Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад Мэдээллийн сан
Жуулчидын үздэг дэлхийн хамгийн алдартай 50 газар
Ертөнцийн 8 гайхамшиг
Камбожийн алдартай далайн эрэг
Тайландын алдартай далайн эрэг
Азийн хамгийн үзэсгэлэнтэй сүм
Хоолоороо алдартай ТОП 10 улс
Дэлхийн онцлох амралтын газрууд
 
Тайландын алдартай далайн эрэг

                                                                                                              1.  Симилан арал

                                                            

Энэхүү арал нь цэнгэг ус, цэвэр агаар, үзэсгэлэнт байгалиараа алдартай бөгөөд үзэсгэлэнт байгальтай 10 газрыг шалгаруулахад энэхүү Симилан арлын нэр тэрхүү жагсаалтад албан ёсоор бүртгэгджээ. Мөн Фан Нга тосгоны Симилан арлыг зорьж буй таньд хэлэхэд усанд сэлэх дуртай хэн бүхэнд диваажин л гэсэн үг. Усан доор амьсгалах аппараттай шумбах нь хобби болдог. Энэ арал нь маш гүн далайгаар хүрээлэгдсэн, усанд шумбагчидад зориулсан хэд хэдэн газартай, далайн ёроол дахь чулуунууд бөөгнөрсөн том том хаднууд байдаг. Арлын эрэг дээр шүрэн болон алтны судалтай хад чулуунууд их тааралдана

Нэмж хэлэхэд энэхүү арал нь 9 арлаас бүрдсэн бөгөөд 9 дэх арлыг Обама снейк арал, 8 дахь арлыг Симилан, 7 дахь арлыг Толгой хад буюу Сармагчин хад, 6 дахь арал нь Клуб Юу буюу Ко Ха, Ко Си,  3 дахь арал нь Спа Лийн буюу хамгийн их модтой арал юм. Энэхүү үзэсгэлэнт арал нь шүрэн эргийн эсрэг талд оршдог.
_______________________________________________________________________________________________________________

                                                                                                                 2.  Пи Пи арал

                                                            

Энэ арал Краби хотоос зайдуу Будда хөшөөнөөс 42 км-ийн зайд орших ба Жуулчидын Вант Улс гэх нэрээр алдартай. Энэхүү арал нь үзэсгэлэнт цэцэгс, өнгө өнгийн загасаараа хүмүүсийн анхаарлыг татдаг.

Нэмж хэлэхэд Фи Фи арал нь Ко Фи Фи, Ко Фи Фи Дон, Ко Яан, Ко Май Фай, Ко Нок, Ко Биг Сити гэсэн 6 арлаас бүрддэг бөгөөд арал болгон  өөрийн өвөрмөц өнгөтэй, үзэсгэлэнт далайн эргүүдтэй, цэнгэг устай, өдөр шөнийн алинд ч сэлэх боломжтой. Та энд ирснээр хэзээ ч уйдахгүй.

Энэхүү үзэсгэлэнт Фи Фи арал далайн тохой хүртэл 28 км2 сунаж тогтсон элсэн арал ба Тон Сай Бай, ФиФи арлуудаас шууд нислэг хийх боломжтой. Эдгээр арлууд бүгд далайн тохойгоор тусгаарлагдсан байгалийн өвөрмөц тогтоц бүхий арал юм. 
_______________________________________________________________________________________________________________

                                                                                                              3.  Сурин арал

                                                            

Энэхүү арал нь Курабури тосгоны Ко Фа Тон.д орших бөгөөд эргээс 60 аад км-ийн зайд орших бөгөөд халим загасаараа алдартай. Снорклин бол Тайландын хамгийн үзэсгэлэнт алжаал тайлах арал бөгөөд таван арлаас бүрддэг үүний хоёр арал нь Ко Сурин Нуа, Ко Сурин нэртэй. Драгон арлын Принс хэсгийн гуравны нэгийг далайн эргийн паркаар хүрээлэгдсэн байдаг.

Энэхүү арал дээр түм буман том том хадан цохиотой, цэнгэг усаар хүрээлэгдсэн байдаг. Сурин арал нь булан тохой олонтой учираас далайн түрлэг орж ирэх нь элбэг байдаг. Тйим ч учраас олон төрлийн шүр сувд энэхүү эргээс олддог.
_______________________________________________________________________________________________________________

                                                                                                     4.  Хин Миун Хин Данг

                                                           

Энэхүү арал нь Краби тосгонд байх бөгөөд Өмнөд Адамантай зэрэгцэн оршдог. Хин Миун Хин Данг арал нь усанд сэлэгчдийн хувьд хамгийн алдартай арал юм.  Энэ арал зөөлөн шүрэн эрэгтэй, өнгө өнгийн чулуутай, ягаан, улаан өнгөтэй том том хадан цохиотой байгалийн үзэсгэлэнт газар юм. Мөн энэхүү газар дээр олон тооны жижиг амьтад бий. Энэхүү далай доторхи хад цохион дунд олон төрлийн загас жараахай амьдардаг.

Мөн олон төрлийн цэцэгс ургадаг. Энэхүү газраас 200 м яваад нэгэн ягаан хад байдаг. Энэ хавийн газар зөөлөн шүрэн аралтай бөгөөд ягаан, улаан зэрэг өнгө өнгийн олон хад цохиотой. Та энд загасчилж болно. Ялангуяа энэ хэсэг бол жинхэнэ загасчдын ирэх ёстой газар юм. Эндэх загасчид хаана ямар загас их байдгийг мэдэх тул загасчлах дуртай таньд ч гэсэн боломж байна гэсэн үг юм.

_______________________________________________________________________________________________________________

                                                                                                        5. Гулвфийн Ко Самуй

                                                           

Тайландын Гулвфийн Ко Самуй нь Сурат Таны тосгонд оршдог. Энэ бол Сурат Таны тосгоны хамгийн том арал. Энэхүү аралын далайн эрэг нь туйлын үзэсгэлэнтэй. Хэрвээ та энэ арал дээр зочилон ирвэл Жомтейн эргийг санал болгож байна. Та эрэг дээр далайн цэнгэг усанд сэлж, наранд биеэ шарж, алжаал ядаргаагаа тайлах бүрэн боломжтой. Энд ирсэн жуулчид заавал хоёр дахь удаагаа ирдэг.

Үүнээс гадна Ко Самуй бол байгалиараа хамгийн үзэсгэлэнтэй. Энэ арал дэлхийд алдартай усан эмчилгээг хийдэгээрээ алдартай ба ялангуяа рашаан эмчилгээ нь жуулчидыг өөртөө татдаг байна. 

 

« Буцах
 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me