Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад улс орнууд
Камбож
Лаос
Мьянмар
Тайланд
БНХАУ
Вьетнам
Филиппин
Индонез
Малайз
Энэтхэг
Бүгд Найрамдах Солонгос улс
Япон
Тайвань
Түвд
 
Улс орнуудын танилцуулга

Вьетнам


Оршил

Нийслэл:                              Ханой
Нутаг дэвсгэр:                    331,700 кв.км
Хүн ам:                                  88,6 сая
Угсаатны бүрэлдэхүүн:  Вьетнам 88%, хятад 3%, тай 2%, кхмер 1%, мыонг 1%,
                                                 тхо 1%, нунг 1%
Хэл:                                        Вьетнам, тэрчлэн франц,  хятад
Бичиг үсэгтэн:                    94%, эрэгтэй 94%, эмэгтэй 87%


Байгаль, газар зүй

Нутаг дэвсгэрийн далайгаас тусгаарлагдсан хэсгийн олонхи нь ихээхэн хад асгатай “уулан хэрэм” нь Аннам уул юм. Энэ уулын ихэнх хэсэг нь ялаос, Хятадтай залгаддаг юм. Вьетнам нь халуун орны уур амьсгалтай. Зундаа халуун, чийглэг ч улирлын салхитай. Хуурайдуу, сэрүүн үе нь 1-3 дугаар сард үргэлжилдэг. Битүү ой мод болсон уулархаг муж нь Улаан голын салбаруудаар тусгаарлагдан хойд  нутагт оршдог. Өмнөд нутагт Меконий салбар голууд бүхий нам дор газартай. Ой шугуй нь ойролцоогор нутаг дэвсгэрийн 30%-ийг эзэлдэг бөгөөд хар мод, тик хэмээх модод ургадаг. Мөн мангровын ойтой. Ой модны талбайг боловсруулан тариалангийн талбайд ашиглах нь бий. Хойд Вьетнамын ой модноос саяхан Ви Күанг Окс гэж нэрлэгдсэн сүүн тэжээлтний шинэ төрөл олжээ. Хүн амын хоёр голын салбарт буюу Улаан мөрний савд Ханой, Хайфон хот, Меконг мөрний савд Хошимин хот тус тус байршин хүн ам нь даган суурьшсан байдаг. 

 


Улсын далбай

Улсын далбайг анх дэлхийн II дайны үед Японы эсрэг  (1939-1945) эрх чөлөөний төлөө Хо Ши Миний удирдсан тэмцлийн үед хэрэглэжээ. Ингэхдээ 1945 оны далбааг ялимгүй өөрчлөн албан ёсоор мандуулсан түүхтэй. Уг далбаа нэг хэсэгтээ Хойд Вьетнамын туг болж байв. Далбаа 1976 онд хоёр Вьетнам нэгдэхэд хадгалагдан үлджээ. Далбаа тун энгийн загвартай буюу улаан дэвсгэрийн төв дунд шар таван хошуу байрласан зохиомжтой байдаг. Улаан өнгө нь хувьсгалыг, таван хошуу ажилчин, сэхээтэн, тариачин, цэрэг, армийн эв нэгдлийг баталгаажуулжээ. Анхандаа хойт Вьетнам буюу Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам өдгөөгийн сүлдийг хэрэглэж байлаа. Хэв загвар нь үндсэндээ БНХАУ-ын сүлдтэй тун ойролцоо, коммунист үзэл баримтлал шингэсэн, өнгө дүрс ойролцоо юм. Сүлдэнд газар тариалангийн соёл, аж үйлдвэрийн ажилчны хүч зэргийг илэрхийлсэн байдаг. 1976 оны 7-р сарын 2-нд хоёр Вьетнам нэгдэхэд энэ сүлд хэвээрээ хадгалагджээ. 


Түүх, улс төр

МТӨ III зууны үед  Хятадууд Вьетнамыг эзлэн авч түүнийг Аннам гэж нэрэлжээ. 939 онд бие даасан улс болжээ. Харин 1558 онд хоёр том хэсэгт хуваагджээ. Нэг нь Ханой төвтэй Тонкин хэмээх хойд хэсэг, нөгөө нь Хуэ ба Аннам төвтөй өмнөд хэсэг байв. 1802 онд Францын дэмжлэгтэйгээр Вьетнам орон нэгдэн Вьетнамын эзэнт улс байгуулагдав. Гэвч франфууд сайгоныг 1859, 1887 онд булаан авч Тонкин, Аннам Кохинхиныг нэгтгэн Энэтхэг улсыг байгуулав. Дайны дараа Хо Ши Минээр удирдуулсан Вьет Минг үндэсний чөлөөлөх хөдөлгөөн өрнөж Вьетнам Улсын байгуулав. Харин 1946 онд Франц Вьетнам дахь өөрийн эзэмшлээ сэргээхээр дайн эхлүүлжээ.
АНУ-ын тусламжтайгаар францчууд  Дьенбьефын ойролцоо бут цохигджээ. 1954 онд Хо Ши Миний удирдсан коммунист нам Хойт Вьетнамд, Францын дэмжлэгтэй Бао Даи-гаар толгойлуулсан Өмнөд Вьетнам тус тус оршин тогтнов. 1955 онд Бао Даигийн дараа Нго Дин Дьем ерөнхийлөгчөөр сонгогдов. Тэрбээр барууны орнуудын хувьд хууль ёсны удирдагч гэж тооцогдож байсан бол хойт Вьетнамыг ЗХУ, Хятад улс дэмжиж нөлөөгөө өргөжүүлж байлаа. АНУ өргөн хүрээнд коммунизмын эсрэг тэмцэж байсан учир нь Вьетнамын эсрэг дайн өдүүлэх нөхцөл шалтгаан болж ихээхэн хөрөнгө, хүний амь сүүдсэн билээ. Америк-Вьетнамын дайнд 2 сая хүн авь насаа алдсан гэж үздэг. 1975 онд Америкийн цэргүүд Вьетнамаас гарч нэг жилийн дараа Хо Ши Миний удирдлагтай нэгдсэн социалист улсыг байгуулав. 1970-аад оны үед Вьетнам улс Камбож улсад цэргээ илгээж кхемерийн дарангуйлалыг дарахад туслав. 1989 онд цэргээ татаж авсан байна. 

 


Эдийн засаг

Вьетнамын сул дорой хөгжсөн эдийн үасаг 1980-аад оны эцэс 1990-ээд оны эхээр сэргэж, чөлөөт үах үээлийн тогтолцоонд шилджин эдийн засгийн өөрчлөлтүүдийг хийж эхлэв. Энэ орны газар тариалан Америк-Вьетнөмын дайны хөлд үндсэндээ сүйдсэн боловч таатай уур амьсгалын ачаар удалгүй сэргэж эхэлжээ. Тэрчлэн дайны дараахь сэргэн босголтонд зориулан барууны орнууд тусламжийн гараа сунгасныг ч дурдах учиртай. Хөдөө аж ахуйн салбарт идэвхтэй ажиллагсад 72%. Социалист чиг баримжаат орнууддаа өгч байсан ЗХУ-ын тусламж дэмжлэг багасаж социалист орнуудад олон тоогоор гарч ажиллаж байсан Вьетнамчууд эх орондоо буцах нь буцав. Вьетнамд нүүрс болон ашигт малтмалын баялаг орлны зэрэгцээ нефть ч багагүй бий. Мөн фосфат, нүүрс зэрэг газрын баялагтай байгалийн хийн орд нээгджээ.

Улс төрийн бодлого, эдийн засгийн хүндрэл, угсаатны талаар, баримтлаж буй бодлого (ялангуя Хятадын цөөнхи талаар) тэргүүт нь эх орноосоо гарч цагаачлахад хүргэж байна. 1995 онд Вьетнам улс ACEAH-ны гишүүн орон болов. Вьетнам үндэсний орлогын нэг хүнд оногдох хувь хэмжээгээрээ нэлээд бага орны нэг. Хөдөө аж ахуйн салбарт хүн амын 67% нь ажилладаг. Цагаан будаа тариалалтаараа дэлхийд V  байранд ордог. Мөн гадил, кофе, газрын самар зэргийг тариална. Чихрийн нишингэ, жимс жимэсгэнэ экспортод гаргадаг. Тэрчлэн гадаад орнуудаас ч хүнсний бүтээгдэхүүн импортлоно. Эдийн засгийн бодлогыг нь ажиглавал эдийн засгийн либералчлахад чиглэдэж байна. Энэ үйл явц 1986 онд зах зээлийн тогтолцоонд шилжих шижилтээрээ эхэлсэн боловч удирдан чиглүүлэх социалист бодлого хэвээрээ гэж үздэг.     

Эх сурвалж: "Сонгомол тайлбарь толь" Д. Нямдаваа

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me