Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад Мэдээллийн сан
Жуулчидын үздэг дэлхийн хамгийн алдартай 50 газар
Ертөнцийн 8 гайхамшиг
Камбожийн алдартай далайн эрэг
Тайландын алдартай далайн эрэг
Азийн хамгийн үзэсгэлэнтэй сүм
Хоолоороо алдартай ТОП 10 улс
Дэлхийн онцлох амралтын газрууд
 
Камбожийн алдартай далайн эрэг

                             

Окетел арал

Окетел нь Сиханоуквилийн хамгийн алдартай, үзэсгэлэнт далайн эрэг юм. 1990-ээд оны эхээр олноо UNTAC нэрээр алдаршсан. Мөн таны таашаалд нийцэхүйц тохилог зочид буудал, рестарон бар гээд бүхий л газрууд нэг дороо байршсан тул үдэшийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Эрэг дагуу байрлах BBQ рестаронууд шорлог болон далайн гаралтай олон төрлийн зоогоор элбэг.Урт, нарийн тогтоц бүхий Окетел арал таныг хүлээж 

____________________________________________________________________________________________________                                                                         

                             

Сериндипити арал

 

Энэхүү арал нь Окетел арлын хойд хэсгээр оршдог бөгөөд жуулчдын байрлах буудал далайн эрэг рүү харсан учир явган аялагчид энэ эрэгт ирж байрлах дуртай байдаг. Та энд бууснаараа далайн эргийн мини бар, рестарон болон BBQ асарт суун алжаал ядаргаагаа тайлахад нэн тохиромжтой. Энд ирснээрээ та далайн эргийн үдэшлэгт оролцон үдшийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.

____________________________________________________________________________________________________                                                                                            

                            

Виктори далайн эрэг

 

Та энэхүү далайн эргийг Weather Station Hill (Victory Hill) буюу Ялалтын уулын ай сав газраас олох боломжтой бөгөөд энэхүү арал дээр ирснээрээ та далайн боомт болон нутгийн ардын амьдрал, ёс заншилтай танилцах боломжтой. Энд ирсэн зочидод уулын хяр дагуу жижиг зочид будал болон сүүдрэвчтэй нэг давхар зуны байруудыг түрээслэдэг. Та энд ирснээрээ сүүдрэвчинд тухлан далайн гаралтай олон төрлийн амтат хоолноос сонголтоо хийн, алжаал ядаргаагаа тайлах тухтай орчин таныг хүлээж байна. Мөн та хүсвэл шөнийн клубээр ч үйлчлүүлэх боломжтой.

Та Виктори далайн эрэгт зочилон нар жаргахыг харж, Сиханоуквил уулын оройг харан байгалийн сайхныг бишрээрэй. Мөн та уулын баруун хэсэгт нутгийн ардын ёс заншил, амьдрал ахуйтай танилцан, далайн эргийн боомт болон далайн дундах арлыг харах боломжтой.

____________________________________________________________________________________________________                                                                                                    

                            

 Отрес далайн эрэг

Энэхүү үзэсгэлэнт жижиг арал нь төвөөсөө багагүй зайд орших бөгөөд Сиханоуквил дахь бүхий л арлуудаас тусгаарлагдснаараа онцлог юм. Далайн эргийн зөөлөн элсэн дээр биеэ шаран, усанд сэлэн амрах боломжтой. Энэ арал дээр хангалттай их далайн гаралтай хоолны рестарон болон бар бий. Таны байрлах газрууд ч гэсэн эргээсээ холгүй оршдог. Хүний хөл хөдөлгөөн багатай байдаг нь давуу талтай.
____________________________________________________________________________________________________

 

« Буцах
 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me