Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад аялалууд
Бээжин хотын домогт аялал /3 шөнө 4 өдөр/
Вьетнам-Хо Ши Мин /5 шөнө 6 өдөр/
Хонг Конг /2 шөнө 3 өдөр/
Хонг Конг /4 шөнө 5 өдөр/
Камбож-Анкор Ват /5 шөнө 6 өдөр/
Тайланд-Паттая /4 шөнө 5 өдөр/
Бээжин хот (галт тэргээр) /5 шөнө 6 өдөр/
Шанхай- Бээжин /7 шөнө 8 өдөр/
Хайнан Арал /5 шөнө 6 өдөр/
Лаос-Луанг Прабанг / 5 өдөр 4 шөнө/
Дэли-Бээжин 8 өдөр 7 шөнө
 
Аяллын хөтөлбөр

« Буцах

Дэли-Бээжин 8 өдөр 7 шөнө

Аялалын хугацаа: 8 өдөр 7 шөнө
Үнэ:2,920,000 төгрөг

Аяллын код:                       МТА-IN-01

Aяллын чиглэл:                УБ-Бээжин-Дэли-Бээжин-УБ

Зочид буудал:                   ★★★ 


Өдөр 1

Дели

Өглөө Бээжингээр дамжин Энэтхэгийн Дели хот руу ниснэ. Биднийг аяллын унаа нисэх буудлаас тосон авч зочид буудалд хүргэж өгнө.  /Нислэгийн үргэжлэх хугацаа: 9 цаг 30 мин /

  


Өдөр 2

Дели

Өглөөний цайгаа зочид буудалд ууна. Өглөөний цайны дараагаар, бүхий л өдөржингөө Энэтхэгийн нийслэл Делигээр аялан Дэлхийн хамгийн өндөр барилгуудын нэг  Кутуб Минар, энэтхэгийн уран барилга Хумаюун, Ерөнхийлөгчийн ордонд  зочилж Раж хэмээх энэтхэгийн цагаан хаалга үзэж зургаа авхуулаарай.

Өдрийн хоолыг гадуур ресторанд зооглоно.

Өдрийн хоолны дараа биднийг Варанаси хүргэх галт тэрэгний буудалд  хүргэж өгнө.

   


Өдөр 3

Варанаси

Варанасид ирэнгүүт зочид буудалд хүргэж өгнө. Өглөөний цайг зочид буудалд уусны дараагаар  Бахрат Мата сүм, Баранас Хинду Их Сургууль-аар зочилно.

Мөн Дамек суварга, Мулганда Кутти Вихар, Музей, Ашоко Пиллар зэргээр зочлох болно.

Оройн хоолыг зочид буудалд иднэ.

  


Өдөр 4

Варанаси - Агра

Өглөө бид Гангар мөрнөөр завиар заугаална. Дараа биднийг галт тэрэгний буудалд хүргэж өгнө. Өдрийн хоолоо галт тэрэгнд иднэ. Орой Агра-д ирэхэд биднийг тосон авч зочид буудалд хүргэж өгнө.

Оройн хоолны дараа зочид буудалдаа тухлан амраарай.

  


Өдөр 5

Агра-Жайпур

Өглөөний цай зочид буудалд ууна. Үүний дараагаар Аграгийн үзэсгэлэнт Таж Махал, Агра Форт болон Гантиг-ны үйлдвэрээр зочилно.  Өдрийн хоолыг гадуур идсэний дараагаар Жайпурт явна. Фатехепур Сикрид зочилно.

Жайпурт ирэнгүүт таныг зочид буудалд тань хүргэж өгөх болно.

Оройн хоолыг Зочид буудалд иднэ. 

  

 


Өдөр 6

Жайпур-Дели

Өглөөний цайг зочид буудалд иднэ. Өглөөний цайны дараа Жайпурын үзэсгэлэнт газрууд болох Амбер Форт руу заанаар эсвэл жийпээр аялна.

Өдрийн хоолыг ресторанд иднэ.  Өдрийн хоолны дараагаар таныг Делид хүргэж өгнө. Делид ирээд оройн хоолыг гадуур иднэ. 

Оройн хоолны дараа таныг олон улсын нисэх онгоцны буудалд хүргэж өгнө.

   


Өдөр 7

Бээжин

Өдөр Бээжин хотод газардана. Энэ өдөр та бээжин хотын худалдааны төвөөр явж худалдаа наймаа хийх боломжтой ба аяллын алжаалаа тайлан сайхан амраарай.

 


Өдөр 8

Бээжин- Улаанбаатар

Өглөө эрт бид мартагдашгүй аяллаа өндөрлөн нутгийн зүг буцна. Бидэнтэй хамт аялсан таньд баярллаа. 

 


АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС
  • 3 одтой зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөч-орчуулагч
  • Үзвэр үйлчилгээний билет
  • Олон улсын нислэгийн билет
  • Унааны зардал

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС
  • Хувийн хэрэглээний зардал
  • Чөлөөт цагын хоолны зардал
  • Хөтөч, Жолоочын гарын мөнгө
  • Хувь хүний хүсэлтээр аялалд өөрчлөлт гарсан зардал
  • Аяллын үнэд багтсан гэснээс бусад зардал

Тайлбар

Жич:  Аяллын үед байгаль, цаг агаар, техникийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас хоног хасагдахгүйгээр үзвэр болон маршрутад өөрчлөлт гарч болно.

« Буцах

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me