Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад Аяллын лавлах
Аялалд гарахаас өмнө мэдэхэд илүүдэхгүй мэдээлэл
Даатгал
Улаанбаатар дахь элчин сайдын яамдууд
Виз
МИАТ олон улсын зуны нислэгийн хуваарь
Олон улсын агаарын тээврээр зорчиход мэдэхэд илүүдэхгүй зүйлс
Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудал
 
Аялалд гарахаас өмнө мэдэхэд илүүдэхгүй мэдээлэл

1. Бичиг баримт:  Гадаад улс орон руу аялахдаа та хүчинтэй гадаад паспорттай байх шаардлагтай.Иймд тухайн орны хилээр орох өдрөөс хойш 6-с доошгүй сарын хугацаанд хүчинтэй байх нь чухал. Гадаад паспорт шинээр авах эсвэл хугацаа сунгах бол та Иргэний Бүртгэл Мэдээллийн Үндэсний  Төвийн www.citizenmongolia.com вэб сайтаас дэлгэрэнгүй мэдээлэлийг  авч болно. 

Мөн аялалд гарахын өмнө гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг бичиг баримтаа хуулбарлаж, нотариатаар баталгаажуулж  тусад нь хадгалах хэрэгтэй. Бичиг баримтаа хаяж, гээсэн тохиолдолд асуудлыг хөнгөвчилж тухайн зорчиж байгаа улс орныхоо Монгол улсын Элчин Сайдын Яам эсвэл Консулын газраас дахин гадаад паспортаа авахад амар байна.

_____________________________________________________________________________________________________

2. Мэдээлэл:   Зорчих улс орон, үзэх зүйлийнхээ талаар мэдээлэлтэй байх нь зүйтэй бөгөөд энэ талаар биднээс мэдээлэл авч болох ба манай http://www.travel-mta.mn сайтнаас болон интэрнетээс хүссэн бүх мэдээллээ авах боломжтой.

_____________________________________________________________________________________________________

3. Цаг агаар:  Тухайн зорчих улсын цаг агаар, уур амьсгалын талаар урьдчилан биднээс aсуух мөн олон улсын  http://www.weather.com/ сайтаар дамжуулан мэдээлэлтэй болох. Дулаан орон руу зорчих нөхцөлд тус улсууд нь эйркондишн /хүйтэн агааржуулагч/ байнга хэрэглэдэг ба энэ нь халуун хүйтэн харших магадлалтай байдаг тул та нимгэн цамц эсвэл нөмрөгтөй явах нь зохистой. 

_____________________________________________________________________________________________________

4. Гар тээш:   Гар тээшиндээ өөрт хэрэгтэй ойр зуурын хэрэглээний зүйлс, хөнгөн хувцас хийж болох ба үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэй ус, сахалын ус шингэн саван зэргээ гар тээшиндээ бус ачаандаа өгхийг анхааруулж байна. Гааль дээр эдгээр зүйлсийг хурааж авдаг тул бага хэмжээгээр таслан авж гар тээшиндээ хийж болно. Мөн зөөврийн компютэр болон фото аппарат зэрэг хагарж болзошгүй эд зүйлсээ гар тээшиндээ авч яваарай. Гар тээшний хэмжээг энд  тодорхой дурьдсан болно.

_____________________________________________________________________________________________________

5. Авч явах зүйлс:  Та тээшиндээ хийх хувцсаа сонгохдоо тухайн улсад ямар улирал байгаа эсэх болон ямар газраар аялах тухайгаа биднээс лавлаж болно. Таньд хэлэхэд биед эвтэйхэн хөнгөн хувцасаа сонгоорой энэ нь аяллын турш таньд тааламжтай байна. Ачаандаа цөөн тооны нимгэн цамц, оймс, дотуур хувцас, шорт болон борооны шүхэр, жижиг хэмжээний тусламжийн хэрэгсэл шархны лент зэрэг зүйлсийг заавал хийх ёстой. Халуун орноор аялахдаа хөлд эвтэй углаашаа авч яваарай. Далайн эрэг дээр амрах бол усны хувцас болон нарны хамгаалалтай тос авч явахаа бүү мартаарай. Мөн нэг хоёр ээлжийн ноосон цамц авч явах нь зүйтэй байдаг. Ингээд ачаан дахь зүйлээ хэтрүүлэлгүй авч яваарай. Ачаа хэт хүнд байх нь аяллын явцад зөөх, тээврийн хэрэгсэлд оруулж буулгахад таньд хүндрэлтэй байх болно.

 Хэрэв та хоолний дэглэм барьдаг эсвэл тусгай хоол хэрэглэдэг, хүнсний зүйлээс харшилдаг бол өөрт тохирсон хоол хүнсний зүйлээ бэлдээд авч явах хэрэгтэй. Мөн ихэнх жуулчид дэлгүүрээс худалдаа их хийдэг ба та мөн худалдаа хийх хүсэлтэй бол тээшиндээ бага зүйл авч яваарай.

Тээшний талаар нэмэлт мэдээлэл болон тээшинд хориотой зүйлүүдийг та эндээс харж болно.

_____________________________________________________________________________________________________

6. Мөнгөн тэмдэгт: Та гадаад улсад зорчихдоо тухайн улсын мөнгөн тэмдэгтийг урьдчилан худалдан авч бэлдэх, эсвэл тухайн улсад очсон хойноо тус улсын мөнгөн тэмдэгтийг худалдан авч гүйлгээ хийж болно. Та төгрөгийг бусад улсын валютын ханштай харьцуулан харахыг хүсвэл манай сайтнаас  болон http://www.mongolbank.mn сайтнаас харж болно

_____________________________________________________________________________________________________

7. Кредит Карт:  Бэлэн мөнгөний кредит картыг та аль ч улсад хэрэглэж болох тул их хэмжээний мөнгө халааслаж явхаас зайлс хийж болно. Бэлэн мөнгөний машин болох АТМ-р гүйлгээ хийх бол та картныхаа нууц дугаар болох ПИН кодыг мэдэж байх зайлшгүй шаардлагтай.

Кредит картаа хаях эсвэл мартсан нөхцөлд та картаа нэн даруй хаалгах хэрэгтэй ба та өөрийн карт эзэмшэгч банкны картын төвийн мэдээллийг урдьчилан авч мэдэж байх хэрэгтэй. ВИЗА болон МАСТЕР картууд нь олон улсад хэрэглэгддэг түгээмэл картууд ба Монголын аль ч арилжааны банкны хэрэглэгч болж болно. Дэлгэрэнгүй мэдээллэлийг www.golomtbank.com -аас аваарай. 

______________________________________________________________________________________________________

8. Хоол хүнс:  Улс бүр өөрийн үндэсний хоолны ёс заншилтай тул бид тэрхүү хоолны соёлын өчүүхэн хэсгийг ч болов уу таньд мэдрүүлэхийг зорино, гэвч та хүсний ямар нэгэн бүтээгдэхүүнээс харшилдаг бол энэ талаар аялалд гархаасаа өмнө бидэнд мэдэгдэж зөвөлгөө авах нь зүйтэй. Хэрвээ хоолны дэглэм барьдаг бол өөрт таарах хүсний бүтээгдэхүүнийг урдчилан бэлдэж авч явах хэрэгтэй.  Та аяллыг удирдаж яваа хөтөчдөө энэ талаар дахин сануулснаар гарч болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалж чадах юм.

______________________________________________________________________________________________________

9. Ёс заншил, уламжлал:  Түүх, ёс заншил, уламжлал, шашин шүтлэг гээд улс бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул та тухайн улсын талаар ёрөнхий мэдээлэлийг манай ажилтнуудаас болон интернет хуудаснуудаас мэдээлэлтэй болохыг зөвлөж байна. Ингэснээр та өөрийгөө болон нутгийн иргэдийг эвгүй байдалд орохоос сэрэмжилж чадна. Тухайлбал  шашин шүтлэгтэй орнуудад эмэгтэй хүн биеэ ил гарсан хувцас өмсөх нь маш эвгүй харагддаг бөгөөд мөргөл үйлдэж буй хүний урдуур гарах, сүмд гуталтай орох нь хориотой. Мөн уламжлалт баярын үед гудамж талбай олон нийтийн газарт согтууруулах зүйл хэрэглэх, тамхи татах, бохь зажлах нь хориотой байдаг ба Хятад, Япон улсад аягатай цагаан будаанд савх босоогоор хатгах зохисгүй үйлдэл болно. 

______________________________________________________________________________________________________

10. Элчин сайдын яам: Таны зорчиж буй улсуудад Монгол улсын Бүрэн Эрхт Элчин сайдын яам эсвэл консул байдаг эсэх дэлгэрэнгүй мэдээллийг  http://www.mfat.gov.mn сайтнаас мэдэх боломжтой.

______________________________________________________________________________________________________

11. Гадаад гар утастайгаа: Та Үүрэн телефон Мобикомын хэрэглэгч бол гадаад улсад зорчихдоо гар утастайгаа аялах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлийг http://www.mobicom.mn/index.html

______________________________________________________________________________________________________

12. Цахилгаан хэрэгсэл:  Аялагч хүний хувьд нэг анхаарах зүйл бол тухайн очих оронд цахилгаан залгуурын шонгийн талаар мэдээлэлтэй байх. 

                                          

______________________________________________________________________________________________________

13. Даатгал: Та гадаад улс орон руу зорчихоор бол гадаадад зорчигчдын иж бүрэн даатгалд хамрагдах нь зүйтэй. Манайхаар аялаж байгаа нөхцөлд бид таныг даатгалд хамруулах болно. Дэлгэрэнгүйг http://www.travel-mta.mn/index.php?pid=3&n=3 үзнэ үү.

______________________________________________________________________________________________________

14. Гар цайлгах мөнгө буюу Tips: Гадаад улс оронд үйлчилгээ авсан тохиолдолд тухайн үйлчилгээг үзүүлсэн хүнд гар цайлгаж мөнгө өгөх явдал нь маш чухал байдаг тул танид үйлчилгээ үзүүлж буй хүмүүст бага хэмжээний мөнгө өгч урамшуулах хэрэгтэй. Тэр дундаа аяллын жолооч болон нутгийн хөтөчид заавал өгнө. Ихэнхдээ нийт аяллын туршид 15-25 ам доллар байдаг. Энэ нь нэг ёсны соёл бөгөөд таньд илүү сайн үйлчлэх боломжийг нээж өгдөг.

______________________________________________________________________________________________________

15. Холбоо барих: Та гэр бүлийн гишүүн эсвэл ойр дотны хүндээ очих газрын талаарх мэдээлэлэл болон холбогдох утсаа үлдээх нь зүйтэй. Мөн манай компаний хаяг, ажлын утас болон хөтөчийн гар утас өгч болно.

Монгол Трэйвэл Эйжэнси ХХК

Чингэлтэй дүүрэг 2-р хороо “Пума” ХХК-ийн байр 7-р давхар.

/Компьютер Ланд-ын урд талд Канон төвийн байр/  

Утас: 7011-5005, 9499-5005
_________________________________________________________________________________________

                                    Санаа зовох зүйлгүй хамтдаа сайхан аялaцгаая

 

« Буцах
 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me