Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад улс орнууд
Камбож
Лаос
Мьянмар
Тайланд
БНХАУ
Вьетнам
Филиппин
Индонез
Малайз
Энэтхэг
Бүгд Найрамдах Солонгос улс
Япон
Тайвань
Түвд
 
Улс орнуудын танилцуулга

Индонез


Оршил

Нийслэл:                              Жакарта
Хүн ам:                                  240,3 сая /07,2009/хүн амын жилийн өсөлт 1.5%
Дундаж наслалт:               Эрэгтэй 61, эмэгтэй 65.
Шүтлэг:                                 Лал 87%, протестант 6%, католик 3%, индуис 2%,
                                                буддист 1%
Угсаатны бүрэлдэхүүн:  Ява 45% , суэд 14% , малайз 8% , мадурц 8% ,
                                                 мөн хятад үндэстэн.
Хэл:                                        Индонези (Бахаса индонези). Мөн явя сунд гэх мэт
                                                 хэлтнүүд бий. 
Бичиг үсэгтэн:                    84 %.


Байгаль, газар зүй

Зүүн өмнөд азид Энэтхэгийн далайгаас Номхон далай хүртэл 5000км үргэлжилсэн Малайн их арал болон Шинэ Гвиней арлын баруун хэсгийг эзэлж 13,677 арал дээр оршдог.  Хамгийн том арал нь Суматра , Ява зэрэг арал юм. Нутаг дэвсгэрийн эзэмшлийн  тэрхүү олон арлын 6000 дээр нь хүн оршин суудаг ч тэдний 50%нь Ява аралд хамаарагдана.Мөн нийслэл Жакарта байрладаг. Бага Зондын арал нь Тимор, Бали, Ломборк. Нутаг дэвсгэрийн ихэнхийг уулс, түүний дотор ойрлцоогоор 100 орчим идэвхитэй галт уул байдаг нь дэлхийн аль ч оронд , хаана ч байдаггүй үзүүлэлт юм. Тиймээс арлууд дээр байнга газар хөдлөлт болж байдаг. Индонези нь экваторын бүсэд оршдог. Жилийн турш халуун, их хэмжээний хур тунадас ордог чийгшилтэй бол Зондын арлуудад хуурайшлын улиралтай. Эрэг хөвөөгөөрөө намгархаг, хүн ам суурьшдаг арлуудад халуун орны ой нэлээд их талбайг эзлэн ургадаг. Гэхдээ том арлуудын ой үндсэндээ дуусчээ.

 


Улсын далбай

Индонезийн далбаа нь (индон Sang Saka Merah Putih )13-15р зууны үед Ява арал дээр оршин тогтнож байсан эзэн хаан Мажапихитийн улаан, цагаан зурвас бүхий далбаанаас эх авсан ажээ.1922 онд Нидерландад байсан үндсэрхэг үзэлт оюутнууд (индонезийн колони байв) хөдөлгөөнийхөө билэгдэл болгон улаан, цагаан, тугийг хэрэглэж байжээ. Гагцхүү тэдний туган дээр бухын толгой байсан гэдэг.

1982 онд энэ тугийг Индонезийн үндэсний нам хэрэглэж байсан түүх бий. Далбаа нь 1945 онд Нидерланд ын колониос гарч тусгаар тогтонолоо зарласан өдрөөр хэрэглэгдсэн. Улаан, цагаан өнгийн түүх нь дундуд зуунаас улбаатай гэдэг. Өөрөөр хэлбэл, 1920 онд Голландын ноёрхлын эсрэг тэмцэж байсан улс төрийн бүлгийн тэмцэлтэй холбоотой гэж тайлбарладагч улаан өнгө нь бие махбодны төлөөлөл цус, цагаан нь хүний оюун санааны төлөөлөл болох сүнсийг төлөөлдөг гэж үзэх нь бий. Гэхдээ Монако улстай ижлэвтэр далбаатай гэсэн маргаан гарсаар байна. Индонезийн сүлдийг ихээхэн тайлбар дагалддаг. Цээжиндээ бамбай бүхий тууз атгасан, шар өнгөт гарьд шувуу байдаг. Бамбай дээр нь үндэсний 5 зарчимыг илэрхийлдэг. Сүлдний үндэс нь 2-р Султан Хамид Понтианиктай холбоотой,1950 оны 2-р сарын 1-ний өдөр батлагджээ. Гарьд нь Вишну бурхны хөлөг, энэ улсад байдаг Прамбанан, Петнатаран, Белахан, Сукух зэрэг олог тооны сүм дүрслэгдсэн байдаг ажээ. Прамбанан сүмийн цогцолбор гарьдад зориулагдсан авч хамгийн гайхалтай домог, хууч, уламжлал  эртнйи Ява арал дээр байдаг гэнэ. Домогт өгүүлснээр гарьд нь эрх зориг, мэдлэг ухаан, засаглал, дэг журмыг билэгддэг. Балийн арлынхан лалын шашин дэлгэрэх хүртэл гарьд шувууг ихэд шүтэн дээдэлж, “Жигүүртнйи хаан ”,“Тэнгэрийн шувуу” хэмээн үзэж ойлгож байлаа.Тиймээс тэнд гарьд толгой, савар, хошуу, далавчтай хүн дүрст бурхад их байдаг. Ихэвчилэн алтлаг шар өнгөт тэнгэрийн өөр нэг төлөөлөгч Нага могой, луутай тулалдаж байгаагаар, Вишну бурхны хөлөг болж байгаагаар дүрслэгдсэн байдаг. Гарьд нь Индонезийн ард түмний оюун санааны билэгдэл болохын зэрэгцээ энэ улсын Garuda Indonesia агаарын тээврийн лого болдог. Гарьд шувуу нь энэтхэгийн буддизмд шилжсэн, төв, өмнөд ба зүүн өмнөд азийнхны дунд өргөн дэлгэрсэн домгийн дүр билээ.Тиймээс гарьд шувуу нь Тайландын вант улсын үндэсний билэгдэл юм. Гарьд шувууны атгасан туузан дээр индонезийн үндэсний уриа “Bhinneka Tunggal Ika” буюу эртний Явагийн хэлц үг “нэгж гэдэг бол бүхэл юм” гэсэн утгатай үг бичигдсэний гүн ухааны тайлбар нь монголчуудынхаар “Ганцаас газар дүүрнэ” гэсэн утгатай юм. Индонезийн сүлдэнд гарьд шувууны өднүүдээр 1945 оны 8-р сарын 17ны өдөр буюу Индонезийн тусгаар тогносон өдрийг нарийвчилан томъёолжээ. Өөрөөр хэлбэл далавч бүрийн үзүүр дэхь 17 өд, сүүлний үзүүрийн 8 өд, сүүлний угийн 19 өд (бамбайны доорхи), хүзүүний 45 өд энэ бүгд дээрхи түүхт өдрийн тоог төлөөлдөг байна.

Бамбайн нь дайны билгэдэл мөн. Өөрөөр хэлбэл эх орноо хамгаалах утга илэрхийлдэг ажээ. Бамбайн хэсэг бүр улсын далбааны болох улаан, цагаан дэвсгэр  мөн хар өнгөт  5 өнгөнд хуваагджээ. Тэрхүү шар таван хошуутай хар хэсэг нь хунтайж Панкасулын (Pancasila) нэгдэх зарчимаар, нэг бурханд итгэх итгэлийг илэрхийлдэг. Индонезийн гол шашин болох лалын шашны ойлголтоор бол Мухамедийг бэлгэддэг гэж ойлговол Индонезид байдаг Христос, Индуизм, Буддизмийг ч төлөөлөх болно. Тэгвэл зарим хүн социализмийн бэлгэ тэмдэг ч гэж ойлгодог. Эцэстээ Индонезийн олон үндэстний эв нэгдэл ч гэж тайлбарлаж байна.

Панкасулын 2 дахь зарчим нь бамбайн зүүн доод өнцөгт улаан дэвсгэр дээрх гинж (хэлхээ)-ээр илэрдэг нь хүн төрөлхтөнтэй холбогдсон хүний үр удмын хэлхээ юм.Гинж нь дөрвөлжин дүрсүүдийг дугуй цагирагаар холбосон байдаг нь арга билгийн төлөөлөл юм.

Панкасулын 3 дахь зарчим нь цагаан дэвсгэр дээрхи баньяны (индонез хэлээр beringin) мод юм. Энэ модны үндэс нь газар дээр гардаг тул Индонезийн олон соёлын нэгдлийг илэрхийлнэ. 4 дэхь зарчим нь Ява арлын зэрлэг бухын толгойгоор илэрхийлдэг. Бантенг буюу бух нь сүргийн эв нэгдэл сайтай амьтан. Шийдвэрийг хамтдаа гаргадаг энэ бэлгэдлийг Сукарногийн үндсэрхэг үзэлтнүүд, хожим Индонезийн ардчилсан нам хэрэглэж байжээ. Эцэст нь цагаан дэвсгэр дээрх алтан ба цагаан өнгөт хөвөн ба цагаан будааны төлөөлөл 5дахь зарчим нь болдог. Энэ нь нийгмийн шударга ёсыг илэрхийлдэг. Хөвөн ба цагаан будаа гэдэг нь аливаа зүйлийг бодитой болгох хэрэгсэл гэсэн утга агуулдаг байна.


Түүх, улс төр

7 - 8-р зуунд арлыг Энэтхэгийн Гупта эзэнт улс захирч байжээ.Тэд буддизмыг дэлгэрүүлж Боробудурыг үндэслэсэн юм. 8-р зуунд индуизм анхны шашин буддизмийг өөрчлөв. 15-р зууны сүүлчээр гол шашин нь лал болжээ.1511онд Португалийн булаан эзлэгчид Малаккийг авлаа.1610 онд голландчууд португалийн эзэмшлийг авчээ.18-р зуунд энэ бүс нутагт нутаг голландын Ост-Энэтхэгийн компаний мэдэлд оров. Кракатау гэдэг галт уул 1883 онд дэлбэрч, 50,000 шахам хүний амь нас, эд хөрөнгө үрэгджээ.

1927 онд Сукарно үндэсний нам байгуулав. Дэлхийн 2-р дайны үед буюу 1942 онд  Голландын засаг захиргаа японы армид бууж өгч, Индонези Японд эзлэгдэв. 1945оны 8-р сард Сукарно тусгаар тогтнолоо зарлахад голландчууд хүчтэй эсэргүүцэл үзүүлж байжээ. Ийнхүү Голандын эзэмшлээс 300 жилийн дараа гарчээ. Харин 1949 оны 11-р сард Индонези Бүгд найрамдах улс  болов. Сукарно ерөнхийлөгчөөр сонгогдов. Генерал Сухарно албанаасаа буусны дараа хожим буюу 1966 онд  засгийн эрхийг авахын төлөө зэвсэгт тэмцэл гаргаж түүнд 750 мянган хүний амь үрэгджээ.1968 онд Сухарто дахин ерөнхийлөгч болжээ.1975 онд Индонезийн цэргүүд Зүүн Тиморийг эзлэн авч өөрийн улсын хэсэг гэж зарласан байна. Энэ эзэрхийлэл арлын 200 мянган оршин суугчын амь настай тэнцжээ. НҮБ энэ бүхнийг хүлээн зөвшөөрсөнгүй. 1997 онд энэ улс их хэмжээний ойн түймэрт автан, эдийн засгийн хямрал зэрэгцэн нүүрлэн, энэ байдал улс төрд ихээхэн нөлөөлж 1997онд Сухарто огцров. Түүний дараа Хабиби ерөнхийлөгч болов. 2002 онд Зүүн Тимор тусгаар тогтносон улс болж чадлаа.


Эдийн засаг

Индонези бол хөгжиж буй орны нэг. Газар тариалан голлон эрхэлдэг, уул уурхайн олборлох үйлдвэр хөгжиж буй, бүс нутагтаа хамгийн том нефть бүтээгдэхүүн нийлүүлэгч орон юм. Хүн амын 56 хувь нь хөдөө аж ахуйн салбарт хамаарагддаг. Байгалийн үндсэн баялаг нь нефть юм. Нефтийн бүтээгдэхүүн, диц, хөнгөн цагааны хүдэр, зэс, төмөр, цагаан тугалга, модон материал, кофе, каучук, чинжүү, дал модны тос зэргийг үйлдвэрлэн заримыг нь экспортод гаргадаг байна. Индонези нь байгалийн хий, каучукийн экспортоор дэлхийд 2-р байранд ордог. Хөнгөн аж үйлдвэрлэл, түүний дотор боловсруулах салбар эрчимтэй хөгжиж байгаа.1997 онд эдийн засгийн сүйрэлд орсон байна. Мөнгөний ханш ихээр унаж 1998 онд инфляци 100%-д хүрч байжээ. Үндэсний баялагийн дийлэнхи хэсэг хятад гаралтай иргэдийн эрхэнд байдаг ажээ.

Эх сурвалж: "Сонгомол тайлбар толь" Д. Нямдаваа

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me