Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад улс орнууд
Камбож
Лаос
Мьянмар
Тайланд
БНХАУ
Вьетнам
Филиппин
Индонез
Малайз
Энэтхэг
Бүгд Найрамдах Солонгос улс
Япон
Тайвань
Түвд
 
Улс орнуудын танилцуулга

Малайз


Оршил

Нийслэл:                               Куала –Лумпур, холбооны засгйн газар Путражая хотод
                                                 байрлана.
Нутаг дэвсгэр:                     330,422 кв.км
Хүн ам:                                   25 сая, хүн амын жилийн өсөлт 2,4%,
Дундаж наслалт :               Эрэгтэй 67, эмэгтэй 73
Шүтлэг:                                  Лал 53%, буддист, дао ба конфуцист 30%, индиус 7%,
                                                  христ 7%
Угсаатны бүрэлдэхүүн:   Малай , фанглаут, ибан,кеда-янц, ява, клемантан,
                                                  бажан,кадазан г/м нийлээд 60%, хятад 31%,
                                                  энэтхэг 89%
Хэл:                                         Малай ,англи ,хятад, бусад цөөнх үндэстний хэл.
Бичиг үсэгтэн:                      83%


Байгаль, газар зүй

Малайз нь Зүүн өмнөд азид орших өмнөд хятадын тэнгисээр 2 хэсэгт хуваагдсан, олон намын тогтолцоотой, үндсэн хуульт хаант засаглалтай холбооны улс. Энэ улс нь зүүн Малайз/Калимантаны хойд хэсэг, Сабах, Саравакийн муж ороод/, баруун Малайз /Малаккийн хойг /гэж хуваагдахаас гадна холбооны 2 нутаг дэвсгэр,13 мужаас бүрддэг. Баруун Малайз /Малай гэнэ/ нь Малакко хойгийн өмнөд төгсгөлд хойт талаараа Тайланд, өмнөд талаараа Сингапуртай хиллэх бол Зүүн Малайз /Сабах, Саравак /нь Борнео арлын хойт хэсэгт хойт талаараа Бруней, өмнөд талаараа Индонезтэй хиллэдэг. Улсын эрх байгуулах дээд байгууллага нь Удирдах холбоо бөгөөд үе залгамжилсан 9 султан, 5 жилээр ээлжлэн удирдана. Уугуул Малайчууд нэлээд томоохон үндэстэн боловч Хятадууд эдийн засгийг нь хянаж байдаг. Малайчууд 1970 оноос эхлэн боловсрол, ажил мэргэжлийн тэнцвэргүй байдлыг зохицуулахын тулд тусламж авч эхэлсэн. Ажилчдын эрэлт хэрэгцээ нь зүүн өмнөд азийн улсуудын олон цагаачдын анхаарлыг татаж байдаг.

Малайзын холбооны улс Малайн булангаас зүүн хойд Борноегийн арал хүртэл 2000 км сунан байрладаг 3 хэсэг газар нутгаас бүрддэг.Баруун Малайзад хүн амын 80% нь нийслэл Куала Лумпурт байрладаг. Харин Саравак мужийн нутаг дэвсгэр дээр нь Бруней улс оршдог ажээ. Далайн хөвөө хэсэг нь нам дор газар агаад нутгийн гүн рүү өргөгдөж уулархаг болно.Хамгийн өндөр оргил нь Кинабалу /Сабах муж /4101м юм.

Тус улс нь экваторт ойрхон бөгөөд халуун орны уур амьсгалтай. Өмнөд хэсэгт экваторын халуун, чийглэг бол хойд болон баруун өмнөд хэсгээрээ солигдмол салхитай. Цаг уур ерөнхийдөө эх газрын шинж зонхилдог. Нийслэлийн орчим бороорхог, жилийн 200 өдөр нь бороотой байдаг ажээ. Улсын нутаг дэвсгэрийн 60%-ийг халуун орны мөнх ногоон гайхамшигт ой шугуй бүрхэж , эрэг хөвөөгөөр мангровийн ой ургасан байдаг. Нутгийнхаа 12%-ийг хөдөө аж ахуйд ашигладаг.


Улсын далбай

Улсын далбаа анх 1963 онд Малайзын Холбоо байгуулагдахад хэрэглэгдсэн байдаг. Далбааны загвар ерөнхийдөө АНУ-ыг санагдуулах боловч ишин талын баруун дээд өнцгийн цэнхэр дэвсгэр дээр америк шиг олон од бус Малайзын гол шашин лалын бэлгэдэл тал сар ,14 цацраг бүхий шар од байдаг. 14 цацраг нь Малайзын мужууд, холбооны төвийг илэрхийлжээ. Шар өнгө нь Малайзын хааныг бэлгэдсэн юм. Улаан, цагаан хосолсон зураас нь 8-р зууны үед тэмцэл гарч байсантай холбоотой. Цэнхэр өнгө нь Хамтын нөхөрлөл дэхь Малайзын байр суурийг илэрхийлдэг.

Малайзын сүлд эр зориг, хүчний бэлгэдэл болсон 2 бар бамбайг түшсэн байдалтай юм. Баруудын хөл дор латин араб үсгээр дахин давтагдсан Эв Нэгдэл, Хүч гэсэн бичиг бий. Бамбайны дээр 14 цацрагтай од, тал сарыг байрлуулсан байдаг. Бамбайн дээд хэсэгт үндэсний 5 чичлүүр хутгыг үзүүрийг доош харуулан дүрсэлжээ.Энэ нь Малайзын холбоонд хуучин байсан 5 хааныг /Жохор, Кедах, Перлис, Келантан Тренггану/ төлөөлж байгаа аж. Мөн муж бүрийн төлөөллийг дүрсээр болон өнгөөр бамбай дээр дүрсэлсэн байдаг. Тухайлбол Малакка мод –Малакка мужийг, Гибискүс цэцэг-Саравак мужийг г/м.


Түүх, улс төр

1641 онд Малакка голландчуудын гарт орж, тэд боомтоор гарч орж буй хөлөг онгоц, худалдааны дийлэнхи хэсгийг хянаж захирч байв.1795 онд Малакка англичуудын мэдэлд шилжин 1819 онд Сингапурын суурь тавигдан харин 1826 онд Стрейтс-Селментс суурин байгуулагдав.1867 онд энэ байгууллага Английн колони болжээ. 1896 онд Перак, Селангор, Паханг, Нигери Симблианы нэгдэл холбооны эхлэл болжээ.1909 онд Жохор, Кедах, Келантан, Перлис, Теренгану мужууд Холбооны бус Малайн муж болжээ. Дэлхийн 2-р дайны үед Малайзын нутаг дэвсгэр Японд эзлэгдсэн.1945 онд Малайз Английн колонийн засагт шилжиж Малайн Холбоо өргөжжээ. Холбоонд холбооны бус мужууд ,Малакку, Пианон ч орсон байна.

Малайзийн хятадын оршин суугчдаас бүрдсэн коммунист хүч картизаны дайныг дэгдээв. 1957 онд Малайн холбоо тусгаар тогтносон улс болж, Холбоо 1963 онд Малайз нэртэй болжээ.Түүнд Сингапур ,Сабах ,Саравак орж байв.1965 онд холбооноос Хятад Сингапур гарснаар нөхцөл байдал хүндэрчээ. Энэ жилдээ НҮБ-д элссэн байна.1997 онд эдийн засгийн хямрал экологийн муу байдал тэргүүтэн ерөнхий сайд Махатхир Мухаммедийг огцроход хүрэв.Түүнийг залгамжлагч Анвар Ибрагим авилга зэрэг хүнд асуудалд холбогдон баривчлагджээ.


Эдийн засаг

Малайз нь үндэсний орлогын хэмжээгээр өндөр орон юм. 1980 оноос хурдацтай хөгжиж байгаа. Автомашин, цахим тоног төхөөрөмж, янжуур, хөрөө, цементийн үйлдвэртэй. Ялангуяа цахилгаан бараа, машины үйлдвэрүүд маш хөгжсөн. Хөдөө аж ахуйн салбартаа цагаан будааны тариалалт онцгой байртай хэвээрээ үлджээ. Түүгээрээ дотоодын хэрэгцээ хангах зорилготойгоор аж үйлдвэрээс дор тавиагүй юм. Малайз нь дэлхийд каучук, дал модны тос, чидун жимсний үйлдвэрлэлтээр дээгүүрт ордог. Энэ улсын экспорт дэлхийн модны экспортын бараг хагас хувьтай тэнцдэг гэсэн тооцоо байдаг. Модноос гадна нефть экспортолдог. Малайз нь бокситын нөөц, төмөр, зэсний хүдэртэй. Шинэ эдийн засгийн хөтөлбөр нь угсаатны адил тэгш эрхийг хангахад чиглэгдэж байдлаа. Улсыг хөгжүүлэх үндэсний бодлого чиглэл нь /1990-2000/ Малайзийг үйлдвэржүүлэхэд чухал шат болсон байна. 20-р зууны 90-ээд оны эхээр эдийн засгийн дундаж өсөлт 8%тай байв. Аж үйлдвэр хүчирхэгжиж экспортын 87%-ийг хангаж байлаа. Хөдөө аж ахуйн салбарт идэвхитэй ажиллагсад 21%.

Эх сурвалж: "Сонгомол тайлбарь толь" Д. Нямдаваа

 

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me