Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад аялалууд
Бээжин хотын домогт аялал /3 шөнө 4 өдөр/
Вьетнам-Хо Ши Мин /5 шөнө 6 өдөр/
Хонг Конг /2 шөнө 3 өдөр/
Хонг Конг /4 шөнө 5 өдөр/
Камбож-Анкор Ват /5 шөнө 6 өдөр/
Тайланд-Паттая /4 шөнө 5 өдөр/
Бээжин хот (галт тэргээр) /5 шөнө 6 өдөр/
Шанхай- Бээжин /7 шөнө 8 өдөр/
Хайнан Арал /5 шөнө 6 өдөр/
Лаос-Луанг Прабанг / 5 өдөр 4 шөнө/
Дэли-Бээжин 8 өдөр 7 шөнө
 
Аяллын хөтөлбөр

« Буцах

Хонг Конг /2 шөнө 3 өдөр/

Аялалын хугацаа: 3 өдөр 2 шөнө
Үнэ:1,420,000төгрөг

Аяллын код:                       МТА-HK-01

Aяллын чиглэл:                УБ-Хонг Конг-УБ

Зочид буудал:                   ★★★ /ганцаар байрлавал 215,000 төгрөг нэмэгдэнэ/


Өдөр 1

УБ-Хонг Конг

Өглөөний 06:25 цагийн нислэгээр Хонг Конг-ийг зорино. /Үргэжлэх нислэгийн хугацаа: 4 цаг 25 минут/

Хонг Конгийн Олон улсын нисэх буудалд газардахад нутгийн хөтөч угтан авч, онгоцны буудлаас 45 минут яваад хотын төв хэсэгт байрлах Цинг Ма гүүрээр дайран зочид буудалд хүрч очно. Буудалдаа хэсэг амарсны дараа дэлхийд алдартай Викториа Пеакээр аялж Репулз Бэй хэмээх далайн хойг руу явж далайн эрэг дээр амарсны дараа буудалдаа оройн зоог барина. 

 


Өдөр 2

Хонг Конг

Өглөөний цайны дараа Хонг Конг-ийн алдарт Үзэсгэлэнгийн төвөөр явж Конвеншион төв болон Алтан Баухинэ цэцэрлэгт талбайгаар аялна. Уг талбайн нэрийг талбайн төв хэсэгт байрлах аврага том алтан Баухинэ Блэкэйна цэцэрлэгт байгууламжын нэрээр нэрлэсэн бөгөөд цэцэрлэгт талбай нь Хонг Конг-ийн алдарт үзэсгэлэнгийн төв болон Конвеншион төвийн гадна талаар  байрладаг. Оддын өргөн чөлөө болох Цим Ша Цуй, Үнэт эдлэлийн үйлдвэр болон худалдааны төв болох ПДВ-р орно.

“Жамбо Кингдом” усан онгоц дээр өдрийн зоог барина. Энд 30 сая гаруй жуулчид зочилсний дунд хатан хаан Элизабэт болон холливудын одод ирж байжээ. 

Өдрийн хоолоо зооглосны дараа алдарт Диснейлэндээр зугаалж бүтэн өдөржин цагийг маш хөгжилтэй өнгөрөөх болно. Орой ёслолын буудлага үзэж энэ өдрийн аяллаа өндөрлөнө.

Зочид буудалд амарна. 

 


Өдөр 3

Хонг Конг-УБ

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа 12:05 цагаас Улаанбаатар руу ниснэ. /Нислэгийн үргэжлэх хугацаа: 4 цаг 20 минут/

Улаанбаатарт  16:30 орчимд газардаж дурсамж дүүрэн аяллаа өндөрлөнө. 

 


АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС
  • 3 одтой зочид буудал
  • Визний хураамж
  • Гадаадад зорчигчын иж бүрэн даатгал
  • Олон улсын нислэгийн билет
  • Унааны зардал
  • Үзвэр үйлчилгээний билет
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөч-орчуулагч

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС
  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал 
  • Хөтөч, Жолоочын гарын мөнгө
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хувь хүний хүсэлтээр аялалд өөрчлөлт гарсан зардал
  • Чөлөөт цагын хоолны зардал

Тайлбар

Жич: Аяллын үед байгаль, цаг агаар, техникийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас хоног хасагдахгүйгээр үзвэр болон маршрутад өөрчлөлт гарч болно.

 

« Буцах

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me