Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад улс орнууд
Камбож
Лаос
Мьянмар
Тайланд
БНХАУ
Вьетнам
Филиппин
Индонез
Малайз
Энэтхэг
Бүгд Найрамдах Солонгос улс
Япон
Тайвань
Түвд
 
Улс орнуудын танилцуулга

Тайланд


Оршил

Газар нутаг:                           513.115кв.км
Хүн ам:                                    66сая
Хүн амын жилийн өсөлт:  0.9%
Дундаж наслалт:                 Эрэгтэй 66, Эмэгтэй 72.
Шүтлэг:                                   Буддист 95%, лал 4%, христиан 1%,
Угсаатны бүрэлдэхүүн:    Сиам 54%, Лао 28%, хятад 11%, малай 4%, кхмер 3%
Хэл:                                          Тай, Лао, Хяртад, Малай, Мон-кхмэр аялгуу хэрэглэдэг.
Бичиг үсэгтэн:                      94% 

 


Байгаль, газар зүй

Тайланд, албан ёсоор Тайландын вант улс нь зүүн өмнөд Азийн орон юм. Хойд талаараа Лаос, Мьянмар, зүүн талаараа мөн Лаос, Камбож, өмнөд талаараа Тайландын булан, Малайз, баруун талаараа Андаманы тэнгис, Мьянмартай тус тус хил залган оршино.

Далайн хилээр зүүн өмнөд талаараа Тайландын булангаар Вьетнамтай, баруун өмнөд талаараа Андаманы тэнгисээр Индонез, Энэтхэгтэй хиллэнэ.

Тайландын нийслэл бөгөөд хамгийн том хот нь Бангког юм. Нийслэл Бангкок хот нь 9,801,394 хүн амтай дэлхийн томоохон хотуудын нэг юм.

Бангкок бол улсынхаа улс төр, худалдаа, аж үйлдвэр, соёлын төв юм. Бангкокыг Тайландад "Крунг Тхеп Маханакорн" буюу "Крунг Тхеп" гэж дууддаг.

Тайланд газар нутгаараа дэлхийд 50-д, хүн амаараа 20-д ордог. Улсын албан ёсны ярианы ба бичгийн хэл нь Тай хэл юм. Мөн Патаяа гэсэн secret service буюу нууцлаг секс жуучлалын томоохон хот байдаг мөн mambo party буюу эрэгтэй байсан боловч эмэгтэй болсоноор тэдний жуулчдад үзүүлдэг олон шоу болон амьтадын үзүүлбэр гээд ёр нь бол аялал жуучлалын нээлттэй бүс юм.

Борооны улирал нь 5-10 сар хүртэл үргэлжилнэ. Хуурай газрын 20% өвслөг, бутлаг, намхархаг газар эзлэнэ. Эдэлбэршүүлсэн газартаа ихэвчлэн будаа тарьж цагаан будаа тариалдаг. Ийм газар нутаг нийт газар нутгын 33%-ийг эзэлнэ.


Улсын далбай

Тайландын далбаа 1917 онд батлагдсан. XIX зууны сүүлээр далбааны улаан дэвсгэр дээр цагаан зааныг дүрслэж байгаад 1917 онд зааны дээгүүр, доогуур цагаан зураас нэмжээ. Харин 1917 онд цагаан зааны дүрс үгүй болж цагаан дэвсгэрийн дундуур цэнхэр зураасыг нэмж татсан байна.
Тайландын сүлд нь үндэсний эмблэм болдог. Сүлд нь буддизмын болон ихдуссын домгийн баатар Гарьд шувуугаар илэрлээ олжээ. КрутПха буюу гарьд нь Вишну бурханы хөлөг юм. Гарьд шувуу мөн хааны гэр бүл, засгийн төлөөлөл болдог.  

 


Түүх, улс төр

Монголчууд Баруун өмнөд Хятадын Тай хаант улсыг хэсэг хугацаанд эзэгнэхэд тайчууд өмнө зүгт зугтан нүүдэллэсэн байна. Сукотай хэмээх нийслэлээ тойруулан шинэ хаант улсаа байгуулжээ. XIY зуунд эзэнт улс өргөжиж нийслэл нь Аютхайд шилжжээ.  XIY зууны эхэнд тайчууд европуудтай анхны харилцаа тогтоосон байна. XYII зууны сүүлээр Тайландын вант улс богино хугацаанд Бирмийн мэдэлд оржээ. Европчууд Тайландын алдарт ордныг авахыг оролдсонд нутгийн иргэд ихэд дургүйцэж эсэргүүцэж хөөж явуулснаар Тайланд нь Зүүн өмнөд Азид цорын ганц колончилолын зовлонг амсаагүй орон болсон юм. 1782 онд I Рама хаан Хакрийн эзэнт улсыг байгуулаж улсаа Сиам хэмээн нэрлэж нийслэлийг Бангкок болгожээ.

XIX зууны дунд үеэс Сиам барууны соёл иргэншлийн нөлөөнд орж дэлхийн I дайны үед холбоотнуудын талд байжээ. 1932 онд Тайланд үндсэн хуульт хаант засаглалтай болов. 1938 онд Пибун Сонграм ерөнхий сайд болж улс орноо ТАЙЛАНД гэж нэрлэжээ. 1941 онд Пибул сөрөг хүчний эсэргүүцлийн эсрэг Японы хүчийг Тайланддаа дууджээ. 1957 онд цэргийн эргэлт гарч Пибул байр суурьнаасаа буужээ. 1992 олон нийт сонгууль явагдаж иргэний засаг тогтоохыг эрмэлзэж  байгаагаа илэрхийлжээ. 1997 онд эдийн засгийн  хямралт байдлыг даван туулахтай холбогдуулан олон нийтийн шахалтаар ерөнхий сайд нь огцорч, Чуан Пикпайгийн тэргүүлсэн эвслийн засгийн газар эмхлэн байгуулагдав.  


Эдийн засаг

Тайланд нь эрчимтэй хөгжиж байгаа зүүн өмнөд Азийн гэрээний Ассоциацийг (ACEAH) санаачлагч орны нэг. Сүүлний жилүүдэд эдийн засгийн өсөлт ажиглагдаж экспортын бүтээгдэхүүн ялангуяа, нэхмэл техникийн үйлдвэрлэл, цагаан будаа, хан борогцой, каучукийн хэмжээ өсчээ. Уул уурхай, текник технологийн үйлдвэр, газар тариаланд өндөр технологи оруулах ажил улам өсчээ.

Байгалийн ашигт малтмал: цагаан тугалага, нефьт, хар тугалага, төмрийн хүдэр

Хөдөө аж ахуйд идэвхтэй ажиллагсад 64%, Энэ салбарт цагаан будааны тариалалт голлох байр суурьтай тул цагаан будааны үйлдвэрлэлтээрээ дэлхийд 4-т орж байна.

Чихрийн нишингэ, маниок, эрдэнэ шиш, каучикийг тариалдаг. Түүнээс гадна үнэт мод үйлдвэрлэж ихээхэн алдаршжээ. Тайландын торго даавуу нь дэлхийд ихээхэн алдартай. Аж үйлдвэрийн салбарын хөгжилтөд дэд бүтэц тун их нөлөө үзүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд аялал жууулчлалыг бодлоготойгоор нэмэгдсэний хамт үйлчилгээний салбар ч сайжирчээ.

Эх сурвалж: "Сонгомол тайлбарь толь" Д. Нямдаваа

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me