Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад аялалууд
Бээжин хотын домогт аялал /3 шөнө 4 өдөр/
Вьетнам-Хо Ши Мин /5 шөнө 6 өдөр/
Хонг Конг /2 шөнө 3 өдөр/
Хонг Конг /4 шөнө 5 өдөр/
Камбож-Анкор Ват /5 шөнө 6 өдөр/
Тайланд-Паттая /4 шөнө 5 өдөр/
Бээжин хот (галт тэргээр) /5 шөнө 6 өдөр/
Шанхай- Бээжин /7 шөнө 8 өдөр/
Хайнан Арал /5 шөнө 6 өдөр/
Лаос-Луанг Прабанг / 5 өдөр 4 шөнө/
Дэли-Бээжин 8 өдөр 7 шөнө
 
Аяллын хөтөлбөр

« Буцах

Бээжин хот (галт тэргээр) /5 шөнө 6 өдөр/

Аялалын хугацаа: 6 өдөр 5 шөнө
Үнэ:630,000төгрөг

Аяллын код:                       МТА-CN-01

Aяллын чиглэл:                УБ-Бээжин-УБ

Зочид буудал:                    ★★★ 


Өдөр 1

УБ-Замын үүд

15:30 цагийн үед Улаанбаатар төмөр замын өртөөнд аялагчид цугларна. 
16:30 цагт аяллын ахлагчтай хамт галт тэргээр Улаанбаатараас Замын үүд-ийн чиглэлд хөдлөнө. Шөнө галт тэргэнд хононо.


Өдөр 2

Замын үүд- Эрээн- Бээжин

Өглөө 8 цагийн үед Замын Үүдэд ирнэ. 
10 цаг орчимд өмнөд хөршийн хилийн боомт Эрээн хотод хүрэлцэн ирнэ. Өдрийн хоолны дараа Бээжин хотыг зорин жуулчны автобусаар аялна.Орой нь Бээжин хотод ирж, зочид буудалдаа тухлан амарна.

    


Өдөр 3

Бээжин

Дэлхийн хамгийн том далайн аквариум болох "Бээжин аквариум"-ийг үзэж далай доогуурх туннелээр аялна. Төрөл бүрийн загас болон далайн хав, дельфиний тоглолт үзэж сонирхоно. Дэлхийн 600 –аад төрлийн 7000 гаруй амьтад цугларсан амьтдын ертөнцөөр аялна. Өдрийн хоолны дараа Happy Valley паркад очиж цагийг зугаатай өнгөрөөх болно. Гадаад жуулчидын очих дуртай газар Silk Street буюу Гонконг зах-аар орж худалдаа хийх боломжтой. Зочид буудалдаа амарна.

  


Өдөр 4

Бээжин-Эрээн

Дэлхийн хамгийн том Тян Ан Мэн-ий талбайд очих ба дурсгалын зургаа татуулна. Шувууны үүр-цэнгэлдэх хүрээлэнг үзнэ. Дэлхийн 8 гайхамшгийн нэг болох алдарт Цагаан хэрмийг үзэж сонирхоно. 

Өдрийн хоолны дараа Бээжингээс Эрээн хотыг зорино

  


Өдөр 5

Эрээн-Замын үүд

Өдөр 12 цаг хүртэл амарч эсвэл зах дэлгүүрээр худалдаа хийх боломжтой ба 13 цагийн үед улс хоорондын автобусанд сууж, Замын Үүд өртөөг зорино. Галт тэрэг Замын Үүдээс 17:30 цагт Улаанбаатар руу хөдөлнө.

  


Өдөр 6

Замын үүд-УБ

09:30 цагт Улаанбаатар хотод буцан ирснээр дурсамж дүүрэн аяллаа өндөрлөнө.


АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС
  • 3 одтой зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөч-орчуулагч
  • Үзвэр үйлчилгээний билет
  • Олон улсын нислэгийн билет
  • Унааны зардал

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС
  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал 
  • Хөтөч, Жолоочын гарын мөнгө
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хувь хүний хүсэлтээр аялалд өөрчлөлт гарсан зардал
  • Чөлөөт цагын хоолны зардал

Тайлбар

Жич: Аяллын үед байгаль, цаг агаар, техникийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас хоног хасагдахгүйгээр үзвэр болон маршрутад өөрчлөлт гарч болно.

 

« Буцах

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me