Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад улс орнууд
Камбож
Лаос
Мьянмар
Тайланд
БНХАУ
Вьетнам
Филиппин
Индонез
Малайз
Энэтхэг
Бүгд Найрамдах Солонгос улс
Япон
Тайвань
Түвд
 
Улс орнуудын танилцуулга

Тайвань


Оршил

Нийслэл:                                Тайпэй
Нутаг дэвсгэр:                      36,000 кв.км
Хүн ам:                                    21,100 сая  / хүн амын жилийн дундаж өсөлт 1%
Дундаж наслалт:                Эрэгтэй 73, эмэгтэй 80.15
Шүтлэг:                                   Буддист 43% , христиан 7%, даосист 20%, бусад нь лал
Угсаатны бүрэлдэхүүн:   Тай 84% ,эх газрын хятад зэрэг 14%,индонези 2%
Хэл:                                          Хятад/хокло аялга/ бусад.
Бичиг үсэгтэн:                      94 %.

 


Байгаль, газар зүй

Тайвань нь номхон далайд Филлипиний арлуудын хойд зүгт байрладаг жижиг арал юм. Тайвань арлаас гадна хэд хэдэн жижиг арал, Пескадорын арлыг /Пенху арал/ эзэмшинэ. Уулархаг муж арлын 2/3 хувийг эзэлдэг. Их үржил шимтэй газар нам дор газар болон эргийн тэгш тал газартай. Арлын ихэнх нутаг дэвсгэрийн ихэнх нь ой модоор бүрхэгдсэн, хамгийн өндөр цэг нь Юйшань /3997м/ болно. Тайвань нь халуун орны уур амьсгалтай муссоны салхи үе үе үлээнэ.


Улсын далбай

Тайвань нь сүлдтэй байх эсэх нь энэ арлыг хяналтандаа авсан БНХАУ-аас шууд шалтгаалжээ.12 цацраг бүхий цагаан нар нь сүлдийг төлөөлдөг. Энэ сүлд нь цянь-тянь бай-жи гэж нэрлэгддэг. 12 цацраг нь жилийн 12 сарыг хятадын цагийн шичень бэлгэдлийг илэрхийлжээ. Хятадын уламжлалаар нэг бэлгэдэл цаг хугацааг зэрэг илэрхийлдэг байна.Бага цаг гэдэг нь хөгжлийн амин сүнс ажээ. Далбаа нь БНХАУ-ын бэлгэдэл нь хөх тэнгэр, цагаан нар, улаан газар болж энэ улсын мөн чанар илэрчээ. Анх гоминьданчууд 1928 онд хэрэглэжээ. Хөх тэнгэр, цагаан нар нь Гоминданий намын загвар болж байв .

 


Түүх, улс төр

Анх хятадын цэргийн экспедиц энэ арлыг 1230 онд тэмдэглэжээ. 1590-онд арал дээр португалчууд хүрэлцэн ирж, Формоза буюу үзэсгэлэнтэй гэж нэрлэжээ. 1624 онд арал Голландын хяналтанд дагаж орсон нь Хятадын Мин гүрний эрхшээлд орохгүй гэсэн санаа байжээ. 1683 онд Цин гүрэн арлыг довтолжээ. Тэр цагаас хойш арлын хүн ам эрс өссөн байна. Япон-Хятадын дайны дараагаар 1895 онд арал Япончуудын мэдэлд орж, дэлхийн 2-р дайнд Япон улс ялагдсаны дараа Тайвань Хятадад эргэн ирсэн.

1949 онд Хятадад хувьсгал гарч, коммунист нам ялалт байгуулахад ,Чин Кайшийн тэргүүлсэн Гоминданы засгийн удирдлага 500,000 цэргийн хамт Тайвань арал дээр зугтан ирсэн. Тиймээс судлаачид 1949 онд Маогоор удирдуулсан коммунист нам засгийн эрхийг авснаар Тайванийн оршин тогнох боломж бүрдсэн гэж үздэг. Шинэ хятад орон арлын бие даасан байдлыг зарласан хэдий ч 1950 онд АНУ-ын далайн цэргийн хүч энэ арлыг эзлэхийг оролджээ.

АНУ-ын дэмжлэг, үндэсний үзэлтнүүд тэдний цэрэг, санхүүгийн дэмжлэгтэйгээр арал дээр бат бэх байр суурьтай болжээ.1965 онд Тайвань АНУ-ын эдийн засаг, санхүүгийн тусламжтайгаар эдийн засгийн их өөрчлөлтийг хийж, хөгжил цэцэглэлтийг олжээ.1975 онд Чан Кайши нас нөгчиж, түүний хүү засгийн эрхийг барив. 1979 онд Тайпэй ,Бээжин 2-ийн хооронд дипломат харилцаа тогтоожээ. 1987 онд цэргийн эргэлт гарч 1988 онд Ли Деньху ерөнхийлөгчөөр сонгогдон, хятад улстай харилцах харилцаагаа зөөлрүүлжээ.1996 онд Хятад улс Тайваний эргийн ойролцоо цөмийн туршилт хийсэн нь өөрийн нутаг дэвсгэр гэдгээ сануулах мэт хэрэг болсон. 1996 оны хавар Тайваний түүхэнд анх удаа ардчилсан ерөнхийлөгчөөр Ли сонгогдсон.


Эдийн засаг

Тайвань нь хурдацтай хөгжиж буй аж үйлдвэрт тулгуурласан орон юм. Хөдөө аж ахуйг загас агнуур, мод боловсруулах экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглүүлэн хөгжүүлжээ. Хөдөө аж ахуйн салбарт идэвхитэй ажиллагсад 10%. Чихрийн нишингэ, цагаан будаа голчлон тариалдаг. Байгалийн ашигт малтмал багатай ч алт, мөнгө олборлож байна. Экспортын барааны ихэнхийг АНУ-д гаргадаг. Экспортод даавуу, цахилгаан бараа, холбоо, мэдээллийн техник технологи гаргана.1999 оны намар энэ арал дээр гарз хохирол ихтэй газар хөдлөлт болсон. Тайвань нь дэлхийд валютын нөөцөөрөө 2-т ордог улс.     

Эх сурвалж: "Сонгомол тайлбар толь" Д. Нямдаваа

 

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me