Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад улс орнууд
Камбож
Лаос
Мьянмар
Тайланд
БНХАУ
Вьетнам
Филиппин
Индонез
Малайз
Энэтхэг
Бүгд Найрамдах Солонгос улс
Япон
Тайвань
Түвд
 
Улс орнуудын танилцуулга

Филиппин


Оршил

Нийслэл:                                         Манила
Нутаг дэвсгэр:                               300.000км2
Хүн ам:                                             98сая (2009),
Хүн амын жилийн өсөлт :          2.2%.
Дундаж наслалт:                          Эрэгтэй 65,  Эмэгтэй 68,
15 хүртэлх насныхан:                38.5%
Угсаатны бүрэлдэхүүн:             Бисай 43%, тагал 22%, илпки 11%, бикол 7%, 
                                                            пампанган 3%, пангасинан 3%, моро 5% 
                                                            уулынхан 3%, аэта, хятад... гэх мэт 90 орчим угсаатан
                                                            байдаг.
Шүтлэг:                                             Хүн амын 83% каталок, филиппины бие даасан сүмийхэн (аглпаянчууд) 8%, 
                                                            лал 5%, Протестант4 % эзэлдэг.
Бичиг үсэгтэн:                               95% (1995)
Хэл:                                                   Англи, филиппин(тагальчуудад тулгуурласан). Мөн бисай, илокан, биколь зэрэг нутгийн аялга
                                                            бий.

 


Байгаль, газар зүй

Филиппиний 7000 арлын 800 орчим дээр нь хүн оршин суудаг. Тэдний олонхи нь хэмжээгээр жижигхэн юм. Лусон, Минданао арал улсын нийт нутаг дэвсгэрийн 66%-тай тэнцэнэ. Нийслэл Манила, гуравдах том хот Кесон-сити Лусон арал дээр Манилагийн буланд оршино. Ихэнх арал хадтай, уулархаг, олон тооны идэвхтэй галт уулын нэг нь Апо уул юм (Минданао арал, 2954м)

Филиппин халуун уур амьсгалтай оронд тооцогдоно. Хуурайшлын улирал нь 12-р сараас  4-р сар хүртэл үргэжилэх бол бусад хэсэг нь бороорхог байдаг. Хур тунадасны ихэнх нь хүчтэй тайфунь хуй салхийг дагуулдаг ажээ. Эрэг хөвөө орчим мангровын намагтай, газрын гадаргын 33% нь ойгоор бүрхэгджээ. Хөрс нь бүхэлдээ шахам үржил шимтэй. Газар хөдлөлт үе үе болдог.


Улсын далбай

Филиппиний далбаа 1946 онд  АНУ-ын мэдлээс гарч бие даан тусгаар тогносон үеэс албан ёсоор батлагджээ. Энэ улсын бий болсон түүх 1898 оны 5 сарын 19-нөөс эхэлдэг. 

Далбааны ишин талын цагаан дэвсгэрт гурвалжин дээрх нарны 8 цацраг нь энэ улсын 8 мужийг, өнцгийн 3 од нь Филиппиний Лусон, Висай, Минданао гэсэн гурван гол арлыг төлөөлжээ. Цагаан өнгийн гурвалжин нь тайван, цэвэр ариуныг улаан, цэнхэр нь эх оронч эр зоригийг бэлгэдэнэ. Филиппиний далбаа нь цэрэг дайны үед өнгө нь өөрчлөгдөх журамтай цорын ганц орон.

Цэрэг дайны цагт шилжсэн тохиолдолд улаан өнгө нь дээд талдаа,цэнхэр нь доороо байрлана.

Филиппиний сүлд 1940 онд батлагджээ. Цагаан, цэнхэр, улаан өнгөт гурван хэсэгт хуваагдсан жирийн бамбайт сүлд юм. Сүлдийн голд 8 цагирагтай нарыг байрлуулсан нь Батангис, Булакан, Кавите, Манила, Лагуна, Нуеба Экия, Пампанги, Тарлак гэсэн найман бүс нутгийн төлөөлдөг бол сүлдний дээд талын гурван шар таван хошуу од нь Лусон, Визаяс, Минганао гэсэн газар зүйн гурван муж юм. Хөх дэвсгэртэй хэсэгт АНУ-ын цагаан толгойт бүргэдийг, баруун талын улаан хэсэгт Испаний ноёрхлын үеийг илэрхийлсэн арсланг дүрсэлжээ. Сүлдний доогуурх цагаан туузнаа “Бүгд Найрамдах Филиппин Улс” гэсэн бичиг бий.


Түүх, Улс төр

Энэхүү улсад лалын шашин 14-р зууны сүүл гэхэд үндсэндээ нэвтэрчихсэн байжээ. 1521 онд Фердинанд Магэллан Сэрбугийн ойролцоо буудалласан байна. 1571 онд испанчууд Манила хотыг байгуулж бидний өгүүлөн буй энэхүү бүлэг арлыг 2-р Филипийн ариун дурсгалд зориулан ФИЛИППИН гэж нэрлэсэн ажээ. Манила хот удалгүй худалдааны томоохон төв болж далайн дээрмчидийн довтолгоонд өртөгддөг болов. 1896 онд Филиппинчүүд Испаний удирдлагын эсрэг босож тэмцэн, тусгаар тусгаар тогтнолоо зарлажээ.

Испани-Амеркийн дайнд (1898) АНУ-ын мэдэлд шилжсэн байв. 1899-1902 хүртэл Филиппинчүүд америкийн хяналтын эсрэг тэмцсээр байлаа. Филиппин улс  1935 онд байгуулагдаж анхны ерөнхийлөгчөөр Мануэль Луис Кесон болжээ. 1941 онд Филиппинд Япон улс халдан довтолсон тул генерал Мак-Артур цэргээ Батан арлаас татаж авахад хүрчээ. 1946 онд Филиппин тусгаар тогтносон бүгд найрамдах улс болов.

АНУ арлыг  99 жилийн гэрээгээр авч дээр нь цэргийн баазаа байгуулсан байна.

1967онд энэ хугацааг 25 жилээр богиносгож, 1965онд Фердинаннд Маркос ерөнхийлөгчөөр сонгогдож, түүний хатуу бодлого иргэний хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн байна. Гэвч тэрбээр 1972 онд онц байдал зарлан, 1981 онд дахин санал луйвардах байдлаар сонгогдож чаджээ.  1983 онд тэрбээр сонгуульд ялагдаж, сөрөг хүчний Бениньо Акино сонгогдов.  Дараа нь түүний ихрийн өрөөсөн Карасон Акино болсон байна.  1986 онд Фердинанд Маркос, Карасон Акино хоёрын хооронд тэмцэл өрнөж Маркос цөллөгөнд явж, Акино ерөнхийлөгч болжээ. 1992 онд Карасон Акиногийн оронд Фидель Рам ерөнхийлөгч болов. 1992 оны сүүлчээр АНУ Филиппин дэх цэргийн баазаа хаалаа. Морог чөлөөлөх үндэсний фронт, лалын бүлэглэл, шинэ комунист нам зэрэг олон бүлэглэлийн хөдөлгөөний хооронд АНУ ихээхэн нөлөөтэй байжээ. 1986 онд Фердинанд Маркосийн дэглэм унаснаас хойш 6 удаагийн цэргийн эргэлт гарах оролдлого гарч байжээ. 1998 онд Ерөнхийлөгчийн сонгууль болж Ж. Эстрада ялалт байгуулав.


Эдийн засаг

Филиппин нь хөгжиж буй орон. Эдийн засгийн чадавхиараа дэлхийд дундаас дээгүүр байртай. 1998 онд энэ бүс нутгийг хамарсан  эдийн засгийн хямралд энэ улс төдийлөн их өртсөнгүй.

Одоо үед гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй бодлого баримталж байна. Аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж байгаагаас тухайлбал нэхмэл, цахилгаан машин техник, химийн үйлдвэрүүд тэргүүлэх хандлагатай байна.

Байгалийн баялгийн хувьд энэ арал улс диц, зэсний хүдэр, хромит, мөнгө, алтны ордтой. Экспортын гол бүтээгдэхүүн нь: цахилгаан бараа, оёмол бүтээгдэхүүн, түүнчлэн саахар, цагаан будаа, модон бэлдэц юм.

Хүмүүсийн амьдралын түвшин бага байдаг нь газрын реформ хийгдээгүйтэй холбоотой гэж үзэж байгаа аж. Хөдөө аж ахуйн салбарт идэвхтэй ажиллагсад нийт хүн амын 43%. ХАА-н бүтээгдэхүүнүүд байнга өсөн нэмэгдсээр байгаа боловч эрчим хүчний дутагдал нь цар хүрээгээ тэлжээ. Филиппин нь цагаан будаа тариалангаараа дэлхийд 2-рт, гадил жимсээрээ 4-р байранд ордог. Мал аж ахуй, загас агнуур, ойн аж ахуй хөгжжээ.

Эх сурвалж: "Сонгомол тайлбарь толь" Д. Нямдаваа

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me