Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад аялалууд
Бээжин хотын домогт аялал /3 шөнө 4 өдөр/
Вьетнам-Хо Ши Мин /5 шөнө 6 өдөр/
Хонг Конг /2 шөнө 3 өдөр/
Хонг Конг /4 шөнө 5 өдөр/
Камбож-Анкор Ват /5 шөнө 6 өдөр/
Тайланд-Паттая /4 шөнө 5 өдөр/
Бээжин хот (галт тэргээр) /5 шөнө 6 өдөр/
Шанхай- Бээжин /7 шөнө 8 өдөр/
Хайнан Арал /5 шөнө 6 өдөр/
Лаос-Луанг Прабанг / 5 өдөр 4 шөнө/
Дэли-Бээжин 8 өдөр 7 шөнө
 
Аяллын хөтөлбөр

« Буцах

Вьетнам-Хо Ши Мин /5 шөнө 6 өдөр/

Аялалын хугацаа: 6 өдөр 5 шөнө
Үнэ:1,655,000төгрөг

Аяллын код:                       МТА-VN-01

Aяллын чиглэл:                УБ-Сөүл-Хошимин-Сөүл-УБ

Зочид буудал:                   ★★★ 


Өдөр 1

УБ-Сөүл-Хошимин

Чингис Хаан нисэх онгоцны буудалд цугларч,  Солонгос улсын нийслэл Сөүл хотын нисэх буудлыг зорино. Инчеон нисэх буудалаас Вьетнам улсын Хошимин хот руу ниснэ.  Орой Биднийг аяллын хөтөч угтаж зочид буудал руу хүргэж өгнө. Нислэгийн дараах алжаалаа тайлан буудалдаа тухлан амарна.

Нислэгийн үрэгжилэх нийт хугацаа: 6 цаг 5 минут
   

 


Өдөр 2

Хошимин

Өглөөний цайны дараа хоттой танилцах аялал хийнэ. Дахин нэгдэлтийн ордон, Нотре дамын сүмээр аялна. Уг сүм нь жуулчидын заавал үзэх сүрлэг том сүмүүдийн нэг юм. Үүний дараа Нотре Дамын Сүмийн ойролцоох хуучин Шуудан Холбоог үзэж сонирхоно. Нотре Дамын Сүм болон Хуучин Шуудан Холбооны барилгууд нь 20 зууны үөийн францын колоничлогчид барисан ба тэр үеийн францын загвараар баригдсан гайхалтай барилгуудын нэг юм.

Хошимин хотын Дурсгалт газруудаар аялсны дараа Сайгон голын эрэг  дээр оройн хоол зооглоно.

Оройн хоолны дараа зочид буудалдаа амрана.  /Hoang Hai Long 2-HOTEL/

     


Өдөр 3

Хошимин-Май То-Хошимин

Зочид буудалд өглөөний хоол иднэ.Тиан Жиан мужийн нийслэл Май То-руу явна. Май то нь Меконг мөрний боомтын ойролцоо байдаг бөгөөд Хошимин хотоос 2 цаг явж хүрдэг.Той сон ислет хэмээх жимсний орон болсон Тиан голоор моторт завиар аялна. Ийнхүү аялж байхдаа Май Тоу гэдэг нэртэй загасчдын тосгонд очиж тэдний аж амьдралтай танилцаж мөн модон хөлтэй байшин болон голын эргийн дагуу жимсний талбайг харах боломжтой. Тосгоны гудамжаар алхаж, халуун орны жимсний тариалан болон зөгий үржүүлгийн фермээрээр аялангаа амтат зөгийн бал болон балаар хийсэн вино уун, үндэсний дуу бүжгийг таалан үзнэ. 

Кокосоор хийсэн чихэр амтлан түүнийг яаж хийх аргыг ч мөн үзэж сонирхно. Мөн завь сэлүүрдэн голоор аялж, байгалийн үзэсгэлэнг харах боломжтой. Өдрийн хоолны дараа Хошимин хот руу буцна. Замдаа Вьетнамын “Хятад хороолол” нэртэй 5-р гудамжинд байрлах  Тиен Хау сүмийг үзнэ.Сайгон голын эрэг  дээр оройн зоог барина.

Зочид буудалд амрана. /Hoang Hai Long 2-HOTEL/

     


Өдөр 4

Хошимин-Тэй Них-Хошимин

Өглөөний цайны дараа галт тэргээр Тэй Них руу очиж Каудай хэмээх сүмийг үзэж сонирхоно. Энэхүү сүм нь Вьетнамын хамгийн хүчтэй шашны урсгалын сүм юм. Сүмийг үзэхийн хажуугаар  алдартай сүмийн ёслолыг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа Чу чи тунел руу явж, газар доорхи тосгоныг үзэх болно. 200 км орчим урт үргэлжилсэн кабел утастай бөгөөд  үүндээ амьдрах газар, зэвсгийн үйлдвэр, орон нутгийн эмнэлэг, командын төв болон гал тогоо байх бөгөөд энд дайны жилүүдэд цэргүүд амьдран дайтаж байсан.
Хошимин хот руу буцаж явна. Зочид буудалд амарна. /Hoang Hai Long 2-HOTEL/

     


Өдөр 5

Хошимин-Вүнг Тау-Хошимин

Өглөө цайгаа зочид буудалдаа уусны дараа Вьетнамын өмнөд хэсгийн хамгийн алдартай далайн эрэг Вүнг Тау руу очно. Далайн эрэг дээр өдрийг сайхан өнгөрөөж амарна. Өдрийн хоолны дараагаар жижиг уулыг орой дээр байдаг 30м-ийн өндөртөй Гэгээн Жоржийн дурсгалт хөшөөг үзнэ. Энэ нь Вьетнам улсын хамгийн өндөр хөшөө юм. Хошимин хот руу буцна. Зочид буудалд амарна.  /Hoang Hai Long 2-HOTEL/

     


Өдөр 6

Хошимин-Сөүл-УБ

Өглөөний хоолны дараа чөлөөт цаг. Орой Сөүл хот руу ниснэ. Сөүлийн нисэх буудал дээр 4 цаг хүлээсний дараагаар 12:20 цагт Улаанбаатар хот руу ниснэ. Улаанбаатарт 14:50-д газардана. /Нислэгийн үргэжлэх хугацаа: 6 цаг 30 минут/

    


Аяллын үнэд багтсан зүйлс
  • 3 одтой зочид буудал
  • Визний хураамж
  • Гадаадад зорчигчын иж бүрэн даатгал
  • Олон улсын нислэгийн билет
  • Унааны зардал
  • Үзвэр үйлчилгээний билет
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөч-орчуулагч

Аяллын үнэд багтаагүй зүйлс
  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал 
  • Хөтөч, Жолоочын гарын мөнгө
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хувь хүний хүсэлтээр аялалд өөрчлөлт гарсан зардал
  • Чөлөөт цагын хоолны зардал

Тайлбар

Жич: Аяллын үед байгаль, цаг агаар, техникийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас хоног хасагдахгүйгээр үзвэр болон маршрутад өөрчлөлт гарч болно.

« Буцах

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me