Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад улс орнууд
Камбож
Лаос
Мьянмар
Тайланд
БНХАУ
Вьетнам
Филиппин
Индонез
Малайз
Энэтхэг
Бүгд Найрамдах Солонгос улс
Япон
Тайвань
Түвд
 
Улс орнуудын танилцуулга

Лаос


Оршил

Нийслэл:                              Вьентьян

Нутаг дэвсгэр:                    236,800 кв.км
Хүн ам:                                  5,9 сая

Шашин шүтлэг:                   Буддист 60%, уламжлалт шүтлэгтэн 40%, христиан, лалын шашинтан ба шашингүйтэн бусад хувийг эзэлнэ.

Угсаатны бүрэлдэхүүн: Лао 68%, палаун-ва 12%, тай 8%, мяо и яо 5%,

мон-хмери 5%,

Хэл:                                       Лаос (лаотян), Цөөнх хэл хэрэглэгдэнэ.

Бичиг үсэгтэн:                   57%


Байгаль, газар зүй

Лаос нь далайд гарцгүй, Ардын хувьсгалын намын хяналт бүхий нэг намын тогтолцоотой зүүн өмнөд азид орших Бүгд найрамдах улс юм. XIY зуунд Лан Санг Хом Кхао буюу сая зааны улс, цагаан шүхэрийн орон гэж нэрлэгдэж байжээ. 1991 онд шинэ Үндсэн хууль батлагдсан. Түүнд шинэ эдийн засгийн механизмаар зах зээлийн эдийн засагт шилжих тухай заажээ. 69 гаруй үндэстэн, аймагтай. Нам дор нутгийн Лаот  (Лао Лоүм) үндэстнүүд Мекон мөрний дагуу будаа тариалан амьдардаг. Өндөрлөг газрын Лаот (Лао Тэүнг)-ууд болон уулын орой дахь Лаот  (Лаот Соүнг)-ууд эрсдэлтэй  (гэнэт баяжах эсвэл хоосрох) аж ахуй эрхэлдэг. Засгийн газар энэ уламжлалт аж ахуйг зогсоох арга зам хайж байгаа ч ой мод болон усан хүрхрээг устгах болох тул эсэргүүцэлтэй тулгарсаар байна.


Улсын далбай

Лаос улсын далбаа 1975 онд батлагджээ. Дээд доод талдаа улаан, дундаа цэнхэр дэсгэр өнгөтэй, голд нь дугуй цагаан дүрс байрлана. Улаан нь хувьсгалчдын цусыг, цэнхэр нь баялагийг, цагаан нь Меконг хэмээх ариун мөрний дээр манддаг шөний сарыг дүрсэлж буй юм.

Лаосын сүлд нь Лаос орны хөгжил цэцэглэлт, байгалийг дүрслэн харуулсан байдаг. Цагаан будааны тариалан дундуур заасан засмал зам, механизмыг төлөөлсөн хурд гэхчилэн олон зүйл бий. Зүүн талын улаан туузан дээр ТУСГААР ТОГТНОЛ, АРДЧИЛАЛ, нөгөө талд ЭВ НЭГДЭЛ БА ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛ гэсэн үг бичигджээ. Харин дунд нь Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс гэсэн үг байрлажээ. 


Түүх, улс төр

1353 онд Фа Нгоун Лансангийн вант улсыг байгуулжээ. Албан ёсны улсын шашин нь буддизм хэмээн нэлээд эрт үед тогтсон байна. 1707 онд хаант улс мөхөж хойд зүгийн Луанпрабанг, өмнөд Вьениьянд харьялагдав. XIX зуун эхэн үед хаант улс Сиамын хяналтанд оров. 1893 онд Сиам нь Франц, Лаосыг францын Энэтхэгийн хэсэг гэж үзсэн байна. 1945 онд Лаос орон Японд эзлэгдэв. 1947 онд дэлхийн II дайны дараа Лаос хагас автономит, үндсэн хуультай, хаант засаглалтай улс болов. Франц улсаас 1949 оны 7-р сарын 19-нд тусгаар тогтнов.
1953 онд тусгаар тогтнолоо зарласан ч иргэний дайн дэгдсэн байна. Эх оронд коммунист Фронт  (Патет Лао) Лаосын дийлэнх хэсгийг, харин Вьентьян хот засгийн газрын цэргийн хяналтанд оров. 22 жил орчим Лаос энэхүү дотоод зөрчлөөсөө болж тархай бутархай байдалтай байв. Вьетнамын дайнаар Хойт Вьетнам ялалт байгуулж (1957-1975) Патет Лао бүрмөсөн ялагдав. Түүнээс хойш ардчилсан бүгд найрамдах улс байгуулсанаа зарлав. Вьетнам Лаост хүчтэй нөлөөтэй хэвээрээ байсаар байлаа. 1997 онд Лаос Зүүн өмнөд Азийн үндэстнүүдийн холбоонд элсэв. 1991оны үндсэн хууль нь “Лаосын ардын хувьсгалт нам”-ыг улс төрийн цорын ганц албан ёсны нам хэмээн хуульчлан бататгажээ. 1998 онд Хамтай Сифандон, Лаосын ерөнхийлөгчөөр сонгогдов.

 


Эдийн засаг

Лаос нь ядуу орны тоонд орж байна. Ажиллах хүчний 80% нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг бөгөөд улс төсвийн жилийн орлогын 6%-ийг энэ салбар дангаараа бүрдүүлдэг ажээ. Голчлон цагаан будаа тариалдаг. Тиймээс хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүн нь болдог. Кофе, модон материал экспорлож байна. Меконг гол дээх хэд хэдэн Усан цахилгаан станц байгуулжээ. Эдгээр нь улс орноо хангаад зогсохгүй бусад оронд эрчим хүч экспортлох нөхцөл бүрдүүлсэн байна.
Дээд зэргийн чанартай цагаан тугалга олборлодог. Камбож, Мьянмар  (Бирм)-ийн хилийн зааг нутагт мансууруулах бодисын томоохон наймаа бий болсон байна. 1986 оноос зах зээлийн харилцаанд шилжих зарим өөрчлөлтийг хийж бэлтгэл хангасан байна. Лаос нь Тайландтай эдийн засгийн нягт харилцаа холбоотой ажилдаг бөгөөд тусламж дэмжлэгч ч авдаг байна. Хуучин ЗХУ-аас эдийн засгийн туслалцаа авдаг байсан бол эдүгээ Вьетнам, Хятад, Япон, АНУ-тай эдийн засгийн харилцаа холбоотой байна. 1990 оны эхээр Мекон мөрөн дээгүүр Лаос, Тайландын хамтарсан Найрамдлын гүүрийг барьсан юм. 

 

Эх сурвалж: "Сонгомол тайлбар толь" Д. Нямдаваа

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me