Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад аялалууд
Бал сарын аялал-Тайланд /6 шөнө 7 өдөр/
Хонг Конг- Далайн Парк /3 өдөр 2 шөнө/
Хонг Конг – Макао /4 шөнө 5 өдөр/
Панда баавгайн эх орон Ченгдү /4 шөнө 5 өдөр/
Хайнан Арал /8 шөнө 9 өдөр/
Чежү арал-Бээжин /5 Шөнө 6 Өдөр/
 
Тусгай аялал

« Буцах

Панда баавгайн эх орон Ченгдү /4 шөнө 5 өдөр/

Аялалын хугацаа: 6 өдөр 5 шөнө
Үнэ:1,780,000 төгрөг

Аяллын код:                       МТА-DU-01

Aяллын чиглэл:                УБ-Бээжин-Ченгдү-УБ

Зочид буудал:                   ★★★ / ганцаар байрлавал 80,000 төгрөг нэмэгдэнэ (Ченгдү муж)/


Өдөр 1

УБ-Бээжин

Улаанбаатраас Бээжин хот руу ниснэ. /Нислэгийн үргэжлэх хугацаа: 2 цаг 25 минут/

Бээжин хотод газардаад зочид буудалдаа байрласны дараагаар Диважингийн сүм болон Тиан Ан Мин-ийн талбайг үзэж сонирхоно.

Орой хоолны дараагаар зочид буудалдаа амарна.

  


Өдөр 2

Бээжин-Чэнгду

Сичуан мужын нийслэл Чэнгдү ниснэ. 

Энэ муж нь байгалийн гоо сайхан, үржил шимт хөрс, сэтгэл татам байдлаараа маш алдартай. Сичуан-ны алдарт хоолыг энэ орой амтархан зооглосны дараа зочид буудалдаа амарна.

  


Өдөр 3

Чэнгдү

Зочид буудалдаа өглөөний ундаа ууна. Дэлхийн томоохон чулуун сийлбэрийн нэгт тооцогддог, содон гахамшигтай Будда бурханы сийлбэр ба дэлхийн гайхамшигт газар зочилно. Уг сийлбэр нь 71м өндөр, хадан хавцал дунд сийлж хийсэн нь маш сүрлэг харагддаг. Бид усан завиар Будда бурханы сийлбэрийн урд хэсгээр аялж ойроос зураг авах боломжтой.

Чэнгдү-д буцан ирж буудалдаа амарна.

  


Өдөр 4

Чэнгду-Бээжин

Өглөөний цайны дараа алдарт Панда Баавгайн дархан цаазат газраар зочилж, өхөөрдөм хөөрхөн Панда баавгайн аж амьдралтай танилцаж тэдний байгалтайгаа хэрхэн зохицож амьдарч байгааг нүдээрээ харан, модонд ямар гарамгай байдаг зэрэг гайхалтай олон зүйлүүдийг харан хамтдаа зургаа татуулан өглөөг сэтгэл сэргэм өнгөрөөнө. Дараа нь бид мартагдашгүй аяллаа өндөрлөн бээжин хотруу буцна.

Оройн хоолны дараагаар зочид буудалдаа амарна.

   


Өдөр 5

Бээжин

Өглөө цайны дараа Бадалинг Цагаан хэрэм болон Минг бунханыг үзэсний дараагаар хот руу буцна. Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэн болон Усан шоо цэнгэлдэх хүрээлэнг үзэж сонирхоно. Үдээс хойш чөлөөт цаг, дэлгүүрээр явах боломжтой.

Оройн хоолны дараагаар зочид буудалдаа амарна.

 


Өдөр 6

Бээжин-УБ

Өглөөний цайны дараа дурсамж дүүрэн аяллаа өндөрлөн шууд нислэгээр Бээжингээс Улаанбаатар хот руу ниснэ. 

  


АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС
  • 3 одтой зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөч-орчуулагч
  • Үзвэр үйлчилгээний билет
  • Олон улсын нислэгийн билет
  • Унааны зардал

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС
  • Хувийн хэрэглээний зардал
  • Чөлөөт цагын хоолны зардал
  • Хөтөч, Жолоочын гарын мөнгө
  • Хувь хүний хүсэлтээр аялалд өөрчлөлт гарсан зардал
  • Аяллын үнэд багтсан гэснээс бусад зардал 

Тайлбар

Жич: Аяллын үед байгаль, цаг агаар, техникийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас хоног хасагдахгүйгээр үзвэр болон маршрутад өөрчлөлт гарч болно.

« Буцах

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me