Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад улс орнууд
Камбож
Лаос
Мьянмар
Тайланд
БНХАУ
Вьетнам
Филиппин
Индонез
Малайз
Энэтхэг
Бүгд Найрамдах Солонгос улс
Япон
Тайвань
Түвд
 
Улс орнуудын танилцуулга

Япон


Оршил

Нийслэл:                               Токио
Нутаг дэвсгэр:                     377,835кв.км
Хүн ам:                                   127,47 сая 
Дундаж наслалт:                Эрэгтэй 77, эмэгтэй 83.
Шүтлэг:                                  Синтоист ба буддист 84% ,христиан 1,2%,
Угсаатны бүрэлдэхүүн:   Япон 99,4% , солонгос 0,5% ,мөн хятад зэрэг 0,1%.
Хэл:                                         Япон  
Бичиг үсэгтэн:                     100 %.


Байгаль, газар зүй

Япон нь Номхон далайн хойд зүгт 3000 км сунаж тогтсон зүүн азийн орон. Газар нутгийн 98%-ийг Хоншү, Хоккайдо, Кюүшү, Шококү гэсэн 4 гол арал, үлдэх 2%-ийг Рюккүгийн бүлэг арал оруулаад олон тооны жижиг арлууд бүрдүүлдэг. Окинава арал Рюккүгийн бүлэг аралд хамаарагддаг. Үндсэн 4 аралд хүн ам шигүү суурьшдаг. Хамгийн өндөр уул нь Фүжи  /3776м/ юм. Японд 150 орчим галт уул байдагаас 60% нь идэвхитэй гэж бүртгэгджээ. Японд газар хөдлөлт, далайн хүчтэй салхины аюул байнга шахам тохиолддог.

Далайн эрэг хөвөө дагуу уулсаас эх авсан жижиг гол горхи бүхий үржил шим бүхий тэгш талуудтай. Хоншү арал нь аж үйлдвэрийн төв төдийгүй нийслэл Токио зэрэг томоохон хотууд байрладаг. Ёкохама хот нь дэлхийн хамгийн хүн амын нягтаршил ихтэй хот гэгддэг. Японы томоохон  хотууд нь Нагоя, Киото, Осака, Кобэ, Фүкүока.

Японы арал нь төв болоод хойт талаараа халуун орны уур амьсгалтай бол Хоккайдо арлын Саппоро өвөлдөө цас ихтэй, -20хэм, зундаа +30С хүрдэг. Токио орчим хур бороо ихтэй. Нутаг дэвсгэрийн 66% нь бут сөөг, ой ихтэй. Хойд зүгийн ойд гацуур голлох бол төвдөө холимог, өмнө зүгийнх навчит мөнх ногоон ойтой. Тоорын мод хаа сайгүй тааралдана. 


Улсын далбай

Далбаа

Энгийн боловч утга төгөлдөр далбаагаа 1870 оноос хэрэглэж эхэлжээ. Хиномару буюу цагаан дээрх улаан дугуй нь япончуудын эртний бэлэг тэмдэг бөгөөд гарал нь 13-р зуун буюу монголчуудын дайралттай холбоотой. Япончууд талын монголчууд ирж байгааг хараад дохио болгон дугуй улаантай цагаан туг өргөсөн гэдэг. Тиймээс Тогогавагийн үед /1603-1867/ бусдын хөлөг онгоцыг ирж байгааг мэдээлэх үүрэгтэй байж байгаад Мейжигийн үед /1867-1868/ Японы үндэсний далбаа болжээ.1870-1889 он хүртэл арми тэнгисийн хүчний тугаар ашиглагдаж байв. 1999 онд албан ёсоор батлагдсан. Цагаан дэвсгэрийн гол дахь дугуй улаан нарны дүрс бүхий диаметр нь далбааны өргөний 3/5-тай тэнцэнэ. Монголчуудын ойлголтоор нар мандах зүгийн бэлгэдэл юм. Цагаан дэвсгэр нь цогц чанар цэвэр ариуны бэлгэдэл бол нар нь дулаан, ялгарал, үнэнч чанарыг бэлгэддэг. Далбаа бүхэлдээ япон хүний эрмэлзэл тод, олон янзгүй, цэвэрч, үнэнч халуун зүрхтэй чанарын илэрхийлэл юм.

Сүлд

Японы сүлд /Кикү но комон/ нь шар, улаан, шар өнгөтэй,16 дэлбээт удвал цэцэг билээ.Эзэн хаан Го-Тоба анх хэрэглэсэн гэдэг. Камакүрагийн үеэс Японы эзэн хаан, хааны гэр бүлийн гишүүдийн бэлгэдэл болж ирсэн.Тиймээс эзэн хааны сүлд байдлаар хэрэглэдэг. Сүлдний цэцэг 2 эгнээ дэлбээтэй. 1871 онд Мейжи хааны зарлигаар энэхүү сүлд тэмдгийг хамаа бус хэрэглэх эрхгүй байв. Дэлхийн 2-р дайны дараа л эзэн хааны гэр бүлийн гишүүд 14 дэлбээт цэцгэн бэлгэдлийг хэрэглэх болжээ. Өнөөгийн дүрс байдлаар энэ бэлгэдлийг японы парламент, дипломат алба, улс төрийн индэр, японы гадаад паспорт зэрэгт хэрэглэдэг. Японы хүн ам нь хоншү арлаар төвлөрөн суудаг. Япон нь Окинава аралд оршин суух Рюккү болон Хоккайдо, Сахалинаас гаралтай Айнү, Орск, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ. Ерөнхийдөө хүн амын 89,07% нь хотод амьдардаг. 


Түүх, улс төр

Япончууд азиас нүүдэллэн ирэгчидээс гарал үүсэлтэй. Эртний овог аймгийн үлдэгдэл айнчууд эдүгээ Хоккайдо арал дээр амьдардаг. Домогт өгүүлснээр японы анхны эзэн хаан Ямато МЭӨ 660 онд хаан ширээнд заларсан гэж үздэг. Ямато эзэн хаан Киото нийслэлтэй япон улсыг үндэслэв. 6-р зуунд буддизм ба хятадын шашин  дэлгэрчээ. Когфуцийн сургаал япончуудын соёл урлаг, утга зохиол, аж төрөхүй ёсонд их нөлөө үзүүлжээ.12-р зуунд иргэний дайны дараа сегун хэмээх феодалууд засгийн эрхийг авч даруй 700 жил эзэн хааны өмнөөс улс орноо удирдажээ.

1543 онд Португалийн далайчид Японы эрэгт хөл тавив. Эзэн хаан Токугавагийн /1603-1867/ Солонгос, Хятад руу довтлох оролдлого бүтэлгүйтсэний дараа Эдо /Токио/ нийслэлтэй улсаа нэгтгэн байгуулжээ. Эдогийн үед хаалттай бодлого барьж байсан бол 1854 онд Меттью Перри Барууны орнуудын хөлөг онгоцнуудад боомтоо нээжээ.1868 оноос Мейжи эрин үе эхлэв. Тэрбээр улс орныг шинэчилэх ажлыг хэрэгжүүлжээ. 1894 онд Япон улс Япон-Хятадын дайныг/1894-1895/ эхлүүлэн Тайваны арлыг авчээ. Үүнээс хойш нэг хэсэгтээ бүс нутагтаа тэргүүлэх байр суурьтай байжээ.1910 онд Солонгосын хойг руу довтлов. 1923 онд аймшигт газар хөдлөлт болж Токио, Иокохамагийн 143 мянган хүн амь үрэгджээ.

Удалгүй япон цэрэг зэвсгээр хөөцөлдөж эхлэв.1930 онд Япон манжуурт довтлон тэнд Манж-Го-ийн тоглоомын засгийн газрыг байгуулав. 1937 онд Хятадын нутаг дэвсгэр рүү довтолж Хятад-Японы дайныг эхлүүлэв. Дэлхийн 2-р дайны өмнө Герман-Итали-Япон гэсэн гурвын гэрээ байгуулжээ.1941 онд Япон америкийн цэргийн бааз Перл-Харбор рүү довтолж Номхон далайн хэсэг арлыг эзэлсэн байна.1945 онд АНУ Японы Нагасаки, Хирошима-д атомын бөмбөг дэлбэлжээ. Япон улс Макартурагийн үед /1945-1952/ ардчилсан үндсэн хуулийг гаргаж, цэрэг зэвсгээр хөөцөлдөх явдлыг хязгаарласан бодлого явууллаа. 1948-1993 онд Либерал-Ардчилсан нам улс орноо удирджээ. 1951 онд АНУ-ын цэргийн баазыг нутаг дэвсгэр дээрээ байрлуулах гэрээ байгуулав. 1960-1970 онд Япончууд америкийн цэргийн бааз, түүнийг тойрсон үйл ажиллагааг хүчтэй эсэргүүцэх болжээ. Ерөнхий сайд Ёсаки Сато Рюккү арлыг АНУ-аас эргүүлэн авчээ.1989 онд эзэн хаан Хирохито нас барж, хүү Акихито хаан ширээ залгамжлав.

1990 оны эхээр Японы авилгын томоохон хэргүүдийг илрүүлжээ.1993 онд Либерал ардчилсан нам 3 хуваагдан, дараа нь нэгдсэн засгийн газар байгуулав.1998 онд Зүүн өмнөд Азид гарсан эдийг засгийн хямрал японыг дайрчээ. Ёс заншил амьдралын хэв маяг, үндэстэн хоорондын ялгаагүй болсон нийгмийг бүрдүүлжээ. Энэ байдал нь ажилчин хүний амьдралд сайнаар нөлөөлдөг аж. Хүмүүс нь өөрсдийгөө ямар ажил хийж байгаа нь хамаагүй ямар компанид ажиллаж байгаагаараа дүгнэгдэх ёстой гэж үздэг. Учир нь Японд дэлхийд алдартай олон компани байдаг. Ажилчид нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог. Эмэгтэйчүүд уламжлалыг барьж гэр орны ажлыг хариуцах эрх үүрэгтэй, настангууд, дээд тушаалтан, эх орноо хүндлэх үзэл маш хүчтэй. Боловсролын тогтолцоо маш хүнд, нарийн зохион байгуулалттай.


Эдийн засаг

Япон нь эдийн засгийн хөгжлөөрөө АНУ-ын дараа ордог. Энэ амжилт нь дэвшилтэт техник технологи, компьютертэй хосолсон өндөр бүтээмж, батлан хамгаалахын бага зардал, экспортын олон төрөлт бодлоготой холбоотой. Урт хугацаанд эрэл хайгуул хийх шинжилгээ хийх, түүнээ үйлвэрлэлтэй нягт хослуулан хөгжин дэвшихдээ хамаг анхаарлаа хандуулдаг. Хувьсан өөрчлөгдөж байдаг менежмент болон үйлдвэрлэлийн араг нь дэлхйид тэргүүлдэг. Япон нь их наймын гишүүн улс юм. Азийн цор ганц хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүч 80%-аас илүү хувийг импорлодог, гадаад худалдаанаас хамааралтай улс.

Эдийн засгийн өсөлт хөгжлийн зэрэгцээ байгалийн гаралтай түүхий эд, газар их үнэтэйгээс иргэдийн амьдрах орон сууцны өртөг өндөр, байгаль орчны бохирдол ихэссэн зэрэг асуудал тулгамдаад байгаа. Үйлчилгээний салбар Японд хамгийн их хөгжсөн байдаг. Жишээ нь: 2001 онд 68,2 сая ажиллах хүчний 23,5% нь үйлчилгээний салбарт, 22,3% нь үйлдвэрийн салбарт,  16,7 % нь худалдааны салбарт, 10,6 % нь барилга байгууламжийн салбарт  7,1% нь хөдөө аж ахуйн салбарт 6% нь төрийн байгууллагад, 5,7% нь тээврийн салбарт, 4,6% нь банкны салбарт ажиллаж байгаа гэсэн тоо баримт бий. Японд дэлхийн 10 том банкны 9 нь байршилдаг. Токиогийн хөрөнгийн бирж дэлхийн санхүүгийн гол төв болжээ. Машин техникийн үйлдвэрлэл, тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл экспортын 70%-ийг эзэлж байна. Япон нь ахуйн болон үйлдвэрлэлийн цахилгаан цахим төхөөөрөмж, автомашин, хөлөг онгоц, төмөр, ган болдын экспротоороо тэргүүлэх байранд ордог.

Загас агнуураар дэлхийд Хятад улсын дараа 2-р байр эзэлдэг. Хими, нэхмэлийн үйлдвэрлэл тэргүүлэх чиглэлтэй. Нутаг дэвсгэрийн зөвхөн 15% хөдөө аж ахуйд ашиглагддаг тул энэ салбарын барааны 30%-ийг импортоор авдаг. Тиймээс Япон улс гаалийн татварыг өндөр оноож импортын барааны хэмжээг багасгах бодлого барьж байгаа. Хөдөө аж ахуйд цагаан будаа голлох байр суурь эзэлдэг. Үүний зэрэгцээ жимс, үр тариа, цай, хүнсний ногоо тариална. Япон нь нефть болон зарим түүхий эдийг эс тооцвол, импортын бараанаас татгалзсан орон. Бүхнийг дотооддоо үйлдвэрлэх бодлого баримталдаг. Япон нь АНУ-ын дараа ордог кино улс. Мөн холливудад зах зээлийн голлох экспортлогч болдог.

Эх сурвалж: "Сонгомол тайлбар толь" Д. Нямдаваа

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me