Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад улс орнууд
Камбож
Лаос
Мьянмар
Тайланд
БНХАУ
Вьетнам
Филиппин
Индонез
Малайз
Энэтхэг
Бүгд Найрамдах Солонгос улс
Япон
Тайвань
Түвд
 
Улс орнуудын танилцуулга

Бүгд Найрамдах Солонгос улс


Оршил

Нийслэл:                                 Сөүл
Нутаг дэвсгэр:                       99.464км2
Хүн ам:                                     49сая 
Хүн амын жилийн өсөлт:   1.4%
Дундаж наслалт:                  Эрэгтэй 70, эмэгтэй 78
Шүтлэг:                                    Христ 49%, буддист 47%, конфуцист 1.2%
Угсаатны бүрэлдэхүүн:    Солонгос буюу хан үндэстэн 99.9%
Хэл:                                          Солонгос
Бичиг үсэгтэн:                      98%

 


Байгаль, газар зүй

БНСУ нь Чежу арлыг оруулаад Солонгосын хагас арлын өмнөд хэсэгт оршдог. Нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг мөн л уулархаг район эзэлдэг. Нийслэл Сөүл далайн баруун хөвөөнд байрлана. Томоохон хот болох Инчон, Тэгү, Тэргүүлэх боомт Пусан нь зүүн өмнөд хэсэгт бий. Өмнөд Солонгосын хамгийн том арал Чежу дээр Солонгос Халласан хэмээх 1950м өндөр өргөгдсөн уул байдаг. Газар нугийн 80% нь уулархаг, 2/3 хувь нь ой модтой. Тэгш газартай ба баруун эргийн дагуу болон урд зүгт хүн ам шигүү суурьшина.


Улсын далбай

Өмнөд Солонгосын далбаа 1950 онд хэрэглэгдсэн. Цагаан дэвсгэр өнгө нь энх тайвныг, төвд байрлах арга билэг буюу инь, ян-ньбайгалийн их хүчийг илэрхийлдэг бол түүнийг хүрээлсэн дөрвөн хар өнгөт дүрс нь жилийн дөрвөн улирал, дөрвөн зүг, нар, сар газар, тэнгэрийг тус тус бэлгэддэг байна. Сүлд нь 1963 онд батлагдсан. Далбаан дээр байрлах солонгосын уламжлалт бэлгэдэл дүрс сүлдний үүргийг гүйцэтгэх ч солонгосчуудын хүндэтгэлт сарнай цэцэг (Hibiscus Syriacus-Шароны Сарнай) сүлдийг төлөөлөх агаад доогуурх туузан дээр нь БНСУ гэж Хангил үсгээр бичсэн байдаг.

 


Түүх, улс төр

Өмнөд солонгосын анхны эрх баригч нь Ли Сын Манар юм. Өмнөд Солонгос газар тариаланд тулгуурласан байгалийн баялаг багатай, эрчим хүч үйлдвэрлэдэггүй улс байлаа. Үүний дээр солонгосын хойгийн дайн энэ улсын хүчийг бүр ч сулруулаад байсан юм. Засаг төрийн удирдлагын хийж буй бодит ажил харагдахгүй байсан тул эдгээр нөхцөл байдлаас болж 1960 онд оюутны томоохон бослого гарчээ. 1961 онд энэ хөдөлгөөн нийтийг хамарч цэргийн генерал Пак засгийн эрхийг авчээ. Түүнийг удирдаж буй үед эдийн засаг мэдрэгдэхүйц сайжирч АНУ-ын тусламжтайгаар экспортын бараа үйлдвэрлэгч хүчирхэг улс болсон байв. Нийгэм, улс төрийн түвшинд авторитар бодлого явуулагч Пак 1979 онд буудуулав. Гэвч цэргийхэн төрийн удирдлагад хүчтэй хэвээр байсаар байв. Аажмаар сөрөг хүчнийхэн байр сууриа бэхжүүлж 1987 онд шинэ үндсэн хуулиар ерөнхийлөгчийн сонгууль болж ерөнхийлөгчийн байх хугацаа 5 жил болжээ. 1988 онд Сөүл олимпийн тоглолт болж Хойт солонгостой харилцаагаа сайжруулав. 1991 онд хоёр орон үл довтлолцох тухай гэрээнд гарын үсэг зурж, нэгдэх тухай асуудлыг шийдвэрлэх талаар дээд түвшинд ярилцжээ. 1993 онд сөрөг хүчний удирдагч ким Ём Сам улсын ерөнхийлөгч болсон нь 32 жилийн түүхэнд жирийн иргэний эрчүүдийн засаглал байв. Хойд солонгосын ерөнхийлөгч Ким Ир Сений үхэл хоёр улс нэгдэх тухай асуудлыг дахин сөхсөн боловч 1998 онд Ким Де Жуны дараа Ким Ём Сам ерөнхийлөгч болжээ.

 


Эдийн засаг

Өмнөд Солонгос нь эрчимтэй хөгжиж буй орон юм. 1945-1978 онд АНУ-ын тусламж 6 тэрбум ам. доллараас давж байсан ч энэ мөнгийг ухаалаг, зөв зарцуулж улс орныхооо хөгжлийг өөд нь татсанд үр дүн нь оршино. Эдүгээ үр ашигтай үйлдвэрлэл бүхий улс болжээ. 1980 оны дундуур хөжлийн хэм удаарсан ч өөрчлөлтийг зөв удирдаж бэрхшээлийг даван гарав. Солонгосын эдийн засаг, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, экспортын бараа бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэл бүхэлдээ өндөр хөгжилтэй орны түвшинд хүрч, дэлхийн капиталын хуримтлал дахь хувь хэмжээ нь улам бүр өссөөр байна. Хүнс, өргөн хэрэглээний бараагаар өөрсдийгөө хангадаг.

Хөдөө аж ахуйн салбарт идэвхтэй ажиллагсад 21%. Өмнөд Солонгос цагаан будаа тариалалтаараа өөрийнхөө хэрэгцээг хангадаг төдийгүй үйлдвэрлэлтээрээ дэлхийд 8-р байранд ордог. Загас агнуур эдийн засгийн нэгэн том салбар болдог. Ажил хөдөлмөр эрхлэгчидийн 50% нь үйлчилгээний салбарт ажилладаг. Нефть, хими, хөлөг онгоц, нэхмэл, цахилгаан техникийн үйлдвэрлэл энэ улсын тэргүүлэх чиглэл болдог. Дэлхийн хамгийн том усан онгоцын үйлдвэртэй. Вольфрамыг эс тооцвол байгалийн баялаг үндсэндээ үгүй. Экспортын салбар нь хүнд машин, автомашин, электрон бараа үйлдвэрлэл экспортын 66%-ийг бүрдүүлдэг. Машины үйлдвэрлэл сайн хөгжсөн тул дэлхийд 5-р байранд ордог тул цемент, цахилгаан болон цахим техник үйлдвэрлэл сайтар хөгжжээ.

Эх сурвалж: "Сонгомол тайлбар толь" Д. Нямдаваа

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me