Хайлт:
Тайланд
   
 
 
Бусад улс орнууд
Камбож
Лаос
Мьянмар
Тайланд
БНХАУ
Вьетнам
Филиппин
Индонез
Малайз
Энэтхэг
Бүгд Найрамдах Солонгос улс
Япон
Тайвань
Түвд
 
Улс орнуудын танилцуулга

Камбож


Оршил

Нийслэл:                              Пномпень
Газар нутаг:                        181,035km²
Хүн ам:                                 14,8сая
Улсын код:                          +855
Дундаж наслалт:              Эрэгтэй 47, эмэгтэй 49,
Шүтлэг:                                Буддист 95%, лал 2,4%
Угсаатны бүрэлдэхүүн: Кхмер 90%, вьетнам 5%, хятад 4,6%
Хэл:                                       Кхмер мөн вьетнам, хятад, франц хэл
Бичиг:                                   Үсэгтэн 65% 


Байгаль, газар зүй

Камбожийн зүүн өмнөд хэсгийг намхан уулс хүрээлж төвийн хэсэгт нь Меконг голын өргөн тал үргэлжилнэ. Энэ голын хөвөөн дээр Пномпень хот оршино. Түүнчилэн эргийн 160,000 га хөвөөнд цагаан будаагаа тариалдаг байна.Борооны улиралд Мекон гол , Тонлэ сап нуур /агуу их нуур/ хальж цагаан будааны талбайд хальж цагаан будааны тариаланд тохиромжтой нөхцлийг бүрдүүлдэг ажээ.

Цаг агаарын хувьд чийглэг, агаарын өндөр хэм бүхий улирлын уур амьсгалтай. Эрэг хөвөөний нутгаар  хур тунадас их унадаг. Хуурай улирал нь 11-4-р сар хүртэл үргэлжилнэ.Нутаг дэвсгэрийн 75%-ийг ой шугуй эзэлдэг.Нутгийн хойд хэсэг, Тайландтай хил залгаа газраар халуун орны ой шугуй ургадаг. 


Улсын далбай

Энэ улсын далбаа нь хөх, улаан, хөх өнгөний хослол бөгөөд голд нь Анкор Ватын сүмийг цагаанаар дүрслэн оруулжээ. Камбожчуудын эрхэмлэдэг өнгө нь хөх. Нөгөө талаар хүн амын 80% нь хөдөө аж ахуйн салбарт ажилдаг тул  ус хамгийн эрхэм нандин зүйл мөн хэмээн тус улсынхаа усны нөөцийг илэрхийлжээ. Улаан нь ард түмнийг , цагаан өнгө нь буддизм ба брахманы шашныг илэрхийлжээ.Далбаан дээрх сүм нь тэнгэрлэг хүчтэй одот ертөнц, хаант төрийг илэрхийлдэг. Камбожийн үзэл ойлголтоор лам хүн жирийн хүн ба бурхад хоёрын дунд оршдог тул “шашин-үндэстэн-хаан” гэсэн хослолыг энэхүү далбаа илэрхийлнэ.Ерөнхийдөө хөх өнгө нь шашны засгийг , улаан нь ард түмний засгийг бэлгэдэх бол цагаан нь буддизм, брахманизмийг төлөөлдөг. 1948 онд хэрэглэж байсан далбаа 1970,1975 онд улаан кхмерээс болж солигдон , 1991 онд дахин буцаан сэргээсэн байна.

Камбожийн хааны сүлд нь хааны сүлд юм. Өнөө цагийн сүлдтэй ойролцоо сүлдийг 1953 онд хэрэглэж байв. Сүлдэндээ хойд хөл дээрээ зогсож савартаа шүхэр барьсан 2 арсланг дүрсэлжээ.Дээд хэсэгт нь хааны титэм , сэлэм, сэлмийн дээр кхмерийн билгэдэл /Aum/ -тэй. Кхмерийн бичлэгээр туузан дээр preah’jao (хаант ба ачлалт засаг) –krung(муж буюу хаант улс)-Кампужи (Камбожи) гэж бичжээ.Гургуул нь хааныг төлөөлдөг.


Түүх, улс төр

6-р зуунд эдүгээ цагийн Камбож, Лаосод кхмерийн эзэнт улс бүрэлдэж эхэлжээ. 889 онд эзэнт улс бүрэн төлөвшжээ.Нийслэл нь Анкор байлаа.Анкорийн үе /889-1434он /кхмерийн соёлын алтан үе байсаг бөгөөд сүм хийд ,түүний дотор алтан Анкор сүм /Вата/ байгуулагджээ.12-р зуун буюу 1434 онд тайчууд Анкорыг эзэлж, Пномпеньп авчирсан байна.17-18-р зуунд Камбож Сиам ба Аннам гэсэн 2 эзэнт улсын дайны талбар болжээ.1863 онд Камбож Францын эзэмшилд орж Энэтхэг-Хятадын холбооноос гарчээ.Дэлхийн 2-р дайны үед Японд эзлэгдэв. Камбож 6-14-р зуунд Энэтхэг-Хятадын хойгийн ихэнх хэсгийг захирч байсан хиндү болон буддын шашигт хүчирхэг Кхмерийн эзэнт улсыг залгамжлагч улс. Камбож хүн амын ихэнх  нь кхмер гаралтай буддын шашинтнууд боловч лалын шашинт чам угсаатан олон тоотой байдаг.Түүнчлэн Хятад , Вьетнам угсаатнууд байдгаас гадна уулын амьтан шүтлэгт овгууд бий.

1953 онд Камбож Францын колоничлолоос гарч тусгаар тогтнолоо зарласан байна.Хун тайж Нородом Сианук хаан болов.Камбож улс Вьетнамын дайны үед (1954-1975) улс орныхоо тогтвортой байдлын хангаж чаджээ.Камбож эхэн үедээ Америкаас тусламж авдаг байгаад 1963 онд түүнээс татгалзжээ.Хойд Вьетнамд цэрэг байрлуулж эхэлсэн тул  дахин Америк улсад хандан 1969 онд америкийн агаарын хүчин коммунистууд байрлаж буй түшиц газрыг нууцаар бөмбөгдөж байжээ.

1970 оны 3-р сард  улс төрийн эргэлт гарч, засгийн эрхэнд Лог Нол гарчээ.Дараа нь америкийн цэргүүд Өмнөд Вьетнамд довтлохдоо Камбожийн нутаг дэвсгэрт нэвтэрч Хойт Вьетнамтай хийх цэргийн баазаа байгуулжээ.Гэвч энэ 2,3 улс оролцсон дайнд энгийн номхон иргэд олноороо үрэгдсэн юм. Ард түмэн Камбожийн коммунистуудыг талархан дэмжих болсон тул 1970 оны 10-р сард Кхмерийн бүгд найрамдах улс байгуулагдаж, коммунистууд хөдөө аж ахуйн салбарын дийлэнх хэсэгт хяналтаа тогтоосон байлаа. Тиймээс удалгүй  иргэний дайн дэгдэж АНУ-ын санхүүгийн болон бөмбөгдөлтийн дэмжлэгтэйгээр Камбожийн удирдлага засгийн газрыг хүчээр тогтоон барьж байв.1973 онд АНУ-ын конгресс агаарын довтолгоондоо хориг тавьжээ.

1975 онд улаан Кхмерийн бүлэглэл Пол Потын удирдлагаар Пномпенийг эзлэн авч, улс орондоо харгис хатуу дэглэм тогтоов.Тэд энэ үеэс Камбожийг Кампуч гэж нэрлэх болов.Улаан Кхмерийн дэглэмийн үед 4 сая иргэн амь насаа алдаж, 1979 онд Вьетнам-Камбожийн цэргүүд Пол Потын дэглэмийг унгасан ч энх амар байдлыг тогтоож чадсангүй.1989 онд Вьетнам улс цэргээ гаргаж 1992 оноос НҮБ энхийг сахиулах хүчнээ байршуулжээ.1993 онд улаан Кхмерүүдийг оролцоогүй сонгууль явагдаж эвслийн засгийн газрыг байгуулав. Ийнхүү хаан Синукийн удирдсан улс тогтож 1994 онд улаан Кхмерүүдийг хориглов.1997 онд Камбожийн ерөнхий сайд Хун Сен өөрийн дэд сайд Нородом Ринаридхийг улаан Кхмерүүдтэй холбоотой хэмээн буруутгаж байжээ.


Эдийн засаг

Камбож нь ядуу улс юм.1980-аад дунд үед экспортод гаргаж байсан гол бүтээгдэхүүн нь каучук байв. Хөнгөн аж үйлдвэрийн салбар хөгжөөгүй.1970–аад он хүртэл энэ улс өөрөө өөрийгөө хүнсний бүтээгдэхүүнээр хангаж чаддаг байсан бол эдүгээ гадаад орнуудын тусламж дэмжлэгт найдах болжээ.Хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний 80% нь ажилладаг. Гол бүтээгдэхүүн нь цагаан будаа, каучук, эрдэнэ шиш. Дайн тулаан эдийн засагт ихээхэн хор хохирол авчирсан юм. Удаан жил үргэлжилсэн иргэний дайн ба улаан кхмерүүдийн улс төрийн тогтолцоо нь олон мянган энгийн иргэдийг хомроглон устгасан учраас цагаан будааны үйлдвэрлэл, тариалангийн соёл үгүй болоход хүржээ.

Улс оронд авилгач төр засаг, тогтворгүй байдал нүүрлэсэн хэвээрээ байна. 2005 онд Камбожийн харьяа тэнгисийн дор газрын тос, байгалийн хий ордууд олдсон бөгөөд 2011 онд үйлдвэрийн олборлолт эхлэнгүүт газрын тосноос олох орлого улсын улсын эдийн засагт ихээхэн түлхэц өгнө гэдэгт найдаж байна.Гэхдээ ажиглагчид орлогыг сайн хянахгүй бол тус улсын элит цөөн хүний гарт орох байх хэмээн болгоомжилж байна. 2007 онд Анкор Ватад ирсэн гадаадын жуулчидын тоо 4 саяд хүрсэн.Эдийн засгийн гол салбар нь оёдол, аялал жуулчлал, барилгын салбар юм.  

Эх сурвалж: "Сонгомол тайлбарь толь" Д. Нямдаваа

 
 
 
 
ЛАВЛАХ УТАС: 70115005
Монгол Трэйвэл Эйженси
Chat with me