Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад улс орнууд
Камбож
Лаос
Мьянмар
Тайланд
БНХАУ
Вьетнам
Филиппин
Индонез
Малайз
Энэтхэг
Бүгд Найрамдах Солонгос улс
Япон
Тайвань
Түвд
 
Улс орнуудын танилцуулга

БНХАУ


Оршил

Нийслэл:                   Бээжин 
Нутаг дэвсгэр:         9.596.960кб.км
Хүн ам:                       1.338.613.000(2010) хүн амын жилийн өсөлт 1.1%
Дундаж наслалт:   Эрэгтэй 68, эмэгтэй 71
Шүтлэг:                      Шүтлэггүй 59.2% Хятадын уламжилт шүтлэгтэн 20.1% Атеист 12%
                                      Буддист 6% Лал 2.4% Христиан 0.2%
Хэл:                             Нанхиад-мандариан, кантон хятад хэлний 6н аялгуу, 41 орчим
                                      үндэстний хэл  
Бичиг үсэгтэн:         82%

 


Байгаль, газар зүй

Хятад улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд Орос, Канад хоёрын дараа ордог. Хүн амын ихэнх нь зүүн хэсгийн тэгш тал Хуанхэ, Янцы голын үржил шимт хөндий, уулархаг хутгаар төвлөрөн суудаг. Янцы гол Азийн хамгийн урт мөрөн бөгөөд 6380км урсдаг. Зүүн хэсэг нь Номхон далай болон Өмнөд ба Зүүн хятадын далай тэнгистэй хөвөө нийлнэ. Хамгийн том арлууд нь Тайвань, Хайнань. Нутаг дэвсгэрийн баруун хэсэгт Түвдийн өндөр уулс Нөпөл, Хятадын хилийн харуул болдог. Хятад нь Тянь-Шань, Куньлунь зэрэг уулсын системтэй, Монгол улстай говь, Алашангийн говиор хиллэдэг бол баруун талдаа Такла-Маклан хэмээх элсэн цөлтэй.

Нийслэл Бээжин, зүүн хойт хэсгээрээ өвөлдөө хүйтэн, зундаа халуун бол хур тунадас дундаж хэмжээнд ордог. Шанхай хотын орчим өвөл нь дулаан, бороо хур ихтэй харин зүүн өмнө хэсгээрээ эх газрын чийглэг баруун хэсэгтээ эрс тэс уур амьсгалтай. Нутаг дэвсгэрийн баруун хэсэг нь өвсөн ургамалтай ч цөл нь ургамалгүй буюу тачир өвстэй, зүүн өмнөд ба өмнө хэсгээрээ халуун орны хэв шинжит ойтой. Харин хойд хэсгээрээ холимог ойтой.


Улсын далбай

БНХАУ байгуулагдсан 1949 онд төрийн далбаа нь манджээ. Улаан өнгөн хятад үндэстний эрхэмлэдэг өнгө төдийгүй хятадын коммунист намийн “ялгуусан” үйл ажилагааг илэрхийлдэг. Том од нь Коммунист намын бодлого, удирдлагыг, Дөрвөн жижиг од нийгмийн дөрвөн давхаргыг төлөөлөнө.

Улсын сүлд

БНХАУ-ын сүлд 1950оны 9сарын 20нд батлагдажээ. Сүлдэндээ нийслэл Бээжин хотын Тянь ань мэний талбайд байрлах хааны хориотой хотны хаалга хэсгийг дүрсэлжээ.

Энэ нь хятадуудын уламжлал, залгамж, чанрын бэлэгдэл болдог. Түүний дээргүүр таван таван хошууг байрлуулж, улаан буудайгар хүрээлүүлж чимсэн нь газар тариалан эзэмших маоист сургаалийн бэлэгдэл юм. Сүлдийн доод хэсэгт аж үйлдвэрийн төлөөлөл шүдэт арааг байрлуулжээ.


Түүх, улс төр

Хятадын анхны эзэн хаан бол Шан (МЭӨ1523-1030) юм.  Чоу хаант улсын үе хятадын сонгодог уран зохиолын оргил гэгдэх бөгөөд тухайлбал, Конфуц, Лао Цы зэрэг алдартнуудын уран бүтээл энэ цаг хугацаанд хамаарагдаж байдаг. Цинь Шихуанди эзэн хааны үед хятад орон нэгдсэн түүхтэй. Түүхий оршуулгыг малтан судлахад түслэн наанги шороогоор бүтээсэн бүхэл бүтэн дурсгал буюу байгууламж гарч ирсэн билээ. Эзэн хаан Цинь (МЭӨ221-206)-ий үөд хятадын цагаан хэрмийн ихэнх хэсэг  боссон байлаа. Дараагийн хаан Хань (МЭӨ202-МЭ220) Конфуцийн сургаалд суурилсан удирдлагын тогтолцоот эзэнт гүрэнг байгуулсан байна. Энэ үед буддизмын эрхэмлэн шүтэх болсон байна. Дараа нь Хятад улс Вей, Шу, У гэсэн гурван хаант улсад хуваагджээ. Хятадад буддизм, даосизм хүчтэй дэлгэрч эхлэв. Эзэн хаан Тан (618-907)-ны хаанчилсан цаг хугацааг урлаг, түүний дотор яруу найраг, уран зургийн алтан үе гэж үздэг. 1210-аад онд Монголын хүчирхэг хаан Чингис  хятадын дийлэнх нутгийн эзлэн авч Монголын эзэнт улсыг байгуулав. Түүний ач хүү Хубилай хаан хятадын нутаг дэвсгэр дээр монголын Юань гүрнийг байгуулан удирдахдаа (1271-1368) Европ, Зүүн азитай харилцаж харилцааны эхлэлийг тавьж өгчээ. Мин улсын үеэс л (1368-1644) хятадууд сая төрөө барьж эхэлсэн агаад хятадын алдарт шаазан үйлдвэрлэл энэ үетэй холбогддог. Манжийн эзэн хаан Цин төр барьж(1644-1912) эзэнт улсынхаа нутаг дэвсгэрийг тэлсэн авч 19-р зуунд барууны орнуудын Хятадыг сонирхох сонирхол газар авч улмаар Хар тамхины гэгдэх дайнд хүргэжээ(1839-1842). Англи Гонконг хавийн газрыг эзлэн авч үүний улмаас гадаадын иргэдтэй хийсэн Боксерын бослого гэгч гарчээ(1900).

Сунь Ятсений удирдлагаар гарсан хувьсал манж-хятадын сүүлчийн эзэн хаан Генри Пу И-ийг түлхэн унагаж Хятад улсаа байгуулжээ. Нутаг дэвсгэрийнх нь хагасыг Бээжин төвтэй, засгийн газрын армийн удирдлага, нөгөө хэсэг нь Сунь Ятсений байгуулсан Гуанжоу дахь Гоминданы удирдлага зэрэгцэн тогтнов. Хятадын коммунист нам үндсэрхэг үзэлтнүүдтэй харилцаа холбоогоо бүрэн мөсөн тасалжээ. 1926 онд үндэсний үзэлтэн Чан Кайши эргэлт гаргажээ. 1930онд коммунист засгийг байгуулахад эсэргүүцсэн Гоминданы цэргүүдтэй хийсэн тулалдааныг коммунистууд  “Урт аян” гэж нэрлэжээ. Япончууд Манж Гогийн тоглоомын засгийн газар байгуулав (1932). Япончууд өргөн хэмжээний довтолгоо явуулж Хятадын бараг хойт болон зүүн хэсгийг бүхэлд нь эзлэн авчээ. 1941 онд хятадын нэгдсэн зэвсэгт хүчин алдагдсан нутгаа эргүүлж авахыг зорив. Дэлхийн 2-р дайны дараа Орос-Монгол улсын улаан арми япончуудыг  нутаг дэвсгэрээс нь хөөн гаргаж Хятадын улаан цэргийхэнд хүлээлгэн өгсөн түүхтэй. Тиймээс хятадын коммунистууд ЗХУ-ыг талархан дэмжиж болж улмаар Гоминданы засгийн удирдлагыг ялж тэд Тайвань руу зугтсан байна.

1949оны 10-р сарын 1нд Мао Цедун БНХАУ-ыг байгуулав. 1950онд хятадууд Түвдийг эзлэн авчээ. Мао Цедун эх орондоо хөдөө аж ахуйг хамтралжуулах, аж үйлдвэрийг улсын болгох ажлыг эхлүүлэв. 1958 онд Их үсрэлт хэмээх аж үйлдвэрийг салбарыг хөгжүүлэх бодлогыг авч хэрэгжүүлжээ. Мөн Соёлын хувьсгал гэгчээр хуучирсан үзэл бодол, хуучин нийгэмийн үлдэгдэлтэй тэмцэх тэмцэл гарч ихээхэн хэлмэгдэл, гажуудал гарсан билээ. Үүнд залуучуудыг ихээхэн татан оролцуулсан гэдэг. 1971 онд гэхэд НҮБ-д гишүүнээр элсэж өөрийн гэсэн цөмийн хүчин чадал бүхий байгууламжтай болжээ.

1976-онд Мао Цедун нас барж намын эрхийг олж авах дөрвөн тэрс үзэлтэн гэгчийг тухайн үөд ихээр ярих болов. Дэн Сяо Пин аж үйлдвэрийг шинэчлэх үйлсийг эхлүүлж барууны ертөнцтэй холбоо харилцаагаа өргөтгөж  эхэлжээ. Эдийн засгийн өөрчлөлт олон эшт үзэл нь урдын адил улс төр, соёлын олон эшт үзлээс хол байсан юм. 1997 онд Цян Земинь улс орноо удирдах эрхийг Дэн Сяо Пинээс хүлээн авлаа. Эдүгээ Ху Жин Тао хятад улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байна.


Эдийн засаг

1970 оны сүүл гэхэд эдийн засгийн либелчууд бодлогыг амжилттай явуулсан юм.

1979 онд Хятадад эдийн засгийн томоохон бүсүүдийг байгуулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг ихээр татаж эхэлжээ. АНУ-аас худалдааны тааламжтай бүсийн талаар гэрээ байгуулж худалдаа, аж үйлдвэрийн хувьд хүчирхэг тогтолцоотой тиймээс нэг хүнд  оногдох үндэсний орлогын хэмжээ, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүн байрд орж ирж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий дөвөн бүсэд оруулахдаа улсын шууд хяналт суларсан үйлдвэрийн газрууд, хөрөнгийн бирж зэргийг харгалзаж үзсэн байна.

Хүн амын (54%) бараг талаас дээш хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Газар тариалан энэ улсын томоохон тулгуурын нэг. Цагаан буудай, улаан буудай, Гахайн махан үйлдвэрлэл тэргүүлдэг. Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт , газрын үржил шимийг тогтвортой байлгах, ашиг шимийг дээшлүүлэх зэрэг асуудал тулгарч байгаа боловч тасралтгүй хөгжиж байна.

Эдийн засгийх нь өөр нэг томоохон салбар бол байгалийн эрдэс байлаг юм. Түүхий нефтийг цэвэрлэн экспортод гаргах, нүүрс, цагаан тугалага, төмөр орд газрын боловсруулалт үр ашигтай байдаг. Хятад нь гянт олборлолтооро дэлхийд тэрүүлдэг. Хэд хэдэн Атомын цахилгаан станц барьж байгуулжээ. Нэхмэл, оёмол, хувцас, цемент, хими, цахилгаан бараа, болд, төмөрлөг хайлуулах үйлдвэр сайтар хөгжжээ.

Гадаад худалдааны гол түнш нь япон боловч хятад улсын бараа таваар хүрээгүй улс орон дэлхийд үгүй юм. Эдийн засгийн аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж  эхэлжээ.

Хятад нь хань үндэстнээс гадна бүртэлдэх олон үндэстний улс. Засгийн газраас хүн амын өсөлтөөс хязгаарлах бодлого буюу нэг гэр бүлд нэг хүүхэд байх зарчим (цөөнх үндэстэн 2 хүүхэдтэй байж болно) нь нэг талаар хүний эрхтэй зөрчилдөж байх авч нөгөө талаараа улс орны эдийн засгийн тогтвортой байдалд үр нөлөөтэй гэж үздэг байна. Хятад улсад хөрсний үр шим буурах, байгаль экологийн тэнцвэр алдагдах, бохирдол, эдийн засгийн удирдлагын төвлөрөл зэрэг тулгамдсан асуудал тулгардаг.

Эх сурвалж: "Сонгомол тайлбарь толь" Д. Нямдаваа

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me