Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад аялалууд
Бээжин хотын домогт аялал /3 шөнө 4 өдөр/
Вьетнам-Хо Ши Мин /5 шөнө 6 өдөр/
Хонг Конг /2 шөнө 3 өдөр/
Хонг Конг /4 шөнө 5 өдөр/
Камбож-Анкор Ват /5 шөнө 6 өдөр/
Тайланд-Паттая /4 шөнө 5 өдөр/
Бээжин хот (галт тэргээр) /5 шөнө 6 өдөр/
Шанхай- Бээжин /7 шөнө 8 өдөр/
Хайнан Арал /5 шөнө 6 өдөр/
Лаос-Луанг Прабанг / 5 өдөр 4 шөнө/
Дэли-Бээжин 8 өдөр 7 шөнө
 
Аяллын хөтөлбөр

« Буцах

Бээжин хотын домогт аялал /3 шөнө 4 өдөр/

Аялалын хугацаа: 4 өдөр 3 шөнө
Аялал гарах хугацаа:2012 оны 12 сарын 14
Үнэ:840.000төгрөг

Аяллын код:                       МТА-CN-02

Aяллын чиглэл:                УБ-Бээжин-УБ

Зочид буудал:                   ★★★ 


Өдөр 1

УБ-Бээжин

УБ- хотоос БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг зорин ниснэ. /Нислэгийн үргэжлэх хугацаа: 2 цаг 10 мин/ Зочид буудалдаа бууж аяаа тээшээ үлдээж хэсэг амарсны дараагаар Бээжин хотын төв хэсэгт байрлах Тиан Ан Мэн талбай болон Форбидэйн сити буюу Хориотой хотоор аялна. Хориотой хотод нийт 24 эзэн хаад 1420-1911 жилүүдийн хооронд амьдарч байжээ. Өдрийн хоол идээд Бээжингийн гайхамшигт амьтны хүрээлэнд ховордсон Панда болон ховор ан амьтан, янз бүрийн шувууны зүйл анги,  мөн дэлхийн хамгийн том далайн аквариум болох "Бээжин аквариум"-ийг үзэж далайн гахайн гайхамшигт тоглолтыг сонирхоно. 

  


Өдөр 2

Бээжин

Өглөө цайгаа зооголсны дараагаар алдарт Цагаан хэрмийг үзэхээр явна. Дэлхийн гайхамшигт газруудын нэг бөгөөд 1987 онд Юнескогийн дэлхийн өвийн жагсаалтанд багтжээ.

Өдрийн хоолоо идэсний дараагаар Бээжингийн алдартай худалдааны гудамж болон дэлгүүрээр хэсэх боломжтой.  

  


Өдөр 3

Бээжин

Өглөө хоолны дараа Дэлхийн 50-аад улс орны илэрхийлэл болсон 110 гаруй гайхамшигт байгууламжуудыг уран сэтгэмжээр нэгэн дор цогцлон бүтээсэн “Дэлхийн парк”-аар зугаалж, зааны тоглолт, матрын тоглолт, Америкийн Уолт-Диснейн хөдөлгөөнт кино зэргийг үзэж сонирхоно. Оройн хоолоо Олимпийн паркд байрлах үндэсний зоогийн газар хоолоох ба гайхамшигт Шуувууны үүр болон усан шооны шөнийн үзэмжийг харж  дурсгалын зураг татуулна.

  


Өдөр 4

Бээжин

Өглөө хоолны дараа Бээжин - Улаанбаатар чиглэлийн онгоцоор нутгийн зүг нисч дурсамж дүүрэн аялалаа өндөрлөнө. 

     


АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС
  • 3 одтой зочид буудал
  • Гадаадад зорчигчын иж бүрэн даатгал
  • Олон улсын нислэгийн билет
  • Унааны зардал
  • Үзвэр үйлчилгээний билет
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөч-орчуулагч

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС
  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал 
  • Хөтөч, Жолоочын гарын мөнгө
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хувь хүний хүсэлтээр аялалд өөрчлөлт гарсан зардал
  • Чөлөөт цагын хоолны зардал

Тайлбар

Жич: Аяллын үед байгаль, цаг агаар, техникийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас хоног хасагдахгүйгээр үзвэр болон маршрутад өөрчлөлт гарч болно.

« Буцах

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me