоол зооглоно. Өдрийн хоолний дараа “Loveland” буюу хайрын цэцэрлэгээр зугаална. Энэ цэцэрлэг нь хайр дурлалын бүхийл түүхийг харуулсан маш өвөрмөц төрхтэй. Тэндээсээ бид солонгосын алдарт кимчи-г яаж хийдэг талаар үзэж сонирхоно.

Оройн хоол зооглосны дараа буудалдаа тухлан амарна.

   


Өдөр 4

Чэжү - Бээжин

Буудалдаа өглөөний цайгаа ууна. Өнөөдөр бид HALLIM  PARK“ орж өглөөний цэнгэг агаарт алхан олон сайхан зүйл үзнэ. Далайн эргийн ойролцоо байрлах модот энэ парк-д амьтаны хүрээлэн байх ба та үзэсгэлэнт цагаан тогос шувууг харах боломжтой. Мөн банана жимс энд ургадаг байна. Та цэцэгт сайхан хүрээлэнгээр аялан  зургаа авхуулж өглөөг сайхан өнгрөөгөөрэй. Дараа бид  “ CHEONGHA“ төв дэлгүүрээр орон худалдан авалт хийх боломжтой. Өдрийн хоолны дараа бид аяллаа өндөрлөн аяллын унаа биднийг Чэжү-н олон улсын нисэх буудалд хүргэж өгнө. Бид Бээжин хотыг зорин ниснэ. 

   


Өдөр 5

Бээжин 

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Өнөөдөр таны чөлөөт цаг та захаар орж худалдан авалт хийх боломжтой ба өөрийхөөрөө өдрийг сайхан өнгрүүлээрэй. Оройн хоолоо гадуур өөрсдийн хүссэн газраа зооглох боломжтой.  

Оройн хоолны дараа зочид буудалдаа амрана.

 


Өдөр 6

Бээжин-Улаанбаатар

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Та өөрийн хувийн ажлаа амжуулан зах дэлгүүрээр орж худалдан авалт хийх боломжтой. Оройн нислэгээр дурсамжит сайхан аяллаа өндөрлөн Улаанбаатарын зүг зорин ниснэ. Бидэнтэй хамт аялсан таньд баярлалаа.

   


АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС
  • 3 одтой зочид буудал
  • Визний хураамж
  • Гадаадад зорчигчын иж бүрэн даатгал
  • Олон улсын нислэгийн билет
  • Унааны зардал
  • Үзвэр үйлчилгээний билет
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөч-орчуулагч

 


АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС
  • Aяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал 
  • Хөтөч, Жолоочын гарын мөнгө
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хувь хүний хүсэлтээр аялалд өөрчлөлт гарсан зардал
  • Чөлөөт цагын хоолны зардал

 


Тайлбар

Жич: Аяллын үед байгаль, цаг агаар, техникийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас хоногт өөрчлөлт орохгүйгээр үзвэр болон маршрутад өөрчлөлт гарч болно.

 

« Буцах

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me