Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад аялалууд
Бээжин хотын домогт аялал /3 шөнө 4 өдөр/
Вьетнам-Хо Ши Мин /5 шөнө 6 өдөр/
Хонг Конг /2 шөнө 3 өдөр/
Хонг Конг /4 шөнө 5 өдөр/
Камбож-Анкор Ват /5 шөнө 6 өдөр/
Тайланд-Паттая /4 шөнө 5 өдөр/
Бээжин хот (галт тэргээр) /5 шөнө 6 өдөр/
Шанхай- Бээжин /7 шөнө 8 өдөр/
Хайнан Арал /5 шөнө 6 өдөр/
Лаос-Луанг Прабанг / 5 өдөр 4 шөнө/
Дэли-Бээжин 8 өдөр 7 шөнө
 
Аяллын хөтөлбөр

« Буцах

Шанхай- Бээжин /7 шөнө 8 өдөр/

Аялалын хугацаа: 8 өдөр 7 шөнө
Үнэ:2,270,000 төгрөг

Аяллын код:                       МТА-CN-03

Aяллын чиглэл:                УБ-Бээжин-УБ

Зочид буудал:                   ★★★ /ганцаар байвал 340 USD нэмэгдэнэ./


Өдөр 1

УБ-Бээжин-Шанхай

Өглөөний нислэгээр Бээжин хотоор дамжин, орон нутгийн нислэгээр Шанхай хотод газардана. /Нислэгийн үргэжлэх хугацаа: 4 цаг 25 мин /
Хятадын орчин үеийн эдийн засгийн голлох хөшүүрэг болсон домогт далайн боомт хот болох Шанхайд тавтай морилно уу. Танд эртний болон өнөөгийн орчин үеийн соёл, амьдрал, ёс заншлыг хослуулан харах боломж олдож байна. Аяллын хөтөч тосон авч зочид буудалд хүргэж өгнө.

  


Өдөр 2

Шанхай

“Хаш Будда Хийд” дэх цагаан хаш чулуун хөшөөг үзнэ. Мөн Юу юуан цэцэрлэгт зочилж, шанхайн захыг үзнэ. Мөн түүхэн Бунд боомтын дүүргээр аялан, Нанжин явган хүний замаар алхан дэлгүүр хэсэх боломжтой. Оройн хоолны үеэр гайхамшигт Акробат шоу үзэх болно.

Зочид буудалдаа амарна.

 


Өдөр 3

Шанхай-Сузоу-Шанхай

Сузоу буюу “Дорнын Венеци” руу экспресс галт тэргээр эсвэл суудлын вагоноор явна. Энэ түүхэн газар нь торго болон үзэсгэлэнт байгалиараа алдартай. Та Сузоу торгоны үйлдвэр болон Мaster of Nets Garden-р зочлох болно. Орой шанхай руу экспресс галт тэргээр буцна.  

 


Өдөр 4

Шанхай-Бээжин

Энэ өдөр тэнгэр баганадсан Гранд Хиат одон орон судлалын төв-өөр зочилон хотыг өндрөөс харна.Тэндээс аяллаа цааш үргэлжлүүлэн Лужианзуй санхүүгийн хэлтсээр зочилон, Шанхайн хурдацтай өсөн нэмэгдэж буй эдийн засгийг ажиглах боломжтой. Үүний дараа Хятадын нийслэл Бээжин рүү ниснэ. /Нислэгийн үргэжлэх хугацаа: 2 цаг/

Бээжинд ирэнгүүт аяллын хөтөч та бүхнийг тосон авч онгоцны буудлаас зочид буудал руу хүргэж өгнө. Бээжинд хононо.

  


Өдөр 5

Бээжин

Энэ өдөр Тиан Ан Мен талбай болон Хориотой хотын гайхамшигт ордонг үзэх болно. Хятадын энэхүү эзэнт гүрэн нь ойролцоогоор 500 гаруй жилийн түүхтэй юм. Үүний дараагаар Зуны ордон руу аяллаа үргэлжлүүлэн, урт үргэлжилсэн хана дагуу байрлах мянга мянган ханын зургыг үзэж сонирхох болно.

Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.

  


Өдөр 6

Бээжин

Өглөөний цайг зочид буудалдаа уусны дараа та бүхий л өдрийн турш Хятадын Цагаан Хэрмээр аялан, эртний Чанглим Мин хиргэсүүрийг үзэн аяллаа үргэлжлүүлэх болно. Буцах замдаа Олимпийн талбай дахь Шувууны Үүр цэнгэлдэх хүрээлэн-гийн зураг аван, усан доорхи аквариумд зочилно. 

Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.

  


Өдөр 7

Бээжин

Энэ өдрийг та өөрийнхөөрөө сайхан өнгөрүүлээрэй.

 


Өдөр 8

Бээжин- УБ

Өглөөний цайг зочид буудалдаа уусны дараагаар бид аяллаа өндөрлөж, Бээжингийн нисэх буудалаас Улаанбаатар руу ниснэ. /Нислэгийн үргэжлэх хугацаа:2 цаг 25 минут/

 


АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС
  • 3 одтой зочид буудал
  • Визний хураамж
  • Гадаадад зорчигчын иж бүрэн даатгал
  • Олон улсын нислэгийн билет
  • Унааны зардал
  • Үзвэр үйлчилгээний билет
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөч-орчуулагч

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС
  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал 
  • Хөтөч, Жолоочын гарын мөнгө
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хувь хүний хүсэлтээр аялалд өөрчлөлт гарсан зардал
  • Чөлөөт цагын хоолны зардал

Тайлбар

Жич: Аяллын үед байгаль, цаг агаар, техникийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас хоног хасагдахгүйгээр үзвэр болон маршрутад өөрчлөлт гарч болно.

« Буцах

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me