Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад улс орнууд
Камбож
Лаос
Мьянмар
Тайланд
БНХАУ
Вьетнам
Филиппин
Индонез
Малайз
Энэтхэг
Бүгд Найрамдах Солонгос улс
Япон
Тайвань
Түвд
 
Улс орнуудын танилцуулга

Түвд


Оршил

Нутаг дэвсгэр:                                 1.222.100км2
Засаг захиргааны төв:                  Лхас
Хүн ам:                                               2.290мянга(1993)
Угсаатны бүрэлдэхүүн:               Газар нугтийн хил хязгаар тодорхойгүй тул угсаатны
                                                              бүтцийг тогтооход бэрхшээлтэй. Түвдийн автономит
                                                              районд 2.4сая  


Байгаль, газар зүй

Түвд гурван талаараа өндөр уулаар хүрээлэгдсэн тул нэлээд хязгаарлагдмал бөглүү байдалтай, уламжлал ёсоор уулын сарлаг хариулан хагас нүүдлийн байдлаар амьдарч иржээ. Бага хэмжээгээр газар тариалан эрхэлдэг. Намцо нь дэлхийн хамгийн том байгалийн давст нуур юм.

Түвдэд хур тунадас бага ордог, 7сард агаарын хэм  +14'с, харин нэг сард -4'с дундажтай, Брахмапутрын үржил шимт хөндий нь хөдөө аж ахуйн ганц нутаг юм.


Түүх, Улс төр

Түвд нь манай дэлхийн хамгийн  өндөрлөг хэсэгт буюу далайн түвшинээс  4000м өндөрт орших 1965 онд БНХАУ-ын бүрэлдэхүүнд орсон, автономит район юм. Гагцхүү НҮБ энэ бүс нутгийг Хятадын эзэмшил гэж зөвшөөрдөггүй байна. Нийгмийн амьдрал нь түвдийн буддизмын хуулиар явагддаг.

Түвдийн үндсэн шашин нь буддизм. 1959 он хүртэл эрчүүдийн ихэнх хэсэг нь сүмд шавилан суудаг байжээ. Түвд 7-р зуунд бие даасан хаант улс болон хөгжиж байлаа. Харин 8-р зуунд Бадмасамбава махаяны буддизмын үндсийг тавьж Түвдийн буддизмыг үндэслэсэн байна.

1206 онд Чингис хаан энэ мужийг эзлэн авч, монголчуудын эрх мэдэлд хятадын Цин гүрний үе хүртэл байжээ. 19-р зууны сүүлд Түвдийн Ладакх, Сикким муж Британы Энэтхэгийн мэдэлд шилжжээ. 1906 онд Англи улс Түвд дэх эрх мэдлийг хүлээн зөвшөөрчээ. 1912 онд хятадын Цин гүрэн мөхөхөд түвдүүд тусгаар тогнолын тухай бодох болжээ. Гэвч хятад улс өөрийн удирдлагыг  бэхжүүлэхийг чармайж 1950 онд шинэ коммунист дэглэм Түвдэд ноёрхов.

1951 онд Хятадын автономит муж хэмээн зарлагдлаа. Далай ламын толгойлсон лам нар, сүм хийдийн эсрэг коммунист үзэл суртлын дагуу шашингүйн үзлийг номлосон үйл ажиллагаа явуулав. 1959 оны 3 сард хятадын засаглалын эсрэг өргөн хэмжээний хөдөлгөөн өрнөснийг хятадын арми хүчээр даржээ. 1959 оны 12 сарын 25-нд тэргүүн Далай лам Хойд энэтхэгт зугтан очиж Дармасалад байрлах болов. Соёлын хувьсгал Хятад оронд өрнөж 4000 сүм хийдийг устгаж шашны үйл ажиллагааг хүчээр тасалдуулах гэж оролджээ. Олон мянган түвдүүд коммунист дэглэмээс зугтан дайжиж гадаад орнуудад цагаачлан гарсан юм. Түвдийн хэл соёлыг хязгаарлах бодлого, хүний эрхийг зөрчсөн улс төрийн бодлого эдүгээ ч үргэлжилсээр байна. Түвдийн  тусгаар тогтнолын төлөө тэмцлийг хятадын арми хүчээр нухчин дарсан бол (1987-1989), 2008 онд энэ хэрэг явдал дахин давтагдсан байна. 


Эдийн засаг

Түвд алт, зэс, уран, төмөр, давс зэрэг 126 төрлийн ашигт малтмал, байгалийн баялагтай. Хятадын засгийн газар түвдийг хятадын үндсэн мужтай холбосон зам, төмөр замыг тавьж ашиглалтанд оруулжээ.

Эх сурвалж: "Сонгомол тайлбар толь" Д. Нямдаваа

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me