Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад аялалууд
Бээжин хотын домогт аялал /3 шөнө 4 өдөр/
Вьетнам-Хо Ши Мин /5 шөнө 6 өдөр/
Хонг Конг /2 шөнө 3 өдөр/
Хонг Конг /4 шөнө 5 өдөр/
Камбож-Анкор Ват /5 шөнө 6 өдөр/
Тайланд-Паттая /4 шөнө 5 өдөр/
Бээжин хот (галт тэргээр) /5 шөнө 6 өдөр/
Шанхай- Бээжин /7 шөнө 8 өдөр/
Хайнан Арал /5 шөнө 6 өдөр/
Лаос-Луанг Прабанг / 5 өдөр 4 шөнө/
Дэли-Бээжин 8 өдөр 7 шөнө
 
Аяллын хөтөлбөр

« Буцах

Лаос-Луанг Прабанг / 5 өдөр 4 шөнө/

Аялалын хугацаа: 6 өдөр 5 шөнө
Үнэ:1,960,000 төгрөг

Аяллын код:                       МТА-LA-01

Aяллын чиглэл:                УБ-Лаос-УБ

Зочид буудал:                   ★★★ /ганцаар байрлавал 295,000 төгрөг нэмэгдэнэ/


Өдөр 1

Улаанбаатар-Ханой-Сөүл

Өглөөний нислэгээр Сөүл зорин ниснэ. Инчоны нисэх онгоцны буудалаас дараагийн нислэг болох Ханой-г зорин ниснэ. 

 


Өдөр 2

Луанг Прабанг-д ирнэ. 

Өглөөний нислэгээр Луанг Прабанг-д ирнэ. Таныг манай аяллын хөтөч угтан буудалд хургэн өгнө. Урт нислэгийн дараах алжаалаа тайлан буудалдаа хэсэг хугацаанд амарсаны дараа хотоор аялуулах болно.

Та Хаадын ордон музей, Ват Зентонг болон Ват Мая-аар зочлох болно. Фаус уулан дээрээс нар жаргахыг харж, шөнийн захтай танилцаарай. Аяллын анхны оройн зоогийг хотын тансаг ресторанд амтархан зооглоно. Зочид буудалдаа амарна.

   


Өдөр 3

Луанг Прабан

Өглөө эртлэн босож Лам нарын өргөл барьц өргөхийг харан эндхийн хүмүүсийн өглөөний захыг үзнэ. Үүний дараагаар зочид буудал руугаа буцан өглөөний цайгаа уух болно. 

Өглөөний цайны дараагаар Меконг голоор усан завиар аялах болно. Аялал хийх замдаа Занг Конг, Занг Хай тосгоноор зочилон, Пак Оу агуйг үзнэ. Өдрийн хоолыг Меконг голын эрэг дагуу байрлах Рестаронд идэх болно.

Аяллын дараа Дала захаар орно. Оройн хоолыг Гадуур ресторанд зооглох болно. Зочид буудалдаа амарна.

   

 


Өдөр 4

Зааны тосгон

Заан унан зааны тосгон руу явна. Таны аюулгүй байдлыг хангах үүднээс заан сургагч тантай хамт явах болно.

Өдрийн хоолыг Зааны-тосгонд идэх болно. Мөн Тат Сай хүрхрээнд очин завиар аялцгаана. Зааны эмнэлэг дээр очиж өвчтэй зааныг хэрхэн асарч сувилаж байгааг сонирхоно. Үүний дараагаар зочид буудал руугаа буцан ирж оройн хоолоо зооглоно, амарна.

   


Өдөр 5

Луанг Прабан-Ханой

Өдрийн хоол хүртэл чөлөөт цаг байх ба өдрийн хоолыг гадуур ресторанд хооллосныхоо дараа өдрийн нислэгээр Ханой руу явна.

Ханой Сөүл руу чиглэн ниснэ.

   


Өдөр 6

Мартагдашгүй аяллаа өндөрлөн Сөүлээс УБ руу чиглэн ниснэ. 


АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС
  • 3 одтой зочид буудал
  • Визний хураамж
  • Гадаадад зорчигчын иж бүрэн даатгал
  • Олон улсын нислэгийн билет
  • Унааны зардал
  • Үзвэр үйлчилгээний билет
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөч-орчуулагч

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС
  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал 
  • Хөтөч, Жолоочын гарын мөнгө
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хувь хүний хүсэлтээр аялалд өөрчлөлт гарсан зардал
  • Чөлөөт цагын хоолны зардал

Тайлбар

Жич: Аяллын үед байгаль, цаг агаар, техникийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас хоног хасагдахгүйгээр үзвэр болон маршрутад өөрчлөлт гарч болно.

 

« Буцах

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me