Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад улс орнууд
Камбож
Лаос
Мьянмар
Тайланд
БНХАУ
Вьетнам
Филиппин
Индонез
Малайз
Энэтхэг
Бүгд Найрамдах Солонгос улс
Япон
Тайвань
Түвд
 
Улс орнуудын танилцуулга

Мьянмар


Оршил

Хуучин нэр:                          Бирм
Нийслэл:                              Найпьдо
Газар нутаг:                         678,500km²
Хүн ам:                                  55сая
Дундаж наслалт:              Эрэгтэй 56, Эмэгтэй: 59
Шүтлэг:                                 Буддист 89%, христ 4%, лал 14%, индиус, 
                                                 уламжлалт шүтлэгтэн 1%
Угсаатны бүрэлдэхүүн:  Бирм 69%,  шан 8,5%, карен 6,2%, араканц 4,5%,
                                                 мон 2,4%, чин 2,2%
Хэл:                                        Бирм хэл (Мьянмар), Англи, шан, карен

Бичиг үсэгтэн:                    83% 


Байгаль, газар зүй

Мьянмар (1989 он хүртэл Бирмийн холбоо) Зүүн Өмнөд Ази буюу Энэтхэг-Хятадын хойгийн хамгийн том газар нутагтай улс юм.Энэ улсын нэрийн тайлбар маш олон бий.Голлох тайлбар нь Мранма хэмээх угсаатныг (Мьямма буюу аман ярианд бама гэнэ)нэрлэх нэрнээс үүдэлтэй гэдэг ойлголт юм. Цэргийн эрхтнүүдийн санаачилгаар улсын нэр Бирм байсныг Мьянмар хэмээн өөрчилсөн нь олон улсын байгууллагад хүндрэлтэй болж, зарим тохиолдолд хуучнаар Бирм гэж нэрлэх нь олонтаа.Мьянмар нь цэргийн дэглэмтэй Бүгд Найрамдах Улс.1988,1990 оны сонгуулиар 1988 онд ардчиллын төлөө Үндэсний холбоо ялалт байгуулсан хэдий ч засгийн эрхийг барьж чадаагүй байна. Уг намын тэргүүн Аун Сан Су Чи 1989-1995 онд гэрийн хорионд байжээ.Тэрбээр 1991 онд энхийн төлөө нобелийн шагнал хүртжээ.Су Чи-ийн талынхан эдүгээ ч хяналтад байдаг ажээ.

Бирмийн  далбаа 1948 онд Их Британий эзэмшлээс салсны дараа батлагдсан. 1974 онд социалист маягийн бэлэгдэл нэмэгдэж байв. Одоогийн далбааны цагаан будааны багцыг тойрсон 14 од нь хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүн болон улсын мужийг төлөөлнө. Улаан өнгийг социалист үзэл санаатай холбон тайлбарлах нь бий. Учир нь Бирм улс саяхныг болтол бүгд найрамдах социалист Бирм гэгдэж байсан юм. Цэнхэр өнгө нь энх тайван, эв нэгдлийг, цагаан нь цэвэр ариун, үнэнч чанарыг, цагаан будаа, араа нь хөдөө аж ахуйн хөдөлмөр эдийг засгийн гол салбарыг илэрхийлжээ.

 


Улсын далбай

Мьянмарын сүлд нэлээд нарийн загвартай. Домгийн 2 хөх арслан 2 тийшээ харан байрлаж, тэдгээрийн хооронд хүрдэт араа, Бирмийн уламжлалт навчин хээ, буудай байрлана.Хүрдэт арааны дунд Бирмийн нутаг дэвсгэрийг улаан өнгөөр дүрсэлж, орой дээр нь таван хошуу буюу од байрлажээ.Сүлд анхан Мьянмарын холбоо , гурван арслан, хүрдэт арааны оронд бирм хэлээр бичсэн бичиг бүхий дугуй (MLC галигаар: Ta. Pau; THA-BAW) байжээ. Одоогийн сүлдний дор байрлах туузан дээр Бирм хэлээр Pyidaungsu Socialist Thamada Myanmar-naing-gandaw буюу Мьянмарын социалист холбоо гэсэн утгатай үг бичигджээ. 

 


Түүх, улс төр

Бирмийн эртний түүх бирм ба моначуудын хоорондын зөрчил тэмцлийн түүх гэж хэлж болно.1044 онд Бирмийг хаан Анавратха Иравадийг нэгтгэжээ.1287 онд Монголын Хубилай хаан Бирмийн нийслэл Паганыг эзэлж байжээ.Бирм Шаны хяналтад байх хойт хэсэг, Моны өмнөд хэсэг гэж 2 хуваагдсан байна.16-р зуунд Бирмчүүд шануудыг эзлэв.1758 онд Аллаун-пай Бирмийг дахин нэгтгэж Моны улсыг устган Конбауны эзэнт улсыг байгуулав.19-р зуунд энэ улс Энэтхэг Английн дайнд татагдан оров.1824 онд Энэтхэг-Британий 1-р дайнд Тенассерим, Араканы хөвөөнд Британы хяналт тогтосноор өндөрлөсөн юм.

Харин 1824 оны 2-р дайнаар Иравади Их Британы цэргийн хяналтад оржээ.1885 оны 3-р дайнаар Бирм бүхэлдээ Британы Энэтхэгийн мэдэлд шилжив. 1937 онд Бирм өөрийн удирдлагын эрхээр хангагдав. Аун Саны толгойлсон Бирмийн чөлөөлөх арми 1942 онд Японд найр тавив. Гэвч толгойлогч нь хүүхэлдэйн засгийн газрыг ашиглан  эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлжээ.1947 онд Аун Сан алагдсан байна. 1948 онд Бирм тусгаар тогтнолоо олж, У Ну-ны толгойлсон фашизмын эсрэг ,ардын эрх чөлөөний холбоо эрх барих болсон ч эсэргүүцэлтэй тулгарчээ.1958 онд Не Вина дэг журам тогтоох албанд томилогдов.1969 онд үндэсний засаглал тогтсон ч 1962 онд Не Ван цэргийн эргэлт гарган түүний дэглэм олон нийтийн дургүйцлийг хүргэж эхэлсэн ч 1974 онд ерөнхийлөгч болж амжжээ.1988 онд олон нийтийн хөдөлгөөнөөр түүнийг зайлуулсан авч генерал Со Муаны удирдсан  хууль дэг журам сахиулах улсын зөвлөл (SLORC)  буюу цэргийн хяналт хэвээрээ үлджээ.1989 онд улсын нэрийг өөрчлөн Мьянмар гэх болов. 1990 оны сонгуулиар Аун Са Чу Иг-ийн тэргүүлсэн ардчиллыг төлөө Үндэсний холбоо (NLD) ялсан хэдий ч зөвлөл түүний үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй гэрийн хорионд оруулжээ.1997 онд Зөвлөл нэрээ сольж Энх Тайван, Улсын хөгжлийн Зөвлөл (SPDC) гэх болов.1998 онд NLD парламентад хандаж бөөнөөр хорьж буй тухай SPDC-ийн тухай гомдол мэдүүлжээ.Тус улсын соёл нь хөрш орнуудынхаа нөлөөг хүчтэй тусгасан байдаг бөгөөд Теревада буюу Буддын бага хөдөлгөөнт шашинтай. Бирм маягийн социализм нь тус улсыг ядуурал руу гүнзгий түлхэн оруулсан гэж барууны шинжээчид дүгнэдэг.


Эдийн засаг

Мьанмар нь дэлхийн ядуу орны нэг.Энэ улсыг социализмын далбаан длр баян орноос ядуу орон луу шилжсэн гэж шоглодог.Хөдөө аж ахуйн салбар энэ орны эдийн засгийн тулгуур  болдог тул ажиллах хүчний 67% нь хамрагдаж байдаг.Газар тариаландаа ихэвчлэн чихрийн нишингэ, шош вандуй , шазрын самар, эрдэнэ шиш , тариална.Экспортын гол бүтээгдэхүүн нь модон   материал ,ялангуяа үнэт мод , цагаан будаа, эрдэс бодисын түүхий эд , эрдэний чулуу юм. Үнэт мод ба цагаан будаа энэ улсын экспортын ихэнх хэсгийг бүрдүүлдэг төдийгүй  рубин хэмээх үнэт чулуугаараа дэлхийд алдартай.

Хүнсний болон нефьт боловсруулах үйлдвэртэй.Бусад үйлдвэр нь сул хөгжжээ. Нефтийн орд газраа ашиглаж эхэлж байгаангийн зэрэгцээ байгалийн хий олборлож байна. Зэс , нүүрс , олон металын хүдэр, цагаан тугалга , гянт болд , мөнгө, диц олборлож байна.Карен ,Нага зэрэг үндэстний цөөнх хар тамхины наймаа эрхэлдэг бол Аракон мужид оршин суух лалын шашинтнууд  салан тусгаарлахыг эрмэлздэг байна.200 мянган лал-араканчууд 192 онд хөрш Бангладеш рүү дүрвэжээ.Улс даяар хар зах бий болж юмны үнэ гаарчээ.Бирмийн үнэт модны экспорт нь дэлхийд дээгүүр боловч байгалийн нөөц тун хурдацтайгаар шавхагдаж байгаа ажээ.  

 

Эх сурвалж: "Сонгомол тайлбарь толь" Д. Нямдаваа

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me