Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад Мэдээллийн сан
Жуулчидын үздэг дэлхийн хамгийн алдартай 50 газар
Ертөнцийн 8 гайхамшиг
Камбожийн алдартай далайн эрэг
Тайландын алдартай далайн эрэг
Азийн хамгийн үзэсгэлэнтэй сүм
Хоолоороо алдартай ТОП 10 улс
Дэлхийн онцлох амралтын газрууд
 
Хоолоороо алдартай ТОП 10 улс

                                                                                                         1. Франц үндэсний зоог

                                                       

Дундад зууны үеэс эхлэн Францын хувьсгалын үед дээдсийн хүрээнийхэнд зориулсан хүлээн авалт зохион байгуулж байсан бөгөөд энэ үеэс л тухайн үед хэрэглэж байсан хоол хийх арга, техникийг сайжруулжээ. Франц үндэстний зоогийг 21-р зууны “дээдсийн хүрээлэнгийн зоог” гэж нэрлэнэ гэж байжээ. Тэрхүү хоол хийх арга технологийг сайжруулсаныг Францын урлаг болон шүлэг гэж зүйрлэдэг бол рестораны хоолыг “хоол идэх боломжтой театрын төрөл” гэж үздэг.

Паста бол Франц үндэстний зоогийн яах аргагүй салшгүй нэгэн хэсэг  билээ. Мөн бяслаг, виног франц үндэстний зоогоос салгаж ойлгож болохгүй. Магадгүй хамгийн чухал хэсгийг ч эзлэж болох юм. Орчин үед Франц үндэстний соёл, ёс заншлыг хадгалсан ресторанууд ихээр бий болсон. Парист л гэхэд 5000 гаруй хоолны газар байх ба хоолны үнэ, меню зэрэг нь хүн бүрийн таашаалд нийцсэн байдаг.  

 

                                                                                                          2. Итали үндэсний зоог

                                                     

Магадгүй Итали үндэстний зоог бол дэлхийн хамгийн эртний зоог юм. Итали үндэстий зоог МЭӨ IV зуунаас үүсэлтэй гэж үздэг. Гэвч өнөөдөр Италичууд төмс, улаан лооль, чинжүү, эрдэнэ шиш зэргийг өөрсдийн хоолны жорондоо түлхүү хэрэглэх болжээ. Итали үндэстний зоог нь хэд хэдэн төрлөөс бүрдэх бөгөөд нэгдүгээрт антипасто буюу аппетайзер, дараа нь Примо буюу Паста эсвэл будаатай хоол, дараа нь секондо буюу махан хоол, хамгийн сүүлд нь долче буюу амттан зооглодог. Италичууд 400 гаруй төрлийн бяслаг, Пармигианино Руггиано болон 300 гаран төрлийн зайдсаараа алдартай. 

 

                                                                                                       3. Хятад үндэсний зоог

                                                   

Хятад үндэстний хоол нь хятадын тодорхой бүс нутгаас гаралтай хэдий ч өнөө үед аль хэдийнээ дэлхийн дээрхи агуу хоолны нэг болжээ. Өнөөдөр дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь өдөр бүр хятад үндэстний зоогийг амтархан идэж байна. Хятад үндэстний зоог хийхэд хялбар, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй хамгийн гол нь тун амттай. Ихэнхи үндэстний хоол маш бага порцтой байдаг харин  Хятад зоог бол бусад үндэстний зоогуудаас ялгаатай ба хутга сэрээ хэрэглэх шаардлагагүй байдаг. Ширээний ард хятад зоог зооглох гэж байгаа хүн бүр нэг нэг аяга будаатай байх ба харин ширээн дээр дэлгэн тависан хоолыг бүгд хувааж иддэг. Зарим Хятад үндэстний зоогийг нэн ховордсон амьтны махаар бэлтгэж хийсэн байдаг.

 

                                                                                                       4. Энэтхэг үндэсний зоог

                                                   

Энэтхэг үндэстний зоог бол харицангуй сүүлийн үед хамаарагдах ба олон төрөл зүйл байдаг. Гэвч Энэтхэг зоогийн зөвхөн нэг хэсэг нь дэлхийд хамгийн алдартай. Дэлхий даяар Энэтхэг хоолоор үйлчилж байгаа ресторанууд хойд энэтхэгийн хоолны жорыг ашиглан хоолоо бэлтгэдэг байна. Энэтхэгийн хоолны жор нь өмнөд, хойд, баруун, зүүн хэсгээрээ өөр өөр байдаг. Энэтхэг үндэстний ихэнхи хоол цагаан хоолтнуудад зориулагдсан байдаг ч хонь, ямаа, тахианы мах тэр ч байтугай загас зэрэг нь  ихэнхи хоолны жоронд орсон байдаг. Энэтхэгчүүд хоолоо амттай болгохын тулд халуун ногоог ихээр хэрэглэдэг. Та эхлээд идэхэд халуун ногоо ихтэй мэт санагдавч идэх тусам салахын аргагүй амт мэдрэгдэх болно. Энэтхэг хоолыг идэхдээ хутга, сэрээ хэрэглэх шаардлагагүй, газар сууж хооллодог. 

 

                                                                                                     5. Тайланд үндэсний зоог

                                                  

Олон хүн Тай зоогийг дахин давтагдашгүй гэж ярьцгаадаг. Халуун, шорвог, исгэлэн, чихэрлэг гээд л бүхий л амтыг тэнцүүлсэн байдаг. Энэ бол яахын аргагүй энэ улсыг зорих нэгэн шалтгаан болдог. Хүнс болгон өөрийн гэсэн өвөрмөц шинж чанартай, өөрийн гэсэн үнэр, амттай байдаг. Жишээ нь далдуу модны жүүс, лемоны хальс, цэвэр үүсүү зэрэг сонин содон амттай хүнсний бүтээгдэхүүн элбэг байдаг.

Энэ улсын ихэнхи хоол нь Ази хоолтой төстэй ба Тай үндэстний хоолны хамгийн чухал хэсэг нь Азитай адил будаа юм. Хэрвээ та Тайландад ирэхийн бол Нам Плагаар дайран загасны сүмсээр амтласан сам хорхойн пастаг амтлаж үзээрэй. Хэрвээ та энд ирсэн бол та түүхий үхрийн мах, исгэлэн амттай загас, шарсан авгалдай гэх зэрэг өвөрмөц амттай хоолыг заавалчгүй амталж үзэх нь зүйтэй. 

 

                                                                                                  6. Мексик үндэсний зоог 

                                                     

Мексик үндэстний зоогийн онцлог нь маш олон төрлийн амтлагч хэрэглэдэг. Мексик үндэстний хоол нь Испаничууд Ацтекийн соёлтой уусан нэгдсэний үр дүн юм. Бидний өнөөдрийн идэж буй Мексик хоол бол Ацтек, Маяа, Испаничуудын эртний уламжлалт хоолны цогц юм. Францчууд ч гэсэн энэхүү түүхийн нэг хэсэг юм. Та энэ улсад ирснээр олон төрлийн ресторанаас сонголтоо хийн өөрт таалагдсан хоолоороо үйлчлүүлэх боломжтой. Мексикийн  ихэнхи хоолны газрууд аль хэдийн өөрсдийн үйлчлүүлэгчтэй болсон байдаг. Хоолны цэсэнд ч мөн хачин сонин хоолнууд ч багтсан байгаа. Жишээ нь: игауна буюу гүрвэлийн мах, олон төрлийн шавьж, хоржигнуурт могой, бугын мах тэр ч байтугай аалзан сармагчны мах бий.

 

                                                                                            7. Япон үндэсний зоог

                                                 

Сүүлийн үед Япон үндэстний хоол дэлхийд нилээдгүй алдарших хандлагатай болж байна. Япон үндэстний хоолны үндсэн жор нь цагаан будаа, шар буурцгийн шош юм. Michelin Guiden ийн үзэж байгаагаар дэлхийд рестораноороо алдартай хотууд тэр дундаа Япон улс бол хамгийн амттай хот яагаад гэвэл хоолоороо алдартай 150 рестарон тэнд байна. Харин Парис, Лондонд 148 л байдаг гэсэн судалгаа хийжээ. Японы нийслэлээс гадна бусад өөр хотуудад ч мөн адил амттай сайхан хоолоор үйлчилдэг газрууд олон бий гэжээ.

 

                                                                                               8. Испани үндэсний зоог

                                                

Испани үндэстний хоол нь маш олон төрлийн мах, загас, хүнсний ногооноос бүрддэг. Мөн олон төрлийн далайн гаралтай хүнс бий. Испани үндэстний хоол нь Баруун болон Төв Европын хоолтой адилхан тос ихтэй байдаг. Испаны хамгийн алдартай дарс бол Сангриа бөгөөд үүнийг цэвэр жимснээс гаргаж авдаг. 

 

                                                                                                  9. Грек үндэсний зоог

                                               

Грек үндэстний зоог нь Турк болон Итали үндэстний зоог шиг хүний биед маш олон төрлийн сайн нөлөөтэй байдаг. Грек үндэстний хоолийг чидун жимснээс гаргаж авсан тосонд шарж хуурдаг бөгөөд газар дундын тэнгисийн бүс нутагт ургадаг ургамал болон хүнсийг хоолондоо ихээр хэрэглэдэг. Бусад улс орнуудын Грек үндэсний ресторанд хооллохоос илүү Грек улсад очиж үндэснийх нь хоолыг зоогловол таньд илүү таатай мэдрэмж төрнө гэдэгт итгэж байна. Грекийн ресторанууд таньд баталгаатай, эрүүл мэндэд хэрэгтэй хоол хүнсийг санал болгож байдаг.

 

                                                                                           10. Ливийн үндэсний зоог

                                             

Ливай үндэстний хоол бол Дундад Дорны санал болгож буй хамгийн амттай хоол юм. Гадар дундын тэнгисийн хоол нь голдуу хүнсний ногоо, бага зэрэг мах болон нилээдгүй амтлагчаас бүрддэг. Магадгүй дэлхий даяар тархсан хамгийн алдартай хоол бол аппетайзер мезз бөгөөд энэ хоолны орцонд сүмс, дарсан ногоо,  салад зүсэм Араб талх ордог. Мөн олон төрлийн жимс жимсгэнэ, шинэхэн загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, амьтаны өөх зэрэг энэ хоолны жоронд ордог. Энэ улс мөн Араб чихрээрээ алдартай бөгөөд Триполи нийслэл нь Ливайны “Чихэрлэг Нийслэл” гэдэг нэрээр алдартай.

 

« Буцах
 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me