Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад аялалууд
Бээжин хотын домогт аялал /3 шөнө 4 өдөр/
Вьетнам-Хо Ши Мин /5 шөнө 6 өдөр/
Хонг Конг /2 шөнө 3 өдөр/
Хонг Конг /4 шөнө 5 өдөр/
Камбож-Анкор Ват /5 шөнө 6 өдөр/
Тайланд-Паттая /4 шөнө 5 өдөр/
Бээжин хот (галт тэргээр) /5 шөнө 6 өдөр/
Шанхай- Бээжин /7 шөнө 8 өдөр/
Хайнан Арал /5 шөнө 6 өдөр/
Лаос-Луанг Прабанг / 5 өдөр 4 шөнө/
Дэли-Бээжин 8 өдөр 7 шөнө
 
Аяллын хөтөлбөр

« Буцах

Камбож-Анкор Ват /5 шөнө 6 өдөр/

Аялалын хугацаа: 6 өдөр 5 шөнө
Үнэ:2,050,000 төгрөг

Аяллын код:                      МТА-KH-01

Aяллын чиглэл:                УБ-Cөүл -Син Рип-Сөүл-УБ
 
Зочид буудал:                   ★★★ 

Өдөр 1

УБ-Сөүл-Сим Рип

УБ-аас өглөө 6:45 цагт Сөүл ниснэ. /Нислэгийн үрэгжилэх хугацаа: 4 цаг 5 минут/

Сөүлээс  Камбож улсын Cим Рип хотод газардахад аяллын хөтөч тосон авч зочид буудалд хургэж өгнө.

Оройн хоолоо гадуур ресторанд зооглосны дараа зочид буудалдаа амарна. /Daimond HOTEL/

 


Өдөр 2

Сим Рип-Анкор Ват

Өглөөний хоолны дараа  Анкор Том  руу явна. Анкор Том хэмээх 12 зууны сүүлд Jayavarman VII  хааны үед бүтээн босгосон 9 км2 талбайг эзэлсэн асар том шашны дурсгалт цогцолбор газар ба 50 гаруй том хадан чулуун дээр 200 -гаад хаад бурхадын дүрийг төвийлгөн сийлж бүтээсэн байдаг. Энэ агуу том соёлын өв болон хойч үедээ үлжээ. Үүний дараа Та Пром-тэй танилцaна. Ta Пром нь Анкор Том-с 1 км-н зайнд орших ба 12 зууны сүүл 13 зууны эхэнд баригдсан шашины сургууль, сүм хийд байжээ. Байгалын үзэгдэл болон цаг агаарын өвөрмөц байдлаас болж сүмийн ойролцоох моднуудын үндэс нь хийдийн барилга дээгүүр даван ургаж маш сонин тогтоцыг бий болгожээ. 

Өдрийн хоол зооглосны дараа Дэлхийн хинди сүмийн цогцолбор болох Анкор Ват - д зочилно. Энэ нь хотын төв хэсэгт байрлах ба жуулчидын очих дуртай газруудын нэг юм. Дараа нь При Ра-ыг үзнэ.

Оройн хоол зооглонгоо Апсара бүжгийн тоглолт үзнэ. Зочид буудалдаа амарна. /Daimond Hotel/

 


Өдөр 3

Сим Рип-Пном Пэнг

Өглөө цайны дараа Камбож улсын нийслэл Пном Пенг руу явна. Энэ хотод Камбожийн нийт 14 сая хүн амын 2 сая гаруй хүн оршин суудаг ба эдийн засаг аж үйлдвэрийн төв хот юм. Өдрийн хоолоо Пном Пенг-д  зооглоод, дараагаар хоттой танилцана.

Аяллаа Роял Палас буюу Хаадын ордноос эхэлнэ. Уг ордон нь алтан дээвэр бүхий эртний тансаг загвартай ордон  юм. Гаднах хүрээлэн буй орчин, цэцэрлэгт хүрээлэн тансаг барилга байгууламжаараа жуулчдыг маш их татдаг. Үүний дараа нууц шорон болох Тоул Сленг-д очиж тухайн үеийн шоронгийн байдлыг харуулсан музей үзэж сонирхоно. Дараа нь бид цэцэрлэгт байгууламж бүхий будда бурханы сүм Ват Пном-д очино. Та сүмд  хүж асааж сайн сайхнийг хүсэн залибрал үйлдэж болно. 

Пном Пенгаас далайн эргийн Синоуквилле руу явна. Далайн эрэг дэх зочид буудалдаа амарна.

 


Өдөр 4

Синоуквилле

Энэ өдөр далайн эрэг дээр наранд биеэ шаран, бүтэн өдөржингөө амарж, өдрийг сайхан өнгөрүүлнэ.

 


Өдөр 5

Синоуквилле-Сим Рип

Синоуквилле Сим Рип руу явна. Замдаа Камбож-ийн анхны нийслэл Пном Пен-д өдрийн хоол иднэ.

Орой нь Син Рип хотын шөнийн захаар явж, худалдан авалт хийх боломжтой. Зочид буудалд амарна.

  


Өдөр 6

Сим Рип-Сөүл-УБ

Өглөөний хоолны дараа Камбож улсын соёлын өвийг хадгалан үлдсэн Калчер тосгоноор орно. 

Өдрийн хоолоо тосгонд иднэ.

Үдээс хойш Шавар эдлэлийн урлангаар орно.

Орой нисэх онгоцны буудалд очиж, Сөүлийн Инчион ОУНБуудлаар дайрч Улаанбаатар руу ниснэ. 

/Нислэгийн үрэгжилэх хугацаа: 3 цаг 5 минут/

   


АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС
  • 3 одтой зочид буудал
  • Визний хураамж
  • Гадаадад зорчигчын иж бүрэн даатгал
  • Олон улсын нислэгийн билет
  • Унааны зардал
  • Үзвэр үйлчилгээний билет
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөч-орчуулагч

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС
  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал 
  • Хөтөч, Жолоочын гарын мөнгө
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хувь хүний хүсэлтээр аялалд өөрчлөлт гарсан зардал
  • Чөлөөт цагын хоолны зардал

Тайлбар

Жич: Аяллын үед байгаль, цаг агаар, техникийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас хоног хасагдахгүйгээр үзвэр болон маршрутад өөрчлөлт гарч болно.

 

« Буцах

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me