Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад аялалууд
Бал сарын аялал-Тайланд /6 шөнө 7 өдөр/
Хонг Конг- Далайн Парк /3 өдөр 2 шөнө/
Хонг Конг – Макао /4 шөнө 5 өдөр/
Панда баавгайн эх орон Ченгдү /4 шөнө 5 өдөр/
Хайнан Арал /8 шөнө 9 өдөр/
Чежү арал-Бээжин /5 Шөнө 6 Өдөр/
 
Тусгай аялал

« Буцах

Хонг Конг – Макао /4 шөнө 5 өдөр/

Аялалын хугацаа: 5 өдөр 4 шөнө
Үнэ:1,680,000 төгрөг

Аяллын код:                       МТА-HK-04

Aяллын чиглэл:                УБ - ХонгКонг - Макао - УБ

Зочид буудал:                   ★★★ /ганцаар байрлавал 335,000 төгрөг нэмэгдэнэ/


Өдөр 1

УБ-Хонг Конг

УБ-аас хөөрч Хонг Конгийн Олон улсын Чэк Лап Кок нисэх буудалд газардана. Нутгийн хөтөч угтан авч, онгоцны буудлаас 45 минут яваад хотын төв хэсэгт байрлах Цинг Ма гүүрээр дайран зочид буудалд хүрч очно.

Хятад үндэсний оройн зоог барина.

   


Өдөр 2

Хонг Конг

Өглөөний цайны дараа Хонг Конг-ийн алдарт үзэсгэлэнгийн төвөөр явж Конвеншион төв болон Алтан Баухинэ цэцэрлэгт талбайгаар аялна. Уг талбайн нэрийг талбайн төв хэсэгт байрлах аврага том алтан Баухинэ Блэкэйна цэцэрлэгт байгууламжын нэрээр нэрлэсэн бөгөөд цэцэрлэгт талбай нь Хонг Конг-ийн алдарт үзэсгэлэнгийн төв болон Конвеншион төвийн гадна талаар  байрладаг.

“Жамбо Кингдом” усан онгоц дээр өдрийн зоог барина. Энд 30 сая гаруй жуулчид зочилсний дунд хатан хаан Элизабэт болон холливудын одод ирж байжээ.

Үдээс хойш оддын өргөн чөлөө болох Цим Ша Цуй -гээр аялах ба энэ газар нь Викториа Хабор шиг тасралтгүй үргэлжилсэн аялагчдын зугаалах дуртай газруудын нэг билээ.

Дараа нь үнэт эдлэлийн үйлдвэр болон худалдааны төв болох ПДВ орно.

Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.


Өдөр 3

Хонг Конг

Энэ өдөр бид бүтэн өдөржин хүн бүрийн мөрөөдлийн газар болсон Диснейлэндээр аялаж, өдрийг маш зугаатай өнгөрөөнө. Орой нь сэтгэл хөдлөм ёслолын буудлага үзэж сонирхох болно.

Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.

 


Өдөр 4

Хонг Конг-Макао

Өглөөний цайны дараа тийрэлтэд усан онгоцоор Макао-г зорино. Макао-д хүрэлцэн ирсэний дараа хотын аялал хийнэ. Эхний очих газар түүхийн дурсгалт Сант Паул сүм ба Тин Хау хийд юм. Үд дунд Казино-гоор зочилж цагийг зугаатай өнгрөөсний дараа, жуулчидыг татдаг газрын нэг “Fishman’s Wharfand Old Macau Bakery"-гээр  зочилно.


Өдөр 5

Макао-Хонг Конг-УБ

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа худалдан авалт хийх боломжтой. Тийрэлтэт усан онгоцоор Макао-гаас Гонг Конг руу буцаж ирсэний дараа биднийг олон улсын онгоцны буудалд хүргэж өгнө .

Хонг Конгоос Улаанбаатар руу ниснэ. /Нислэгийн үргэжлэх хугацаа: 4 цаг 25 минут/

    


АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС
  • 3 одтой зочид буудал
  • Визний хураамж
  • Гадаадад зорчигчын иж бүрэн даатгал
  • Олон улсын нислэгийн билет
  • Унааны зардал
  • Үзвэр үйлчилгээний билет
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөч-орчуулагч

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС
  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал 
  • Хөтөч, Жолоочын гарын мөнгө
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хувь хүний хүсэлтээр аялалд өөрчлөлт гарсан зардал
  • Чөлөөт цагын хоолны зардал

Тайлбар

Жич: Аяллын үед байгаль, цаг агаар, техникийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас хоног хасагдахгүйгээр үзвэр болон маршрутад өөрчлөлт гарч болно.

« Буцах

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me