Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад Мэдээллийн сан
Жуулчидын үздэг дэлхийн хамгийн алдартай 50 газар
Ертөнцийн 8 гайхамшиг
Камбожийн алдартай далайн эрэг
Тайландын алдартай далайн эрэг
Азийн хамгийн үзэсгэлэнтэй сүм
Хоолоороо алдартай ТОП 10 улс
Дэлхийн онцлох амралтын газрууд
 
Азийн хамгийн үзэсгэлэнтэй сүм

                                                                                                 1.Тайландын Ват Ронг Хун сүм

                                                         

 

Энэхүү Цагаан Сүм нь Чиан Рай тосгонд байдаг бөгөөд Тайландад байдаг бусад сүмүүдтэй огт адилгүй юм. Энэ нь Калермкай Коситпипат гэх маш алдартай уран барималчны бүтээсэн Будда хэмээх орчин үеийн урлагын гайхалтай бүтээл ба тэрээр амьдарлынхаа 10 жилийг энэхүү бүтээлдээ зарцуулжээ. Энэхүү бүтээл нь маш орчин үеийн хэв загвартай цагаан  өнгийн материалаар бүтээсэн ба гялалздаг, гөлгөр гадаргуутай шилэн эдлэлээр чимэглэсэн нь үдшийн турш гайхалтай үзэсгэлэнтэй гэрэлттэг.

Түүнээс өөрийнх нь бүтээсэн бүтээлийн талаар асуухад тэрээр би энэхүү бүтээлээрээ орчлон хорвоог гайхалтайгаар бүтээх гэж оролдсон. Мөн энэхүү бүтээлдээ уламжлалт Буддын шашны махбодийг орчин үеийн хэлбэрт оруулахыг зорьсон. Хамгийн гол нь Ват Ронг Хун сүмийг юу цорын ганц болгох бол гэж их бодсон. Хэрвээ та анх удаагаа Тайландад ирж байгаа бол Цагаан сүмийн хажууд зайлшгүй зогсох болно. Үүнийг харсан хугацаа таны амьдарлын үнэ цэнийг илэрхийлэх болно гэжээ. 

                                                                                                    2. Энэтхэгийн Алтан сүм 

                                                          

 

Шри Хармадир Сахиб нэрээрээ Энэтхэгт алдартай бөгөөд Хинду шашинтнуудын хувьд хамгийн ариун газрын нэгэнд тооцогддог. Энэ нь анх модон дунд нам гүмхэн нуурын эрэг дээр баригдсан бөгөөд Бурхан Будда энэ ариун газарт бясалгал хийж байсан гэдэг. Хинду шашныг үндэслэгч Гүрү Нанак мөн энэ газар ирж бясалгал хийж байсан ба түүнийг насан өөд болсны дараа түүнийг дагалдагч болон шавь нар нь бясалгал хийхээр энд ирдэг болжээ. Олон зуун жил өнгөрсөн ч Шри Хармадир Сахиб буюу Алтан Сүм нь өөрийн үзэсгэлэнт байдлаа хадгалсаар байна.
Өнөөдөр Алтан сүм нь Муслем, Хинду шашинтнуудын бэлэг тэмдэг болсон уран барилга болон хадгалагдан үлджээ. Алтан сүмийг гантиг болон алтаар урласан ба тоо томшгүй олон үнэт эрднийн чулуугаар чимэглэжээ. Энэхүү сүм нь энхтайвны бэлгэдэл юм.

                                                                                                      3. Бутаны Барын үүр сүм

                                                          

Бутаны хамгийн ариун газар буюу Барын үүр гэх энэхүү хийд бол дэлхийд хамгийн сайхан сэтгэл татам үзэсгэлэнтэй хийд юм. Энэхүү хийд нь хадан цохион дээр баригдсан 3120 м өндөр, цохион дээрээс Паро хөндийг харах боломжтой. Түүхэнд өгүүлснээр Гүрү Ринбүчи энд бартай тулалдан барыг энэ хадан цохион дээрээс унаган, агуйд 3 сар бясалгал хийсэн гэдэг. Тэрхүү агуй бол Одоогийн Барын Үүр хийдийн салшгүй нэгэн хэсэг нь билээ.

Өнөөдрийн бидний харж буй энэхүү Барын Үүр хийд нь 1962 онд байгуулагдсан ба 1998 онд галд автан шатжээ. Энэхүү сүмийг сэргээн байгуулахад  хуучин зураг бичвэрүүдийг ашигласан боловч дотор байсан баримт бичгүүдийг дахин ашиглахад бэрх болсон байлаа. Энэхүү гайхамшигт газар зочилон ирсэн хүмүүс алхах юм уу аль эсвэл луусаар явдаг. 

 

                                                                                              4. Мьянмарын Шведагон суварга 

                                                          

98 м өндөр энэхүү аварга том суварга нийт Мианмарчуудын хувьд хамгийн ариун газар гэж тооцогддог ба энэ аварга том суварга дотор сүүлийн 4 Будда бурханы занданшуулсан шарилыг хадгалаж байдаг. Энэхүү аварга суварга нь хэзээ баригдсан нь тодорхойгүй бөгөөд түүхэнд 2500 жилийн настай гэж үздэг. Архелогчид Шведагон суваргыг VI-X зууны үед баригдсан байх магадлалтай гэж үздэг.
Шведагон суварга нь Алтан суварга гэдэг нэрээрээ алдартай ба Сүсэгтэн олон энэхүү суваргыг тахиж жинхэнэ алтаар бүржээ. XV зууны үед энэ улсын хатан суваргыг алтаар бүрэх зарлиг гаргасан ба тэрхүү зарлигийн дагуу суваргыг алтаар чимэглэж, ирсэн зочидын нүдийг хужирлах болжээ.

 

                                                                                                   5. Индонезийн Боробудур 

                                                           

Индонезийн нэгэн ариун газар болох Шарын шашинтнуудад зориулсан Боробудур нь Ix зууны үед бариглдсан. Энд одоог хүртэл сүсэгтэн олон мөргөл үйлдэхээр ирдэг. Энэхүү хөшөө нь 3 давхар бөгөөд мөргөлчид өгсөн гарна. Нэгдүгээр давхар нь Камадхату, 2р давхар нь Рупадхату, 3-р давхар нь Арупадхату болно.
Боробудур нь хэдэн зууны турш буюу 1814 он хүртэл харъяалагдах эзэнгүй байсан бөгөөд Жава арлын нэгэн Англи захирагч нутгийн иргэдээс Боробудурын талаар судлаж мэдээд яаралтай нөхөн сэргээлт хийн UNESCO-ийн Дэлхийн Соёлын Өвд бүртгүүлжээ. Боробудур нь бусад сүм хийдүүдтэй адилгүй нилээн өндөрлөг газар баригдсан ба д.т.д 265 метрийн өндөрт оршдог.

 

                                                                                                     6.  Индонезийн Прамбанан сүм

                                                            

МЭ 850 онд Прамбанан сүм нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд дэлхийн хамгийн том Хинду шашныг өв уламжлалыг хадгалж үлдсэн газар болжээ. Энэхүү сүмийн суурь нь л гэхэд газраас 47 метр өндөр ба Индонезийн Хинду шашны ялалтын бэлэг тэмдэг хэмээн үздэг. 1991 онд UNESCO-ийн Дэлхий Соёлын Өвд албан ёсоор бүртгэдсэн. Прамбанан хийд ойролцоогоор 200 сүмтэй бөгөөд эдгээрээс хамгийн их сонирхол татсан 3 сүм байдаг ба эдгээр 3 сүмийг Шива, Вишну, Брахма гэсэн 3 бурханд зориулан бүтээжээ. Эдгээр 3 сүмээс хамгийн өндөр, хамгийн томийг нь Шива бурханд зориулан бүтээсэн бөгөөд Хинду шашны домогт гардагчлан зурж, чимэглэн янз бүрийн баримал, хөшөөгөөр чимэглэжээ. 

 

                                                                                                        7. Японы Кинкаку-Жи сүм

                                                            

Алтан асар гэдэг нэрээрээ алдартай Кинкаку-Жи сүм нь 1397 онд Японы цэргийн алдартай коммандлагч хүүгээ Зен сүмд буцаж ирснийг тохиолдуулан хүүдээ зориулан цэцэрлэг бүхий байшин хэлбэртэй сүмийг бариулж байжээ. Энэхүү түүхэн гурван барилга нь  Буддын талаарх маш олон түүхийг өөртөө хадгалж үлджээ. Энэхүү хийд нь хоёр удаа сүйтгэгдэж байсан ба эхлээд Онин дайны үед харин дараа нь 1950 оны үед санаандгүйгээр нэгэн лам устгах шахсан ба энэ хэрэг болсны дараа өнөөх лам өөрийгөө хороохыг завдаж байжээ. 1955 онд Кинкаку-Жи сүм нь бүрэн сэргээгдэж баригдсан ба олон жилийн түүхийг агуулсан энэхүү 3 сүмийн хоёрых нь дээврийг алтаар бүржээ. Ийнхүү таны харж буй гайхамшигт, үзэсгэлэнт Алтан Асар бий болсон түүхтэй. 

 

« Буцах
 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me