Хайлт:
Тайланд
   
 
 
Валютын ханш

Цаг агаар
Loading...





Хуанли
 
Бидний тухай

Монгол Трэйвэл Эйженси ХХК нь 2005 онд үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн Япон улсын Аялал жуулчлалын томоохон групп болох APEX International  компанитай хамтран ажиллаж ирсэн бөгөөд Япон, Монголын аялал жуулчлал сонирхогчдод хоёр орны түүх, соёл, байгалийн гайхамшигтай танилцуулах хил хязгааргүй, сонирхолтой олон боломжийг нээн өгсөн билээ.

APEX International  групп нь 1975 оноос эхлэн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн, Азийн улс орнуудад өөрийн сүлжээ,  салбар компаниудаа үүсгэн байгуулж, Япон жуулчдыг гадагш аялуулахын зэрэгцээ 2010 оноос эхлэн Вьетнам, Камбодж, Лаос, Тайланд, Хятад, Мьянмар, Монгол, Гонконг, Энэтхэг жуулчдыг Япон руу болон өөр хооронд нь харилцан илгээх аялал жуулчлалыг зохион байгуулж байна.

Бид  Та бүхэнд сонирхолтой, адал явдлаар дүүрэн жуулчны хөтөлбөрийг санал болгож, Ази тивийн улс орнуудын түүх, соёл, ёс заншил, байгалийн үзэсгэлэнтэй танилцуулах, өөрийн аялагчиддаа мартагдашгүй дурсамж үлдээхийг ямагт эрхэм зорилгоо болгож, түүнийгээ нэр төртэй биелүүлж ирсэн.

Шар тивийн хамгийн өвөрмөц түүх, соёл, байгалийн гоо үзэсгэлэн, эртний үлгэр туульсын гайхамшигт ертөнцөөр аялах манай хөтөлбөрийг сонгосноор Танд зүрх сэтгэлийн их таашаал, хэзээ ч мартагдахааргүй аз жаргалтай сайхан мэдрэмжийг бэлэглэх  болно гэдгийг манай компанийн дадлага туршлагатай хамт олон амлаж байна.

 

http://www.burd.mn 

http://www.steppesjourney.com 


 

АЯН ЗАМ ТАНЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ

 
 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me