Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад улс орнууд
Камбож
Лаос
Мьянмар
Тайланд
БНХАУ
Вьетнам
Филиппин
Индонез
Малайз
Энэтхэг
Бүгд Найрамдах Солонгос улс
Япон
Тайвань
Түвд
 
Улс орнуудын танилцуулга

Энэтхэг


Оршил

Нийслэл:                                Шинэ Дели
Нутаг дэвсгэр:                      3.287.590км2
Хүн ам:                                   1.198.003.000
Дундаж наслалт:                 Эрэгтэй 60, эмэгтэй 61.
Шүтлэг:                                  Индуис 80%, Лал 14%, Христиан 2%, Сикхи 2%, Иудаи
                                                ойролцоогоор 1%, буддист 1%, жайн гэх мэт

Угсаатны бүрэлдэхүүн:      Хиндус 28.1%, телугу 8.2%, Бенгаль 8.1%, Маратхи 7.6%,
                                                Тамил 6.9%, урду 5.2%, Гужарат 4.7%, Малаялам 4%,
                                                Каннад 3.9%, Ори 3.6%, Бхожпури 4.7%, пенжаб 2.5%,
                                                Ассам 1.6%, Чхаттисгарх 1.2%, магах 1.2%, Майтхил 1.1%

Хэл:                                         Хинди ба англи, Гужарат, Бенгал, Матарх, Телуг, Тамил, Урду,
                                                Ория, Малаял,
                                                Каннад, Панжаб, Бхожпури гэх мэт

Бичиг үсэгтэн:                      52% (1995)


Байгаль, газар зүй

Энэтхэг нь өмнөд азид байрлах томоороо дэлхийд 7-д, хүн амын тоогоор Хятад улсын дараа 2-р байрд орох улс юм. Газарзүйн гурван бүсэд хуваагддаг. Хойт хэсгээрээ Брахмапутра, Инд болон Ганон Стекая гол, үржил шимт тал хөндийтэй, энэ хэсэгт Нийслэл Дели оршдог. Калькутта хот Ганга мөрний хөвөөнд байрлана. Баруун хэсэгт Тарын цөл, энэтхэгийн хамгийн том ражастхан муж байдаг. Өмнөд район нь Деканы тэгш өндөрлөгт уулс юм. Энэ уул зүүн ба баруун гатамыг зааглаж байдаг. Энд хамгийн том хот- Бомбэй байдаг. Энэтхэг нь жилийн гурван улиралтай: сэрүүн (10-12сар), халуун (3-7сар), улирлын салхит (7-р сарсн дундаас 9-р сар). Газар нутаг нь өргөн учраас цаг уурын байдал бүс нутгаас хамаарч харилцан адилгүй юм. Тухайлбал хойт зүгийн Каракорум нь мөнхийн цас мөсөнд хучигдсан байхад Ганга мөрний эрэг намхархаг, Камбэй, Качийн хоёр буланд навчит ой, халуун орны чийглэг ойтой.

 


Улсын далбай

Энэтхэгийн төрийн далбааг Их Британий колоничлолоос гарч  тусгаар тогтнолоо зарласнаас (1947) 24 хоногийн өмнө албан ёсоор хэрэглэсэн түүхтэй. Улаан шар өнгө нь шургуу зүтгэлийг, цагаан өнгө нь үнэнийг, ногоон өнгө нь байгаль, хүн хоёрын харилцааг тус тус бэлгэддэг байна.

Далбааны голд байрлах 24 хигээст гүн цэнхэр өнгөт хүрд Ашонка Чакра (Дхармачакра) нь энэтхэгийн үндэсний бэлгэдэл юм. Хүрд нь төв үзэл, хувьсалт өөрчлөлтийг илэрхийлэнэ. Далбааг энэтхэгийн армид хэрэглэдэг. Улсын далбааг зөвхөн хади хэмээх тусгай нэхмэл бөсөөр хийх журамтай.

Энэтхэгийн сүлд (тусгайлсан нэр нь энэтхэгийн эмблем) бадам цэцгэн дугуй суурин дээр дөрвөн тийш харан байрласан дөрвөн арслан юм.

Энэхүү бэлгэдэл бурхан будда анх удаа Дхармаг номносон газарт Ашонка хаан багана босгоны тулгуур нь билээ. 1950 оны 1- р сарын 26-нд энэтхэг бүгд найрамдах улс болон тунхагласан өдөр энэ баримал энэтхэгийн үндэсний эмблем болон зарлагджээ. Сүлдний дөрөвдэх арслан далд байдаг. Арслангууд нь эрэмгий зоригтой, хүч чадалтай, ухаалаг ард түмнийг бэлгэнэ. Түүний суурин дээр дөрвөн зүгийн төлөөлөл амьтдыг сийлбэрлэсэн байдаг. Арслан-хойт, заан-зүүн, морь-өмнө, бух-баруун зүгийг илэрхийлэх авч нүүрэн талын морь, заан хоёр ил харагддаг. Суурь бол бүхэлдээ амьдралын эх үүсвэр, цэцэглэлтийн бэлгэдэл гэж үзнэ. Доод талд нь Вэдийн ариун сургаалийн төгсгалийн хэсгээс ишлэн деванагари хэлээр: SATYAMEVA JAYATE  үнэн ялна гэсэн уриаг бичжээ.


Түүх, Улс төр

Инд голын хөвөөгөөр эртний соёл иргэншилт хүмүүс амьдарч байжээ. (МЭӨ2500-1700) МЭӨ 1500жилийн өмнө Энэтхэг улс аричуудад эзлэгдэж индуизмын эртний хэлбэрийг олсон байна. МЭӨ 327-325 онд Александр Македон Энэтхэгийн баруун хойт хэсэг Чандрагуптаг эзлэн авч Маурьэвын хаант улсыг байгуулж байжээ. Түүний ач хүү Ашок МЭӨ 3-р зуунд Энэтхэгийг нэгтгэсэн байна. МЭ 4-р зуунаас 5-р зуун болоход Гуптагийн эзэнт улс болжээ. 7-р зуун бол Энэтхэгийн сонгодог үе гэж тодорхойлогддог. 1192 онд Делийн султанат Энэтхэгийгн нутагт анхны лалын хаант улсыг байгуулжээ. 1526 онд Бабур Моголын эзэнт улсыг байгуулсан юм. 17-р зуунд энэтхэг нь лалын урлаг, хот байгуулалтын төв болж байжээ. Энэ үед Таж-Махал, Ауран-гэб цогцлон бүтээгдэв. 17-р зуунд Махартхи европчууд эзлэн авах бодлогыг эсрэг амжилттай тэмцэж байв. 1757 онд Роберт Киайв Энэтхэгийг Британы хаант улсын эзэмшил хэмээн зарлав. (1757-1947) Үүний эсрэг олон нийтийн үндэсний Конгресс нам байгуулж харин лалын цөөнхүүд “Мусульманы холбоо” байгуулжээ. Дэлхийн 1-р дайны дараа Матхама Ганди энэтхэгийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг толгойлон, иргэний хөдөлгөөнийг зохион байгуулав. 1947 оны 8-р сард Энэтхэгийн газар нутаг дээр Энэтхэг, Пакистан гэсэн хоёр тусгаар улс зэрэгцэн байгуулагдав. Энэтхэгийн анхны ерөнхий сайд нь Үндэсний конгресс намын тэргүүн Жавахарлал Нэру байлаа. 1948 онд Энэтхэг, Пакистаны хооронд орших Жамму Кашмирийн нутгаас болж хоёр улсын хооронд маргаан үүсчээ.1965 онд Ж.Неругийн охин Инддира Ганди Ерөнхий сайд болов. 1971 онд Энэтхэг улс Бангладешт цэргийн дэмжлэг үзүүллээ. 1974 онд цөмийн зэвсэгт хэрэглэхийн эсрэг дэлхийн 6 дахь орон болов.

1984 онд Сикхчуудын тусгаар тогтнолын төлөө эсэргүүцлийг намжаахаар засгийн газрын цэрэг Амритсарын Алтан сүмийг дайрав. Удалгүй Инддира Ганди өөрийн сикх бие хамгаалагчийн гарт амь үрэгдэв(1984). Түүнийг хүү Ражив Ганди залгамжилж байхдаа 1984 онд Бхопалд осолд орж байсан бол 1990 оны сонгуулийн компанит ажлын өмнө тамилчуудад алагджээ. 1947, 1996 оны хооронд дөрвөн жилийн турш энэтхэгийн үндэсний конгресс, нам улс орныг удирдан чиглуулж байв. 1996 онд Нэгдсэн Фронт эвслийн засгийн газар байгуулав. 1998 онд анхны олон намын сонгууль болж Бхарати Жаната намын тэргүүн Атал Бехари Вайпейн тэргүүлсэн эвсийн засгийн газар байгуулав. 1985 оны 5-р сард Энэтхэг улс цөмийн 5 туршилт хийжээ. Үүний хариуд Пакистан улс мөн л цөмийн туршилт хийсэн байна. Энэтхэг улс нь Хятадтай Гималайн уулсаар хил нийлдэг бөгөөд Төвд түүний дотор Далай ламтай холбоотой асуудлаас хоёр улс аль болох зайлсхийх хандлагатай байдаг. Энэтхэг нь дэлхийн хамгийн олон хүн амтай орны нэг тул гэр бүл, хүүхэд төлөвлөлтын бодлогыг боловсруулан хэрэгжүүлж байгаа авч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаагаас хүүхдийн нас баралт өндөр, өлсгөлөн, ажилгүйдэл, ядуурал өндөр түвшинд хүрчээ. Уламжлалт кастын системыг үндсэн хуулиараа дэмжсэн тул түүнийг өөрчлөх оролдлого удаа дараа гарч байдаг. 


Эдийн засаг

Энэтхэг улс нь үсрэнгүй хөгжиж буй аж үйлдвэржсэн орон юм. Гэвч эдийн засаг нь хөдөө аж ахуйд голлон тулгуурлах бөгөөд үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашиг тун багатай, хүнсний бүтээгдэхүүний хомсдол энэ орны тулгамдсан асуудал болж байдаг. 1991 онд эдийн засгийн төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоогоо өөрчилж, зах зээлийн чөлөөт системд шилжээ. Энэ улсад тулгарч байгаа олон хурц асуудлын нэг нь ядуурал, хотын хүн амын өсөлт юм. 1947 онд тусгаар тогтнолоо зарласаны дараа гадаадын томоохон хөрөнгө оруулагчид, тэдний хяналтын хүчинд нэлээд хөгжиж байсан ч уул уурхайн голлох үйлдвэрүүдийг (нүүрс, төмрийн хүдэр) хяналтандаа байлгах эрмэлзэл ихээр мэдрэгдэх болжээ.

Энэтхэг улс болд хайлуулах, тээврийн хэрэгсэл, нэхмэл, цемент үйлдвэрлэлт, компьютерийн чиглэлээр алдаршиж байна. Цахилгаан эрчим хүчийг дулаан, ус, бага оврын атомын цахилгаан станцуудаар шийдвэрлэдэг. Экспортын голлох бүтээгдэхүүн нь эрдэнэсийн чулуу, машин үйлдвэрлэлт, хувцас, арьсан эдлэл юм. Мөн машин үйлдвэрлэл багагүй үүрэгтэй. Ашигт малтмалын олборлолт сайтай, битум үйлдвэрлэлээрээ дэлхийд 3-р байранд ордог.

Хөдөө аж ахуйн салбарт идэвхтэй ажиллагсад 65%, Хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүн нь цагаан будаа, чихрийн нишингэ, цай, хөвөн зэрэг болно. Үр тарианы үйлдвэрлэл 75%-тай юм. Дэлхийд цагаан будаа тариалалтаараа 2-р байранд, улаан буудай тариалалтаараа 3-р байранд ордог байна. Түүнчлэн цай үйлдвэрлэгч томоохон орны нэг.

Эх сурвалж: "Сонгомол тайлбар толь" Д. Нямдаваа

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me