Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад аялалууд
Бээжин хотын домогт аялал /3 шөнө 4 өдөр/
Вьетнам-Хо Ши Мин /5 шөнө 6 өдөр/
Хонг Конг /2 шөнө 3 өдөр/
Хонг Конг /4 шөнө 5 өдөр/
Камбож-Анкор Ват /5 шөнө 6 өдөр/
Тайланд-Паттая /4 шөнө 5 өдөр/
Бээжин хот (галт тэргээр) /5 шөнө 6 өдөр/
Шанхай- Бээжин /7 шөнө 8 өдөр/
Хайнан Арал /5 шөнө 6 өдөр/
Лаос-Луанг Прабанг / 5 өдөр 4 шөнө/
Дэли-Бээжин 8 өдөр 7 шөнө
 
Аяллын хөтөлбөр

« Буцах

Тайланд-Паттая /4 шөнө 5 өдөр/

Аялалын хугацаа: 5 өдөр 4 шөнө
Үнэ:2,280,000 төгрөг

Аяллын код:                       МТА-TH-01

Aяллын чиглэл:                УБ-Сөүл-Бангкок-Сөүл-УБ

Зочид буудал:                   ★★★ 


Өдөр 1

УБ-Сөүл-Бангкок

УБ-аас Сөүлийн Инчион ОУНБуудалаар дамжин Тайланд улсын нийслэл Бангкок хотын ОУНБуудалд газардана. /Нийт нислэгийн үргэжлэх хугацаа: 8 цаг 35 мин /

Зочид буудалдаа очиж хэсэг амарсны дараа хоттой танилцах аялал хийнэ. Aяллаа Бангкок хотын хамгийн түрүүнд үзэх ёстой газрын нэг Гранд ордон-оор зочилно. Уг барилга нь 1782 онд баригдсан ба тухайн үеийн хаад болон засгийн газар, засаг захиргааны нэгжүүд байрладаг байсан ба 1932 онд бүгд албан ёсоор нүүн гаржээ. Одоо төрийн албан уулзалт, баяр ёсллын үйл ажиллагаа зохиогддог байна. Ордоны барилгын загвар, засал чимэглэл, гаднах цэцэрлэгжүүлэлт зэрэг тансаг байдлаараа нь жуулчдыг маш ихээр татдаг. Дараа нь Эмералд Будда Бурханы сүм болон Реолайнинг Бурханы сүм-үүдийг үзэж сонирхоно. Эдгээр сүмүүдэд Будда бурханы дүрийг алтаар бүтээжээ.

 


Өдөр 2

Бангкок- Паттая

Өглөөний цайгаа зочид буудалд ууна. Бангкокоос далайн эргийн үзвэр үйлчилгээ, шөнийн цэнгээний хот болох Паттая-г зорино. Замдаа Срирача  барын амьтны хүрээлэнг үзэж сонирхоно.

Өдрийн хоолны дараа Нонг Нүч тосгон орж, Тай үндэсний урлагын тоглолт үзнэ.

Далайн гаралтай оройн хоол идсэний дараагаар Тиффаны шоу үзнэ.

Шөнийн Паттаятай танилцах боломжтой. Зочид буудалдаа амарна. 

 


Өдөр 3

Паттая-Бангкок

Энэ өдөр өглөөний хоолны дараа чөлөөт цаг. Та өөрийн хүсэлтээр хотоор зугаалах буюу дэлгүүрээр явж худалдаа хийх боломжтой. 

Үдээс хойш Бангкок руу буцна. 

 


Өдөр 4

Бангкок-Айттая-Бангкок

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараагаар дэлхийн өв болсон Айттая-тай танилцана. Үүнд: Банг Па Ин Зуны ордон, Яай Чай Момгкол сүм, Пра Срисанпет, Локая Сута сүм гэх мэт.

Өдрийн хоолоо усан завин дээр идэнгээ Бангкок руу буцна. Зочид буудалдаа амарна.

 


Өдөр 5

Бангкок- Сөүл- УБ

Үзэсгэлэнт Тайланд улсыг орхин, нутгийн зүг ниснэ. 

 

 


АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС
  • 3 одтой зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөч-орчуулагч
  • Үзвэр үйлчилгээний билет
  • Олон улсын нислэгийн билет
  • Унааны зардал

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС
  • Хувийн хэрэглээний зардал
  • Чөлөөт цагын хоолны зардал
  • Хөтөч, Жолоочын гарын мөнгө
  • Хувь хүний хүсэлтээр аялалд өөрчлөлт гарсан зардал
  • Аяллын үнэд багтсан гэснээс бусад зардал 

Тайлбар

Жич: Аяллын үед байгаль, цаг агаар, техникийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас хоног хасагдахгүйгээр үзвэр болон маршрутад өөрчлөлт гарч болно.

 

« Буцах

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me