Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад аялалууд
Бээжин хотын домогт аялал /3 шөнө 4 өдөр/
Вьетнам-Хо Ши Мин /5 шөнө 6 өдөр/
Хонг Конг /2 шөнө 3 өдөр/
Хонг Конг /4 шөнө 5 өдөр/
Камбож-Анкор Ват /5 шөнө 6 өдөр/
Тайланд-Паттая /4 шөнө 5 өдөр/
Бээжин хот (галт тэргээр) /5 шөнө 6 өдөр/
Шанхай- Бээжин /7 шөнө 8 өдөр/
Хайнан Арал /5 шөнө 6 өдөр/
Лаос-Луанг Прабанг / 5 өдөр 4 шөнө/
Дэли-Бээжин 8 өдөр 7 шөнө
 
Аяллын хөтөлбөр

« Буцах

Хонг Конг /4 шөнө 5 өдөр/

Аялалын хугацаа: 5 өдөр 4 шөнө
Үнэ:1,520,000төгрөг

Аяллын код:                       МТА-HK-02

Aяллын чиглэл:                УБ-Хонг Конг-УБ

Зочид буудал:                   ★★★ /ганцаар байрлавал 295,000 төгрөг нэмэгдэнэ/


Өдөр 1

УБ-Хонг Конг

Өглөөний 06:25 цагийн нислэгээр Хонг Конгийг зорино. /Нислэгийн үрэгжилэх хугацаа: 4 цаг 25 минут/

Хонг Конгийн Олон улсын нисэх буудалд газардахад нутгийн хөтөч угтан авч, онгоцны буудлаас 45 минут яваад хотын төв хэсэгт байрлах Цинг Ма гүүрээр дайран зочид буудалд хүрч очно.

 


Өдөр 2

Хонг Конг

Өглөөний хоолны дараа хоттой танилцах аялал эхэлнэ. Дэлхийд алдартай Викториа Пеакээр аялж Репулз Бэй хэмээх далайн хойг руу явж далайн эрэг дээр зугаалж дараа нь Абердин хэмээх загасчдын тосгон үзнэ. 

“Жамбо” усан онгоц дээр өдрийн зоог барина. Энд 30 сая гаруй жуулчид зочилсний дунд хатан хаан Элизабэт болон холливудын одод ирж байжээ.

Өдрийн хоолны дараа  Хонг Конг-ийн алдарт Үзэсгэлэнгийн төв-өөр явж Конвеншион төв болон Алтан Баухинэ цэцэрлэгт талбай-гаар аялна. Уг талбайн нэрийг талбайн төв хэсэгт байрлах аврага том Алтан Баухинэ Блэкэйна цэцэрлэгт байгууламжын нэрээр нэрлэсэн бөгөөд цэцэрлэгт талбай нь Хонг Конг-ийн алдарт үзэсгэлэнгийн төв болон Конвеншион төвийн гадна талаар  байрладаг. Мөн оддын өргөн чөлөө болох Цим Ша Цуй, Үнэт эдлэлийн үйлдвэр болон худалдааны төв болох ПДВ-р орно.

 


Өдөр 3

Хонг Конг

Энэ өдөр бид бүтэн өдөржингөө хүн бүрийн мөрөөдлийн газар болсон Диснейлэндээр аялж, өдрийг маш зугаатай өнгөрөөнө. Орой нь ёслолын буудлага үзэж сонирхох болно. Зочид буудалдаа амарна.

 

 


Өдөр 4

Хонг Конг

Өглөөний хоолны дараа Хонг Конгийн Том Бурханы хөшөө Лантауг үзнэ.

Өдрийн хоолны дараа худалдаа наймаа хийх боломжтой. Чөлөөт цаг.

Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.

 


Өдөр 5

Хонг Конг-УБ

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа чөлөөт цаг. 12:05 минутаас Улаанбаатар руу буцаж ниснэ. /Нислэгийн үрэгжилэх хугацаа: 4 цаг 25 минут 

Улаанбаатарт  16:30 орчимд газардаж, аяллаа дурсамж дүүрэн өндөрлөнө. 

 


АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС
  • 3 одтой зочид буудал
  • Визний хураамж
  • Гадаадад зорчигчын иж бүрэн даатгал
  • Олон улсын нислэгийн билет
  • Унааны зардал
  • Үзвэр үйлчилгээний билет
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөч-орчуулагч

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС
  • Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал 
  • Хөтөч, Жолоочын гарын мөнгө
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хувь хүний хүсэлтээр аялалд өөрчлөлт гарсан зардал
  • Чөлөөт цагын хоолны зардал

Тайлбар

Жич: Аяллын үед байгаль, цаг агаар, техникийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас хоног хасагдахгүйгээр үзвэр болон маршрутад өөрчлөлт гарч болно.

« Буцах

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me