Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад Аяллын лавлах
Аялалд гарахаас өмнө мэдэхэд илүүдэхгүй мэдээлэл
Даатгал
Улаанбаатар дахь элчин сайдын яамдууд
Виз
МИАТ олон улсын зуны нислэгийн хуваарь
Олон улсын агаарын тээврээр зорчиход мэдэхэд илүүдэхгүй зүйлс
Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудал
 
Олон улсын агаарын тээврээр зорчиход мэдэхэд илүүдэхгүй зүйлс

Аяллын тухай:

Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ бүрэн эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна.

Зорчигч нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудалд хүрэлцэн ирж гаалийн үзлэг, зорчигчийн тийз ба тээшний бүртгэл болон паспортын шалгалтанд орох ёстой. Хэрэв зорчигч тогтоосон хугацааны өмнө нисэх буудалд хүрэлцэн ирж чадаагүйгээс эсвэл шаардлага хангахгүй баримт бичигтэй ирснээс болж захиалгат суудлаа ашиглаагүй тохиолдолд суудлын торгууль, үйлчилгээний хураамжийг зохих журмын дагуу төлнө.

Захиалгаа баталгаажуулах:

Та дамжин өнгөрөх буюу очоод буцах газартаа 72 цагаас илүү хугацаагаар байх бол дамжин явах буюу буцах нислэгт захиалсан суудлаа нислэг эхлэхээс 72 цагийн өмнө баталгаажуулж байна уу? Дурдсан хугацаанд суудлаа баталгаажуулаагүй бол захиалга чинь хүчингүй болохыг анхаарна уу.

Тийз ба бусад төлбөрийн баримт (МСО):

Тийз нь зорчигч, тээвэрлэгч хоёрын хооронд байгуулсан тээвэрлэлтийн тухай гэрээ юм. Тийз болон МСО нь зөвхөн түүн дээр бичигдсэн нэр бүхий зорчигчийн хувьд л хүчин төгөлдөр байна. Бусдад дамжуулсан эсвэп засварласан тийз болон МСО-г хүчингүйд тооцож тээвэрлэлтэнд авах, мөнгө буцаахыг хориглоно.

Тийз ба МСО-ын хүчинтэй байх нөхцөл:

МСО болон үндсэн тарифаар бичигдсэн тийз нь аялал эхэлсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хүчинтэй байна. Харин ямар нэг хөнгөлөлтэй эсвэл тусгай тарифаар бичигдсэн тийзний хүчинтэй хугацаа тухайн тарифын нөхцөлд заасан журмаар хязгаарлагдах тул Та явах өдөр буюу нислэгээ солих тохиолдолд тийзнийхээ хүчинтэй байх нөхцлийг шалгаж байна уу. Хэрэв эргэлзээ төрвөл уг тийзийг худалдаж авсан газраасаа асуугаарай.

Тийз ашиглах дараалал:

Нислэгийн тийзийг тийзэнд заасан эхний газраас эхлэн дарааллаар нь ашиглах ёстой.

Захиалга, чиглэл өөрчлөх болон төлбөрөө буцаах

Хэрэв зорчигч (групп зорчигчид нэгэн адил) аялал эхлэхээс 24 цагийн өмнө суудлын захиалгаа хүчингүй болгуулах, тийзээ буцаахыг хүссэн тохиолдолд зохих хэмжээний үйлчилгээний хураамж төлнө.

Харин ямар нэг хөнгөлөлттэй эсвэл тусгай тарифаар бичигдсэн тийзний хувьд захиалга болон аялал өөрчлөх боломжгүй байдаг тул тийз авсан газраасаа лавлана уу?

Гар тээш

Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой. Гар тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй. Өөрөөр хэлбэл гар тээшний 3 талын хэмжээс нь бариул, дугуй ээрэг нь ороод 55см х 35см х 25см-аас хэтрэхгүй байвал зохино.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг бүртгүүлээд үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй. Хэрэв таны нэг тээшний жин нь олон улсын нислэгт 35 кг -аас дээш орон нутгийн нислэгт 15 кг -аас дээш эсвэл овор (гурван талын нийлбэр хэмжээ) нь 158см (62 инч)-ээс хэтэрч байвал Та уг тээшийг тээвэрүүлж болох эсэхийг зааварлагчаас урьдчилан лавлах шаардлагатай. Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох хэмжээнээс хэтэрсэн тээшийг илүү жингийн нэгж тутамд тогтоосон тарифаар үнийг төлөөд тээвэрлүүлж болно.

Үнэт ба хэврэг зүйлс

Та мөнгө, үнэт эдлэл, компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг бүртгүүлэх тээшиндээ хийхгүй байхыг зөвлөж байна. Хэрэв тийм эд зүйлс алдагдах буюу гэмтэх бол тээвэрлэгч ямарваа нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Тээвэрлэгч хөгжмийн зэмсэг, шилэн эдлэл, цаг, камер зэрэг хэврэг зүйлс гэмтсэн тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

Хэт овортой болон хэт дүүргэж багласан тээш, хэт хуучин эсвэл чанар муутай чемоданы дугуй зэрэг хэсэг нь салсан, их бие болон бусад хэсгүүд гэмтэж зурагдсан, хонхойсон, бохирдсон зэрэгт тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй болно. Дэлгэрэнгүй мэдээллийг тийз авсан газар болон тзэвэрлэгчээс лавлана уу.

Нислэгт авч явахад хориотой эд зүйлс болон аюултай бараа

Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь доор дурдсан аюултай барааг бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй (гар тээш) хэлбэрээр авч явахыг хориглоно.

Үүнд, тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм), шатамхай шингэн болон шатамхай хатуу бодис (их хэмжээний шүдэнз, асагуур), спиртийн төрлийн ундаа (спиртийн хэмжээ 70 процентоос их тохиолдолд). шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч), хордуулагч бодис (шавьж устгэгч бодис г м), идэмхий бодис, цацраг идэвхит бодис, их хэмжээгээр соронзлогдсон материал исэлдүүлэгч бодис, харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно.

Буу, сэлэм, хутга зэрэг зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг онгоцны бүхээгт авч орохыг хатуу хориглоно.

* 1 зорчигчид 24-70 процентын 5 литр хүртэл спиртийн төрлийн ундаа тээвэрлүүлэхийг зөвшөөрнө. Эмчилгээний болон ариун цэврийн гэх мэт бусад зүйлийг бага хэмжээгээр авч явахыг зөвшөөрнө.

Засгийн газар болон нисэх буудлаас тогтоосон татвар хураамжийн тухай

Засгийн газрын эрх бүхий баигууллага болон нисэх онгоцны буудлаас тогтоосон татвар хураамж тийзний оронд орсон байж болно. Аяллын үнийн тодорхой хэсэг болох тэдгээр татвар хураамжуудыг тарифын дунд оруулсан баиж болохоос гадна тийзний 'TAX/FEЕ/СНАRGE' гэсэн нүдэнд тусад нь бичсэн байж болно. Тийз худалдан авахад төлөгдөөгүй татвар хураамжуудыг төлөх шаардлага танд гарч болох юм. Доорхи санамж АНУ-ын нутаг дэвсгэрт худалдагдсан АНУ-аас тээвэрлэлт нь эхэлж байгаа тийзний хувьд хамаарахгүй.

Хэтрүүлсэн захиалгын улмаас тээвэрлэхээс татгалзах

Тээвэрлэхээс татгалзсаны нөхөн төлбөр олгох журам үйлчилдэг орнуудад, хэдийгээр баталгаат захиалгатай боловч хэтрүүлсэн захиалгын улмаас суудалгүй болж, тэзвэрлэлтээс хасагдсан зорчигчдод олгох нахөн төлбөрийг тухайн тээвэрлэгч төлөвлөсөн байдаг. Энэ төлбөрийн талаар тухайн тээвэрлэгчийн салбаруудаас тодруулж болно.

 

« Буцах
 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me