Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад Аяллын лавлах
Аялалд гарахаас өмнө мэдэхэд илүүдэхгүй мэдээлэл
Даатгал
Улаанбаатар дахь элчин сайдын яамдууд
Виз
МИАТ олон улсын зуны нислэгийн хуваарь
Олон улсын агаарын тээврээр зорчиход мэдэхэд илүүдэхгүй зүйлс
Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудал
 
Даатгал

Гадаад зорчигчдын даатгалын тухай

Та гадаад улсад зорчихоор шийдсэн бол заавал гадаадад зорчигчдын амь нас, эрүүл мэндийн даатгалд хамрагдахыг зөвлөж байна.  Манай улсад даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниуд уг үйлчилгээг үзүүлдэг.

1.    Зорчих улс, хугацаанаас хамааран даатгалын хураамж харилцан адилгүй байдаг.
2.    Гадаад зорчигчдын  даатгалын хугацаа нь дээд тал нь 90 хоног байдаг ч та байнга гадаад улсуудад зорчидог бол жилийн хугацаатай даатгуулж болно.
3.    Даатгал даатгуулагч болон даатгалын компанийн хооронд хийгдэх тул даатгуулагч нь гэрээтэй урдчилан танилцсан байх шаардлагтай.

Гадаад зорчигчдын  иж бүрэн даатгалд хамрагдсанаар дараах тохиолдолд нөхөн төлбөр авна.

  • Нислэг хойшлогдох
  • Ачаа тээш хоцрох
  • Бичиг баримт хулгайд алдагдах
  • Хувийн эд зүйлс болон ачаа тээш алдагдах
  • Хувийн хариуцлага алдах
  • Нутаг оронд нь яаралтай хүргэх болон тээвэрлэх
  • Гадаад улс оронд эмчлүүлэх эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдах болон амь насаа алдсан гэх мэт тохиолдлуудад нөхөн төлбөрийг авна.


Нөхөн төлбөрийн хэмжээ нь тухайн даатгалын компанийн нөхцөлөөс шалтгаалан өөр өөр байна. Тиймээс даатгуулагч нь даатгалын нөхцөл ялангуяа  " Даатгалд хамаарахгүй хэсэг" болон "Бид төлөхгүй", "Дараах тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй" хэсгүүдэдтэй сайтар танилцах нь зүйтэй.

Нөхөн төлбөр авах тохиолдолд дараах баримтыг бүрдүүлсэн байх үүрэгтэй. Доорхи баримт байхгүй нөхцөлд даатгалын компани ямарч нөхөн төлбөр олгохгүй болохыг анхаарна уу.

  • Өвдөж, гэмтэх- эмчилгээ хийлгэсэн бол эмчийн оноштой тамгатай бичиг, гарсан зардалын баримт, эм тариа авсан баримт зэрэг.
  • Эд зүйлээ хулгайд алдах- тухайн улс орны харьяа цагдаагийн байгуулагын тодорхойлолт, алдсан зүйлийн жагсаалтын хамт.
  • Нислэг саатах- тухайн агаарын тээвэрийн байгуулалгаас нотолгоо баримт, бичиг, мөн нислэг саатсантай холбоотой гарсан аливаа зардлын баримтууд.
 

« Буцах
 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me